| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00314/И |
| Дугаар | 320/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00325
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00325 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүгээр хороо, ******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын **** дүгээр багт оршин суух, Б.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,007,402.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,365.33 төгрөг, нийт 11,019,768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00314/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ө нь 2024 оны **** сарын 20***-ны өдөр Голомт банктай **** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10.000.000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.Ө нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 12-ны өдрийн байдлаар 145 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 11.019,768.07 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна.
Иймд зээлдэгч Б.Ө -н Голомт банктай байгуулсан ** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 11.019.768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү.
Зээл олголт, төлөлтийн тооцоолол
|
| Олгосон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн өр | 10,000,000 | - | 10,000,000 |
| Үндсэн хүү | 1,012,602.74 | 5,200.00 | 1,007,402.74 |
| Нэмэгдүүлсэн хүү | 12,365.33 | - | 12,365.33 |
| Нийт дүн | 11,024,968.07 | 5,200.00 | 11,019,768.07 |
гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э тус шүүхэд гаргасан тайлбартаа: ** нь хариуцагч Б.Ө 11,019,768.07 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргасан.
Хариуцагч Б.Ө нь 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүү 1,007,402.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,365.33 төгрөг, нийт 11,019,768.07 төгрөгийг бүрэн төлж барагдуулан зээлээ хаасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Б.Ө од холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,007,402.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,365.33 төгрөг, нийт 11,019,768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,019,768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 18 дугаар тал)
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **-ийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,267 (нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ө оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Ө нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө од холбогдох, үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,007,402.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,365.33 төгрөг, нийт 11,019,768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,019,768.07 (арван нэгэн сая арван есөн мянга долоон зуун жаран найман төгрөг долоон мөнгө) төгрөгийг **-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,267 (нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ө оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95,633.50 (ерэн таван мянга зургаан зуун гучин гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ