| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01430/и |
| Дугаар | 320/ШШ2025/00147 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00147
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв байр, ШХ 20А, 72 тоотод байрлах, Хасбанк ХК,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** сумын *** дүгээр баг ******* гэх газарт оршин суух, .... ургийн овогт ***********,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,041,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/01430/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахим/, хариуцагч ********* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХасБанк нь харилцагч ************* овогтой ********* -н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр’гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 6 сарын 21-ны өдөр 2010108015 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11300000 /Арван нэгэн сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,178,433.56 төгрөгийг төлсөн.
Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 54 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийг гэрээний үүрэгт 11,041,625 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Би ********** нь Хасбанкны онлайн зээлээс 11,300,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард авсан. Тухайн зээлийг 30 сарын хугацаанд хуваан төлөхөөр болж одоо 11,041,625 төгрөг үлдсэн. Тухайн зээлийг авах үед Улаанбаатар хотод ************** дугаар хорооны ********* ажлыг хийж байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс Хөвсгөл аймгийн ******** ажиллах ажлын санал ирснээр ажлаасаа гарсан. Гэвч бусдаас шалтгаалах шалтгааны улмаас тухайн өдрөөс ажилгүй болж зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж чадахгүй болсон. Би 1 дүгээр сард ажилд орсон тул эргэн төлөлт болох 11,041,625 төгрөгийн зээлийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн ***** холбогдох 11,041,625 төгрөг гаргуулах иргэний хэрэг маргаанд хариуцагч Н******** нь нэхэмжилсэн төлбөрийг 12 сарын хугацаанд тэнцүү хуваан сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр хүсэлт гаргаж эвлэрэх саналтай байгааг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *********** нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 11,041,625 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Тухайн хугацаанд бүрэн төлж барагдуулах болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,041,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** тохиролцож 11,041,625 төгрөг гаргуулах иргэний хэрэг маргаанд хариуцагч ***** нь нэхэмжилсэн төлбөрийг 12 сарын хугацаанд тэнцүү хуваан сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр хүсэлт гаргаж эвлэрэх саналтай байгааг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэх эвлэрлийн гэрээг, хариуцагч ********* тохиролцож Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 11,041,625 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Тухайн хугацаанд бүрэн төлж барагдуулах болно гэх тайлбарыг тус тус гаргасан.
Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас 11,041,625 төгрөгийг Хасбанк ХК-д төлж барагдуулахаар хариуцагч Н******** хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** 11,041,625 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 191,616 төгрөгийн тал хувь 95,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн тусгай активын газрын захирал ********* нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,041,625 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг 11,041,625 төгрөгийг нэхэмжлэгч ********* төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,616 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамж 98,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН