| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2025/00060/и |
| Дугаар | 320/ШШ2025/00208 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00208
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, ********** сумын ** дугаар баг, ******** оршин суух, ******** ургийн овогт ************ (*************)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, ********** сумын ****** дугаар баг, *********, Нисэх ***** тоотод оршин суух, ********** ургийн овогт *********** (***********)-д холбогдох,
бэлнээр өгсөн 7,000,000 төгрөг, малчны зээл гаргуулж авсан 24,000,000 төгрөг, малчны зээлийн хүү 5,713,691 төгрөг, нийт 37,713,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ******* нь хүүхдийн ангийн багш болох ********** 2024 оны 2 дугаар сард 7.000.000 төгрөгийг бэлнээр, 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 24.000.000 төгрөгийг түүний дансаар нийт 32.000.000 төгрөг зээлдүүлсэн.
Би *********** 24.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ Төрийн банкнаас малчны зээл авч зээлдүүлсэн бөгөөд зээлийн хүүг үндсэн зээлийн хамт төлөөд явахаар тохиролцсон. /Цаашид зээлийн гэрээгээ харж байгаад зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.
Гэвч ********** нь эхний төлөлт болох 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх байсан 9,470,000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй намайг хохироож байсан.
Би ********** мөнгөө төл гэж удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй, холбоо барихгүй, худал үнэн нь мэдэгдэхгүй юм ярьж хугацааг авч удаашруулсаар өдийг хүрсэн.
Иймд ********** бэлнээр өгсөн 7,000,000 төгрөг, малчны зээл гаргуулж авсан 24,000,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******************* холбогдуулан гаргасан 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч ********** нь нэхэмжлэгч ******** 2024 оны 02 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сард малчны зээл авхуулж 24,000,000 төгрөгийг тус тус зээлж, нийт 29,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Талууд зээлийн эргэн төлөх хугацааны талаар тохиролцохдоо *********** малчны зээл төлөх хугацаанд зээлийг нь төлнө гэж тохиролцсон.
Хариуцагч нь гэнэт ажилгүй болсны улмаас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх малчны зээлийн 9,470,000 төгрөгийг төлж чадаагүй боловч 12 дугаар сард 3,600,000 төгрөг өгсөн. Мөн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
Цаашид хариуцагч нь малчны зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлөлтийг хийх, бэлнээр зээлсэн 5,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэмэгдүүлсэн шаардлагатаа: ***** нь ************* 2024 оны 02 дугаар сард 5,000,000 төгрөгийг, 2,000,000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн.
********* нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 24,000,000 төгрөгийн малчны зээл авч ********** зээлсэн. Анх тохиролцохдоо тэд малчны зээлийг зээлийн хуваарийн дагуу хүүгийн хамт төлөх болзолтой байсан ч эхний төлөлтөөрөө л мөнгөө төлж чадахгүй, хугацаа хожимдуулсан байна.
**************** нь хариу тайлбартаа малчны зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөхөө илэрхийлсэн бөгөөд
1. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9,641,575.34 төгрөг,
2. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8,846,184.93 төгрөг,
3. 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 8,258,287.67 төгрөг,
4. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 7,566,643.84 төгрөг, нийт 34,312,692 төгрөгийг төлөхөөр байна.
2024 оны 02 дугаар сард бэлнээр өгсөн 5,000,000 төгрөг, үүний дараа өгсөн 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, малчны зээл 34,312,692 төгрөг, нийт 41,313,691 төгрөгийг ********* нь ********** төлөх ёстойгоос 2024 оны 12 дугаар сард 3,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг.
********** нь *********** нийт 37,713,691 төгрөг өгөхөөс нэхэмжлэлд 32,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тул малчны зээлийн хүү болох 5,713,691 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ********* хариуцагч *********** холбогдуулан гаргасан 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 5,713,691 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар гаргаж байна.
Хариуцагч ********** нь нэхэмжлэгч ********* бэлнээр 7,000,000 төгрөгийг, малчны зээл авхуулж 24,000,000 төгрөгийг зээлж, нийт 31,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн малчны зээлийн гэрээний дагуу төлөлт хийх ёстой байсан боловч гэнэт ажилгүй болсны улмаас зээлийг хуваарьт хугацаандаа төлж чадаагүй. Гэвч 2024 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 3,600,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тиймээс хариуцагч нь зээл болон банкны зээлийн хүүд 36,713,691 төгрөгийг төлөхөөр байна. Цаашид зээлийн үлдэгдлийг дараах хугацаанд төлж барагдуулах боломжтой байна. Үүнд:
1. 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор 10,000,000 төгрөг,
2. 2025 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 8,258,288 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,566,644 төгрөг,
4. 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 10,888,759 төгрөг.
Дээрх нөхцөлөөр зээлийг эргүүлэн төлж, нэхэмжлэгч талтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартай танилцлаа. Үлдэгдэл 36,713,691 төгрөгийг зээлийн гэрээний хугацаагаар төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ************ холбогдуулан, зээл болон малчны зээлд 32,000,000 (гучин хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нэхэмжлэлийн шаардлагаа 5,713,691 төгрөгөөр нэмэгдүүлж, 36,713,691 (гучин зургаан сая долоон зуун арван гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь 2024 оны 7 дугаар сард 1,000,000 (нэг сая) төгрөг, 2024 оны 12 дугаар сард 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг, нийт 4,600,000 (дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийг төлж барагдуулсан. Тиймээс хариуцагч нь зээл болон банкны зээлийн хүүд 36,713,691 (гучин зургаан сая долоон зуун арван гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг төлөхөөр байна. 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор 10,000,000 (арван сая) төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 8,258,288 (найман сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуун наян найм) төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,566,644 (долоон сая даван зуун жаран зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв) төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 10,888,759 (арван сая найман зуун наян найман мянга долоон зуун тавин ес) төгрөгийг төлөх нөхцөлөөр эргүүлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч *********** нь нэхэмжлэлийн шаардлагаа 36,713,391 төгрөгөөр багасгаж талууд эвлэрсэн байна.
Иймд зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430,068 (дөрвөн зуун гучин мянга жаран найм) төгрөгөөс 346,518 (гурван зуун дөчин зургаан мянга таван зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 83,550 (наян гурван мянга таван зуун тав) төгрөг, хариуцагчаас 36,713,691 (гучин зургаан мянга долоон зуун арван гурван мянга зургаан ерэн нэг) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 341,518 (гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********** холбогдуулан зээл болон малчны зээлд 37,713,691 (гучин долоон сая долоон зуун арван гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг 36,713,691 (гучин зургаан долоон зуун арван гурван мянга зураан зуун ерэн нэг) төгрөг болгож багасган 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор 10,000,000 (арван сая) төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 8,258,288 (найман сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуун наян найм) төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,566,644 (долоон сая даван зуун жаран зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв) төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 10,888,759 (арван сая найман зуун наян найман мянга долоон зуун тавин ес) төгрөгийг төлөх нөхцөлөөр эргүүлэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар 430,068 (дөрвөн зуун гучин мянга жаран найм) төгрөгөөс 346,518 (гурван зуун дөчин зургаан мянга таван зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 83,550 (наян гурван мянга таван зуун тав) төгрөг, хариуцагчаас 36,713,691 (гучин зургаан мянга долоон зуун арван гурван мянга зургаан ерэн нэг) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 341,518 (гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН