Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай   явуулсан   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух, ******** ургийн овогт ******** ******** (********)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух, ******** ургийн овогт ******** ******** (********)-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ц.********,

Хариуцагч Н.********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******** нь нөхөр болох Н.********тай 1994 онд танилцаж, 1995 оны намар хурим найраа хийж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад ***********-ны өдөр том охин *************, **********-ний өдөр дунд хүү ***********, *********-ны өдөр дунд охин ******, *******-ны өдөр бага хүү ****** нар тус, тус мэндэлсэн. Анх айл болох үед нөхөр Н.******** нь архи дарс их уудаг, агсам согтуу тавьдаг нэгэн байсан.Миний хувьд гэр бүл болж амьдраад, үр хүүхдүүдтэй болоод ирэхээр амьдрал минь тэгшрээд сайн сайхан болох болов уу гэж түүний болж, бүтэхгүй ааш араншинг тэвчиж хүлцдэг байсан. Гэвч, түүний энэхүү балмад танхай араншин улам ширүүсэж, хань ижил, үр хүүхдүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох намайг элдвээр хараан зүхэн, өрөөл бусадтай хий хоосон хардаж.сэрдэн бие махбодын болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх болсон. Энэ бүхнийг тэвчиж амьдрах нь миний амь нас, эрүүл мэнд, үр хүүхдүүдийн минь эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурлага хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байсан тул арга буюу 2014 онд тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Түүнээс салснаас хойш одоо 10 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд бид хоёрын хувьд хэн хэн маань одоо тусдаа гэр бүлтэй болсон. Энэ шалтгааны улмаас түүнтэй цаашид эвлэрэх ямар ч боломжгүй юм. Миний хувьд нөхөр Н.********аас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хоёр хүүхэд болох ******, ******* нарыг өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй. Харин эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй... Би хариуцагчаас шаардах зүйлгүй. Хоёр хүүхэд маань над дээр байгаа боловч нэг хүүхэд маань аав дээрээ байна гэсэн байна. Аав дээрээ байна гэсэн нь аавтайгаа байна биз дээ гэв.

Хариуцагч Н.******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насанд хүрээгүй М************ нарыг ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна...гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-2х),

******** ургийн овогт ******** ******** иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3х),

Нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн тодорхойлолт (хх-5х),

Хөвсгөл аймгийн ********* багийн Засаг дарга **********-ны өдрийн тодорхойлолт (хх-6),

Хөвсгөл аймгийн ******** багийн Засаг дарга **********-ны өдрийн тодорхойлолт (хх-7х),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *******-ний өдрийн ***** дугаартай...регистрийн дугаар *******, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: ********, төрсөн он, сар, **********, эцгийн регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: *****, өөрийн нэр: ********, эхийн регистрийн дугаар: ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: *******, өөрийн нэр: ********, бүртгэсэн он, сар, *******...гэх төрсний бүртгэлийн лавлагаа (хх-8х),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ******-ний өдрийн ******** дугаартай...регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: ********, төрсөн он, сар, өдөр ****, эцгийн регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: *******, өөрийн нэр: ********, эхийн регистрийн дугаар: ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ******, өөрийн нэр: ********, бүртгэсэн он, сар, өдөр ******...гэх төрсний бүртгэлийн лавлагаа (хх-9х),

Хөвсгөл аймгийн ************* Тамгын газрын...Монгол Улсын иргэн, ****** онд төрсөн, ******** ********, Монгол Улсын иргэн, *** онд төрсөн, ******** ******** нар ****** оны ****ны өдөр гэр бүл болсон учир *******-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв гэх нотариатаар гэрчлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ (хх-10х),

Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримт тус тус ирүүлсэн.

Шүүх гэрлэгчдийн дундаас төрсөн охин *********** нараас асрамжтай холбоотой хүүхдийн санал  авч нотлох баримт  бүрдүүлсэн. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******** нь хариуцагч Н.********ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг нэхэмжлэхгүй хэмээн шаардлагаа тайлбарласан. 

Нэхэмжлэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн **********-ний өдрийн ********** дугаартай...регистрийн дугаар ****, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: *******, төрсөн он, сар, өдөр *****, эцгийн регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ****, өөрийн нэр: ********, эхийн регистрийн дугаар: ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ***, өөрийн нэр: ********, бүртгэсэн он, сар, өдөр 2010-****...гэх төрсний бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Зохигчид болох Н.********, Ц.******** нар 1**********-ны гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн ********* Тамгын газрын...Монгол Улсын иргэн, 1** онд төрсөн, ******** ********, Монгол Улсын иргэн, *** онд төрсөн, ******** ******** нар *******-ны өдөр гэр бүл болсон учир ********-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв гэх нотариатаар гэрчлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ,

Тэдний хамтран амьдрах хугацаанд охин **********-ны өдөр төрсөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********-ний өдрийн ******* дугаартай...регистрийн дугаар ******, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: ********, төрсөн он, сар, өдөр *****, эцгийн регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: **********, өөрийн нэр: ********, эхийн регистрийн дугаар: ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ******, өөрийн нэр: ********, бүртгэсэн он, сар, өдөр ********...гэх төрсний бүртгэлийн лавлагаа, хүү ************ны өдөр төрсөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *********-ний өдрийн ************** дугаартай...регистрийн дугаар ***********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: **********, төрсөн он, сар, өдөр *********, эцгийн регистрийн дугаар ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ********, өөрийн нэр: ********, эхийн регистрийн дугаар: ********, овог: ********, эцэг /эх/-ийн нэр: ******** өөрийн нэр: ********, бүртгэсэн он, сар, өдөр **********...гэх төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.******** нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг **********-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэнийй хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд ***********-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ.

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэх хугацаа авахгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тайлбарласан, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй, тусдаа амьдраад *** жил болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэж Ц.********, Н.******** нарын гэрлэлтийг цуцлав.

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч нь охин *********** нарыг нэхэмжлэгчийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд тэрээр хариуцагч Н.********ын асрамжид хүү ********** үлдээхийг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлгийг өгсөн  бөгөөд хүүхдүүдийн одоогийн өсөж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй тул охин ********* нарыг төрсөн эх ************* асрамжид үлдээв.

 Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эх байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан байна.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.********, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.******** нарт тус тус даалгав.

Мөн зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******** ургийн овогт ******** ******** (********), ******** ургийн овогт ******** ******** (********)  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ******-ны өдөр төрсөн охин **********, ********-ны өдөр төрсөн хүү ********* нарыг төрсөн эх Н.Болорхундагын асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.********, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.******** нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.********аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.********д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баяржаргал даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БЭЭЖИН