Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00346

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00346

Дархан-Уул аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/00374/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч:  цогцолборт байрлах М******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух, утас: 89*******, У*******гийн Э******* /РД:ТБ*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 764,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч У.Э*******гаас зээлийн гэрээний үүрэгт 764,602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч У.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

У******* овогтой Э******* миний бие нь М******* ХХК-аас 764,602 төгрөгийн төлөх нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч У.Э*******д холбогдуулан 764,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Э******* нь М******* ХХК-ийн нэхэмжилсэн 764,602 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, У.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч У.Э******* нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 764,602 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, У.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,900 төгрөгөөс 11,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,450 төгрөгийг, хариуцагч У.Э*******гаас 11,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ