Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын *** дүгээр баг ****гэх газар оршин суух, ****ургийн овогт *********** (***********)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** сумын *** дүгээр баг *** гэх газар оршин суух, ********* ургийн овогт ***************** (*********)-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч ************

Хариуцагч *************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** миний бие ********** 2013 онд танилцаж улмаар дотносон хамтдаа амьдрах болж 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж бүртгүүлж байсан. Бидний дундаас том хүү *********** 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Нөхөр болох ********* бид хоёр зан харилцаа, үзэл бодлын хувьд таарч тохирохгүй болоод энэ талаараа харилцан ярилцаж цаашдаа ингэж амьдрах боломжгүй байна гэдгийг хэн хэн маань ойлгож 2018 оноос тус тусдаа амьдарч байгаа. Бид хоёр 2018 оноос хойш тусдаа амьдарсан учир тус тусдаа өөр амьдрал зохиож, тус тусдаа үр хүүхэдтэй болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас *********** бид хоёр цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон. Том хүү маань 10 нас хүрч байна. Гэрлэлт цуцлуулаагүй тул бага хүү ******* маань ааваараа биш надаар овоглогдож байна. Тусдаа амьдрал зохион амьдарч байгаа энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүү ******** өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүү ********** эцгээс нь тэтгэлэг гаргуулахгүй. Хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд ямар нэг маргаангүй болно...Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ********** нь ******** 2013 онд танилцаж улмаар дотносож хамтдаа амьдарсан. 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Эхнэр болох *********** зан харилцаа үзэл бодлын хувьд таарч тохирох боломжгүй байсан болохоор 2018 онд тус тусдаа амьдарсан. 2020 онд *********** гэр бүл зохиогоод 2 хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна... Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаа гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын *********-ны өдрийн ************дугаартай...нөхрийн регистрийн дугаар: *********, овог: *******, эцэг /эх/-ийн нэр: *********, өөрийн нэр: *******р, эхнэрийн регистрийн дугаар: *******, овог: *********, эцэг /эх/-ийн нэр: ***********, өөрийн нэр: ***********, бүртгэсэн он, сар, өдөр: ************7...гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн ******** сумын улсын бүртгэл /бүртгэлийн ажилтан/-ийн...бүртгэлийн дугаар *********, хүүхдийн регистрийн дугаар: **********, овог: **********, эцэг (эх)-ийн нэр: *********, нэр********, 2014 оны *** дүгээр сарын ****-ны өдөр ****** аймаг, ********* газар төрснийг Хөвсгөл аймгийн ********* суманд төрсний бүртгэлд *** оны 0**** дугаар сарын ***-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн регистрийн дугаар: ********** овог: ********, эцэг (эх)-ийн нэр: *********, нэр: *********, эхийн регистрийн дугаар: ********, овог: *********, эцэг (эх)-ийн нэр: ***********, нэр: ***********...гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймаг ******** сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ********** оны 12 дугаар сарын ******-ны өдрийн ******** овогтой **************** хүүхэд ямар нэгэн өвчингүй эрүүл саруул ээжтэйгээ амьдарч байгаа үнэн болохыг тодорхойлов гэх ********** сумын сургуулийн эмч ******* тодорхойлолт,

Хөвсгөл аймаг ***************** сургуулийн эмчийн **** оны *** дугаар сарын 12-ны өдрийн **********нь 2024-2025 оны хичээлийн жилд ************ багштай ******** ангид суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх бага сургуулийн сургалтын менежер *********** сурагчийн тодорхойлолт,

Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримт тус тус ирүүлсэн.

Шүүх гэрлэгчдийн дундаас төрсөн хүү *********** асрамжтай холбоотой хүүхдийн санал  авч нотлох баримт  бүрдүүлсэн. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********* холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг нэхэмжлэхгүй хэмээн шаардлагаа тайлбарласан. 

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Зохигчид болох ************ нар 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********** оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай...нөхрийн регистрийн дугаар: **************, овог: Харуул, эцэг /эх/-ийн нэр: **********, өөрийн нэр: ******, эхнэрийн регистрийн дугаар: *********, овог: *********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: Г***********, бүртгэсэн он, сар, өдөр: ***********...гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Тэдний хамтран амьдрах хугацаанд хүү ***************** төрсөн болох нь Хөвсгөл аймгийн ********** сумын улсын бүртгэл /бүртгэлийн ажилтан/-ийн...бүртгэлийн дугаар ******, хүүхдийн регистрийн дугаар: ******, овог: Х**********, эцэг (эх)-ийн нэр: *** нэр: **************төрснийг Хөвсгөл аймгийн ********** төрсний бүртгэлд ********** өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн регистрийн дугаар: ******, овог: ******, эцэг (эх)-ийн нэр: **********, нэр: ********, эхийн регистрийн дугаар: *******, овог: ***, эцэг (эх)-ийн нэр: **** нэр: *****а...гэх төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *********** нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ.

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэх хугацаа авахгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тайлбарласан, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй, тусдаа амьдраад 5 жил болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэж ************ нарын гэрлэлтийг цуцлав.

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч нь хүү ******* нэхэмжлэгчийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаанд хариуцагч **** нь нэхэмжлэгч ******* асрамжид хүү **** үлдээхийг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлгийг өгсөн  бөгөөд хүүхдүүдийн одоогийн өсөж байгаа дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүү ******* төрсөн эх ************* асрамжид үлдээв.

 Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эх байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан байна.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эцэг ******, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ***** нарт тус тус даалгав.

Мөн зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******************* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ****************ыг төрсөн эх ******** асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг **, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ************ нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******** олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баяржаргал даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БЭЭЖИН