| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00278/И |
| Дугаар | 320/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00324
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00324 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүгээр хороо, **********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух, З.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, зээлийн хүү 316,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,800 төгрөг, нийт 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00278/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Л нь ***-тай ***** оны *** сарын **-ны өдөр **** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ***, дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. З.Л нь уг гэрээний үндсэн дээр ****-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
***-ын зүгээс З.Л оос зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар З.Л ийн үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэлх 576 хоногийн зээлийн хүү 316,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,800 төгрөг нийт 906,430 төгрөг байна.
З.Л нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Х.К нь зээлийн гэрээний үүрэгт 906,430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч З.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ** миний бие тус шүүхэд З.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. З.Л нь Х.К -ийн нэхэмжилж буй 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг Х.К -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь З.Л ид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, зээлийн хүү 316,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,800 төгрөг, нийт 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **оос 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч З.Л нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 0178 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн **ид олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр **ид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 23 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,304 (хорин зургаан мянга гурван зуун дөрөв) төгрөгийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Л оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгохоор тогтов.
Хариуцагч З.Л нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Л ид холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 530,000 төгрөг, зээлийн хүү 316,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,800 төгрөг, нийт 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 906,430 (есөн зуун зургаан мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг нэхэмжлэгч Х.К -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч З.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,304 (хорин зургаан мянга гурван зуун дөрөв) төгрөгийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Л оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,152 (арван гурван мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ