Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг ********* сум *** дүгээр багийн ***** тоотод оршин суух ******** ургийн овогт ************** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2025/00066/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь  хариуцагч Т************ холбогдуулан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээгээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь зээлдэгч **********  2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн байдаг. Тус гэрээгээр талууд хүү алданги тооцохоор тохироогүй. ********** нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй байдаг. Иймд  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн биелэлт болох 2,500,000 төгрөгийг ********* гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Зээлдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Зээлдэгч төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж хэтрүүлсэн болно. ********* нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй байдаг. Иймд 2,500,000 төгрөгийг зээлдэгч ******** гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуй бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д гэрээний хүчин төгөлдөр хугацаанд гэрээ байгуулснаас хойш 24 сарын дараах энэ өдөр буюу б тал үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж эргэн төлөлтийн амжилттай төлж барагдуулснаар дуусгавар болно. Зээлийн гэрээний эргэн төлөгдөх ерөнхий хугацааг 2 жилээр бус иргэн зээлээ төлснөөр гэх үйл явдлаар тогтоосон. Шүүхэд шаардлага гаргах эрхийг Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д мөн аж ахуй бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар 2,500,000 төгрөгийг зээлдэгч Т.Нямгэрэлээс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Хөвсгөл аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017 онд тус байгууллага нь иргэн Т********** ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ****** нь тийм гэрээн дээр гарын үсэг ч зураагүй юм. Тийм байтал, ямар утга учиртай гэрээний асуудал яригдаад байгааг ойлгохгүй байна. Харин, тухайн цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод асран хамгаалагч нарт зориулсан буцалтгүй тусламж болгон 2.500.000 төгрөг өгч байсан нь үнэн. Хариуцагч ******** нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нөхөр ********** хамт амьдардаг. Тухайн үед уг мөнгийг тусламж гэж өгчхөөд одоо зээлүүлсэн мэтээр хэлж, тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Мөн тус байгууллагын нэхэмжлэлд дурдаад байгаа шиг үнэхээр 2019 онд гэрээний хугацаа дууссан юм бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд яагаад хариуцагч талтай энэ талаараа ярьж холбогдоогүй юм бэ. Огт сураг чимээгүй байж байснаа гэнэт ийм юм яриад, шүүхэд хандсан байхаар нь маш их гайхаж байна. Иймд, энэхүү мөнгө нэхэж байгаа шалтгаан нь хэн нэгэн этгээдийн хувийн ашиг сонирхол байна уу гэж бодож байна. Энэхүү шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ********* нь миний төрсөн ээж болох хүн юм. 2017 онд уг гэрээг байгуулаагүй гэдгийг хариуцагчийн зүгээс илэрхийлдэг. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд бичил зээл гэдэг асуудлын талаар тухайн үед яригдаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүмүүст зориулсан буцалтгүй тусламжийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байсан.Тэр агуулгаар бид тухайн мөнгийг авч байсан. Аваагүй гэдэг тал дээр маргаангүй.  Эргэн төлөгдөх болон бизнестэй холбоотой асуудал тухайн үед яригдаагүй гэдгийг хариуцагч хэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийн аавын хөдөлмөрийн чадвараа алдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, гэрлэлтийн гэрчилгээг гарган өгч байгаа. Гэрээний хугацааг 24 сарын хугацаагаар уг мөнгийг эргүүлэн төлөх талаар заасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ мөнгө төлж дууссанаар хугацаа тоологдоно гэдэг ойлгомжгүй тайлбарыг хэлж байна. Өнгөрсөн хугацаанд мөнгөө төл гэдэг талаар шаардаж байгаагүй. Эвлэрүүлэн зуучлахаас дуудсан талаар асуудал яригдаагүй. Мэдэгдэх хуудаст тухайн хаягт байхгүй талаар дурдсан байдаг. Гэрээнд дурдагдсан ********** гэсэн дугаарыг манай ээж хэзээ ч барьж байгаагүй. Мөн гэрээг уншиж үзэхээр төслийн асуудал яригдаж байгаа. Төсөл бичиж өгч байж уг зээлийг авсан гэж ойлгож байгаа. Ямар бизнес эрхлэх гэж байгаа талаар ямар төсөл бичиж өгсөн юм бэ, уг төсөл нь яагаад хэргийн материалд авагдаагүй байгаа юм бэ?. Гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн үү гээд ээждээ үзүүлэхэд энэ миний өөрийн гарын үсэг биш гэж хэлдэг. Энэ бүхэнд үндэслэж төрийн байгууллага ямар учиртай үйлдэл хийгээд байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс: *********** олгосон итгэмжлэл (хх-31х), Аж ахуй бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар (хх-8-9х), барьцааны гэрээний хуулбар (хх-10х), эргэн төлөлт хийх төлөвлөгөө (хх-11х) зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-12х), хариуцагч ********* Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гаргасан 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өргөдлийн хуулбар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас  зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Итгэмжлэл, ************ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр ************** хөдөлмөр чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүй тогтоосон тухай шийдвэрийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх-32х)

 ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *********** нь аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээгээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь зээлдэгч *********  2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн байдаг. Тус гэрээгээр талууд хүү алданги тооцохоор тохироогүй. ********* нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй байдаг. Иймд  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн биелэлт болох 2,500,000 төгрөгийг ********* гаргуулна гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч ********* хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй болно.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь 2017 онд уг гэрээг байгуулаагүй гэдгийг хариуцагчийн зүгээс илэрхийлдэг. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд бичил зээл гэдэг асуудлын талаар тухайн үед яригдаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүмүүст зориулсан буцалтгүй тусламжийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байсан.Тэр агуулгаар бид тухайн мөнгийг авч байсан. Аваагүй гэдэг тал дээр маргаангүй.  Эргэн төлөгдөх болон бизнестэй холбоотой асуудал тухайн үед яригдаагүй гэдгийг хариуцагч хэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийн аавын хөдөлмөрийн чадвараа алдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, гэрлэлтийн гэрчилгээг гарган өгч байгаа. Гэрээний хугацааг 24 сарын хугацаагаар уг мөнгийг эргүүлэн төлөх талаар заасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ мөнгө төлж дууссанаар хугацаа тоологдоно гэдэг ойлгомжгүй тайлбарыг хэлж байна. Өнгөрсөн хугацаанд мөнгөө төл гэдэг талаар шаардаж байгаагүй. Эвлэрүүлэн зуучлахаас дуудсан талаар асуудал яригдаагүй. Мэдэгдэх хуудаст тухайн хаягт байхгүй талаар дурдсан байдаг. Гэрээнд дурдагдсан 89898741 гэсэн дугаарыг манай ээж хэзээ ч барьж байгаагүй. Мөн гэрээг уншиж үзэхээр төслийн асуудал яригдаж байгаа. Төсөл бичиж өгч байж уг зээлийг авсан гэж ойлгож байгаа. Ямар бизнес эрхлэх гэж байгаа талаар ямар төсөл бичиж өгсөн юм бэ, уг төсөл нь яагаад хэргийн материалд авагдаагүй байгаа юм бэ? Гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн үү гээд ээждээ үзүүлэхэд энэ миний өөрийн гарын үсэг биш гэж хэлдэг. Энэ бүхэнд үндэслэж төрийн байгууллага ямар учиртай үйлдэл хийгээд байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

6. Хариуцагч ************ нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээгээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь ***********  2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн байдаг. Тус гэрээгээр талууд хүү алданги тооцохоор тохироогүй. *********** нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, эргэн төлөлт хийгээгүй байдаг. Иймд  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн биелэлт болох нь:

2,500,000 төгрөгийг ************* гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хариуцагч “аж ахуйн, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ************ зээл хүссэн тухай өргөдөл зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ. (хх-8-12х)

6.1. Зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлдэгч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. (хх-1-3, 33х)

6.2. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гэрээ байгуулж харилцан тохирсон, 1.4-т зааснаар гэрээ байгуулснаас хойш 24 сарын дараах энэ өдөр буюу Б. тал үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, эргэн төлөлтийг төлж барагдуулснаар дуусгавар болно гэж заажээ.

 Нэхэмжлэгч нь гэрээний 1.4-т заасан хугацаа дууссан тул 2021 оны 11 сарын 15-ны өдөр буюу “хөөн хэлэлцэх” хугацаа дуусахаас өмнө Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба хариуцагчийн хаяг тодорхой биш гэх шалтгаанаар ажиллагаа хийгдээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэв.

6.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ заажээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь хариуцагч ************ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

6.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 онд уг гэрээг байгуулаагүй гэдгийг хариуцагчийн зүгээс илэрхийлдэг. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд бичил зээл гэдэг асуудлын талаар тухайн үед яригдаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүмүүст зориулсан буцалтгүй тусламжийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байсан.Тэр агуулгаар бид тухайн мөнгийг авч байсан. Аваагүй гэдэг тал дээр маргаангүй.  Эргэн төлөгдөх болон бизнестэй холбоотой асуудал тухайн үед яригдаагүй гэдгийг хариуцагч хэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийн аавын хөдөлмөрийн чадвараа алдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, гэрлэлтийн гэрчилгээг гарган өгч байгаа. Гэрээний хугацааг 24 сарын хугацаагаар уг мөнгийг эргүүлэн төлөх талаар заасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ мөнгө төлж дууссанаар хугацаа тоологдоно гэдэг ойлгомжгүй тайлбарыг хэлж байна. Өнгөрсөн хугацаанд мөнгөө төл гэдэг талаар шаардаж байгаагүй. Эвлэрүүлэн зуучлахаас дуудсан талаар асуудал яригдаагүй. Мэдэгдэх хуудаст тухайн хаягт байхгүй талаар дурдсан байдаг. Гэрээнд дурдагдсан ********** гэсэн дугаарыг манай ээж хэзээ ч барьж байгаагүй. Мөн гэрээг уншиж үзэхээр төслийн асуудал яригдаж байгаа. Төсөл бичиж өгч байж уг зээлийг авсан гэж ойлгож байгаа. Ямар бизнес эрхлэх гэж байгаа талаар ямар төсөл бичиж өгсөн юм бэ, уг төсөл нь яагаад хэргийн материалд авагдаагүй байгаа юм бэ? Гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн үү гээд ээждээ үзүүлэхэд энэ миний өөрийн гарын үсэг биш гэж хэлдэг. Энэ бүхэнд үндэслэж төрийн байгууллага ямар учиртай үйлдэл хийгээд байгаа гэдгийг ойлгохгүй байна. Гэрээний хугацааг тодорхой заасан. Энэ гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 24 сарын дараах энэ өдөр гэж зааж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу энэ гэрээний хугацаа дуусаж байгаа. Түүнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа эхэлж байгаа. 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Энэ гэрээний хугацаа дуусаагүй гэдэг байдлаар эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баримт байсан. 3 жил өнгөрсөн огноогоор ярихад хугацаа өнгөрсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв. 

6.5. Харин шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** тайлбар нь дараах нотлох баримтаар нядаагдаж байгаа тул шүүх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүмүүст зориулсан буцалтгүй тусламжийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байсан.Тэр агуулгаар бид тухайн мөнгийг авч байсан. Аваагүй гэдэг тал дээр маргаангүй.  Эргэн төлөгдөх болон бизнестэй холбоотой асуудал тухайн үед яригдаагүй гэдгийг хариуцагч хэлдэг боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх гэж

мөн зүйлийн 1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж,

мөн зүйлийн 3-т “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж,

мөн зүйлийн 6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, 

мөн зүйлийн 7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж тус тус хуульчилсан байна.

Тухайн хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд “аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох зээл” аваагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа” мөн хуулийн 75 дугаар зүйлд “Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа” гэж мөн зүйлийн  75.2.1-д ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.

Аж ахуйн, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн ба гэрээний 1.4-д заасан хугацаа гэрээ байгуулснаас хойш 24 сар байхаар заасан ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусахаар байна.

Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзлээ.

6.6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь хариуцагч ************ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд хариуцагч *********** зээлийн төлбөр 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар чөлөөлөгдөж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 54,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т********** үндсэн зээл 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг хариуцагч Т******* гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр 7511.1-д зааснаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.БЭЭЖИН