Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00344

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00344

Дархан-Уул аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/00297/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: ,  ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух, утас: 99*******, Л******* овогт Б*******ийн Б******* /РД:М*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 28,445,730.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б*******ийн Б******* нь Х******* банктай 2023 оны 07 дугаар сарын 07-ны *******2023 Цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 36,800,000 төгрөгийг сарын 1,10 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох хуулийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,788,169.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,554,120.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,439.71 төгрөг, бусад зардал 9,000 төгрөг, нийт 28,445,730.17 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан *******2023 Цалингийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 28,445,730.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Б******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Х******* банкнаас 36,800,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн төлөлтийг 2024 оны 04 дүгээр сар хүртэл төлж явсан. 2024 оны 05 сараас хойш ажилгүй болж, орлого байхгүй болсон тул төлөлт хийж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн үлдэгдэл болох 28,445,730.17 төгрөгийг тодорхой хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* банк ХК нь хариуцагч Б.Б*******од холбогдуулан 28,445,730.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь Х******* банк ХК-ийн нэхэмжилсэн 28,445,730.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Б*******од нь нэхэмжлэгч Х******* банк ХК-ийн нэхэмжилсэн 28,445,730.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178.65 төгрөгөөс 150,089.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 150,089.32 төгрөгийг, хариуцагч Б.Б*******оос 150,089.32 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ