Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** дугаар багт оршин суух, ************ ******,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ дугаар баг, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын байр **** тоотод байрлах, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах 155/2024/00824/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.****** нь тус шүүхэд тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие тус аймгийн Түнэл сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн итгэлийг авч төлөөлөгчөөр сонгогдсон. Шинээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдааныг зохион байгуулж уг хурлаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар намайг сонгосон юм. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын сонгуульт үүргийг миний бие нэр төртэй биелүүлж шинээр сонгогдсон дараагийн хурлын дарга сонгогдсоноор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр уг үүрэг дуусгавар болсон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар засаг захиргаа, нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт зэрэг харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна түүнд нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа нь уг хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан билээ. Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл уг тэтгэмжийг авах хүсэлтийг удаа дараа аймгийн Засаг даргад хандаж гаргасан боловч хариу өгөөгүй бөгөөд ... танд өгөөгүй юм уу... гээд аймгийн Засаг даргын тамгын газраар дамжуулан 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн баримтыг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр надад ирүүлжээ.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргаас тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 1,175,000 төгрөг, 6 сарын 7,050,000 төгрөгийг гаргуулж Ж.****** надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд: ************ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын ээлжит сонгуулиар Түнэл сум дахь иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдсон байдаг. 4 жилийн хугацаанд ажиллаж дараагийн иргэний хурлын дарга тангараг өргөснөөр бүрэн эрх нь дуусгавар болсон. Энэ ажиллаж байсан 4 жилийн хугацаанд Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Засаг дарга юм уу иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн баталгаанд нь зориулж ажилтай, ажилгүй байхаас нь үл хамаарч ажлаас халагдсанаас нь хойш 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Өнгөрсөн хугацаанд зөндөө хандаж өргөдөл, гомдлоо гаргаж ирсэн байдаг. Тухай бүрд нь өнөөдөр, маргааш гэж аргацаасаар ирсэн учраас нэхэмжлэгч аргагүй байдалд орж шүүхэд хандсан. 7,050,000 төгрөг гэдгийг яаж гаргасан гэхээр нэхэмжлэгчийн ажилласан байдал, зэрэг дэв зэрэг нэмэгдлийг нь тооцож 7,050,000 төгрөг гэж гаргасан. Гэхдээ хариуцагч талаас сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүнд сарын дундаж цалин ийм байх ёстой гэдгээр нь тооцож 6,300,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр бид хоёр зөвшөөрсөн боловч шүүгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж та хоёрыг эвлэрүүлэхгүй, би шийднэ гэж ямар ч үндэслэлгүй хуулиар шаардах эрхийг нь хааж нэхэмжлэгчийг хохироосон. Энэ асуудлыг ёс зүйн хороонд тавихад ч бэлэн байгаа. ********* шүүгчтэй холбоотой маш олон асуудал байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тухайн үед авч байсан цалингийн хэмжээ буюу 1,032,656 төгрөг ба энэ мөнгийг 6 сараар тооцож 6,300,000 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас энэ хэмжээнд шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга *********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1 дэх хэсэгт ...Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан ба тухайн үед уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн, мөн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн. Тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сарын 1,052,207 төгрөгийн цалинтай байсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын цалингийн хэмжээг тогтоосон байдаг. Гэхдээ тогтоол нь 2022 онд хүчингүй болсон. Уг тогтоолоор цалингийн хэмжээг 1,052,207 төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг болж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан боловч Сангийн яамнаас улс төрийн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн бол тухайн тэтгэмжийн мөнгийг олгохгүй гэх албан яриа гарсан байдаг. Гэхдээ энэ нь яг албан бичгээр ирээгүй. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засан даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон учир уг тэтгэмжийн мөнгийг олгоогүй байдаг юм билээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 6,313,242 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй гэхдээ шүүхийн шийдвэрээр тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчээс ************ ******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/1199 дүгээр албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төллөөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав танаа... гэсэн бичилт бүхий 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болон, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн өргөдлүүдийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2531 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Бүртгэлийн дугаар 0551 дүгээр итгэмжлэл зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хх-2-10х, 30х)

Хариуцагчаас хариу тайлбар, Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон 1/1325 дугаар итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 2/266 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хх-14, 24х)

Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүхээс нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийн хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2.Нэхэмжлэгч Ж.****** нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна.

Үүнд: Нэхэмжлэгч нь 2016 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны улмаас Иргэдийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд тухайн ажлыг 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаад дараагийн сонгуулиар сонгогдсон Түнэл сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүнд түүний 1 сарын цалинтай тэнцэх төгрөгийг 6 сарын хугацаанд тооцож олгох талаар заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар засаг захиргаа, нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт зэрэг харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна түүнд нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа нь уг хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан. Тэтгэмжийг авах талаар Хөвсгөл аймгийн Засаг даргад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасан боловч одоог болтол олгоогүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд: *********** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын ээлжит сонгуулиар Түнэл сум дахь иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдсон байдаг. 4 жилийн хугацаанд ажиллаж дараагийн иргэний хурлын дарга тангараг өргөснөөр бүрэн эрх нь дуусгавар болсон. Энэ ажиллаж байсан 4 жилийн хугацаанд Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Засаг дарга юм уу иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн баталгаанд нь зориулж ажилтай, ажилгүй байхаас нь үл хамаарч ажлаас халагдсанаас нь хойш 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Өнгөрсөн хугацаанд зөндөө хандаж өргөдөл, гомдлоо гаргаж ирсэн байдаг. Тухай бүрд нь өнөөдөр, маргааш гэж аргацаасаар ирсэн учраас нэхэмжлэгч аргагүй байдалд орж шүүхэд хандсан. 7,050,000 төгрөг гэдгийг яаж гаргасан гэхээр нэхэмжлэгчийн ажилласан байдал, зэрэг дэв зэрэг нэмэгдлийг нь тооцож 7,050,000 төгрөг гэж гаргасан. Гэхдээ хариуцагч талаас сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүнд сарын дундаж цалин ийм байх ёстой гэдгээр нь тооцож 6,300,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр бид хоёр зөвшөөрсөн боловч шүүгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж та хоёрыг эвлэрүүлэхгүй, би шийднэ гэж ямар ч үндэслэлгүй хуулиар шаардах эрхийг нь хааж нэхэмжлэгчийг хохироосон. Энэ асуудлыг ёс зүйн хороонд тавихад ч бэлэн байгаа. Н.Бямбасүрэн шүүгчтэй холбоотой маш олон асуудал байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тухайн үед авч байсан цалингийн хэмжээ буюу 1,032,656 төгрөг ба энэ мөнгийг 6 сараар тооцож 6,300,000 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас энэ хэмжээнд шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2020 онд иргэд нийтийн сонгууль болж тухайн үеийн Түнэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ********* гуай бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж ажлаа өгсөн. Сангийн яамнаас цахим хурал хийж Аймгийн засаг дарга нарт чиглэл өгсөн байдаг. Тэр чиглэлд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, сумын иргэдийн төлөөлөгчдийн дарга бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, ажлаасаа чөлөөлөгдөөд дахин өөр ажилд томилогдсон тохиолдолд 6 сарын тэтгэмжийг өгөхгүй гэсэн байдаг. Энэ талаар бичгээр ирүүлээгүй. Сангийн яамнаас хийсэн хуралдаанаар чиглэл өгсөн. Тухайн үед Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын цалингийн хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэ тогтоол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд 2022 онд хүчингүй болсон. ************* гуай 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар цалин авч байсан. Энэ тогтоолд 1,052,207 төгрөгөөр 1 сарын үндсэн цалинг тогтоож өгсөн. Энэ цалинг 6 сараар бодвол 6,312,242 төгрөг болж байгаа. Тэтгэмжийн асуудалд зэрэг дэв бусад нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл гэх бусад нэмэгдлүүдийг тооцдоггүй. Өмнөх шүүх хуралдаанд энэ талаар яригдсан. Эвлэрлийг батлаагүй нэг шалтгаан нь гуравдагч этгээд буюу төрийн эрх ашиг хөндөгдөх учраас эвлэрлийг батлах боломжгүй гэж анхан шатны шүүхийн шүүгч үзэж шийдвэр гаргасан. Хүчингүй болгосон үндэслэл нь хуулийн өөрчлөлт болон хууль буцаан хэрэглэх журам дээр яригдсан. 6 сарын тэтгэмж олгох хуулийн заалт нь ********** гуайг ажиллаж байх үед байгаагүй, батлагдаагүй байсан хууль. ********** гуай 12 дугаар сарын 10 хэдний өдөр ажлаа өгөхөд энэ хууль 12 дугаар сарын 20 хэдний өдөр батлагдаж дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх байсан гэдэг үндэслэлээр хүчингүй болсон. Тиймээс энэ хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх журам гараагүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 6,313,242 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй гэхдээ шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэл зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.****** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож, тухайн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. (хх-4, 5х)

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний төлөөлөгч нь дээрх үйл баримттай маргаагүй.

5. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оноос 2020 оны хооронд сонгуульт ажил буюу Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сард сонгуулийн үр дүнд тухайн ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж уг хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Дээрх хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их хурлаас /Шинэчилсэн найруулга/ хийж баталсан ба уг хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцох хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлд Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа гэж,

мөн зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилсан байна.

2020 оны 12 сарын 24 өдөр Монгол Улсын Их хурлаас баталж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 78 дугаар зүйлд “Нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа”

мөн зүйлийн 1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж...хуульчилсан байх ба энэ заалт нь /шинэчилсэн найруулга/-д шинээр ороогүй ба өмнөх хуулийн заалт хэвээрээ байх тул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж авах эрх нь дээрх хуулийн дагуу үүссэн тул нэхэмжлэгч Ж.****** нь тэтгэмж гаргуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч нь нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээг өөрөө тодорхойлж нэг сарын үндсэн цалин 1,175,000 төгрөг, 6 сарын 7,050,000 төгрөгийг гаргуулна гэж

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цалингийн хэмжээг 1,052,207 төгрөгийн цалинг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг тэтгэмж өгнө гэж байгаа болохоор маргах зүйлгүй гэж тайлбар гаргаж байх тул зохигчид маргахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх үед мөрдөж байсан цалингийн хэмжээ, шатлалын талаар баримтыг болох 2019 оны Монгол Улсын Засгийн газрын 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад тухайн албан тушаалын цалинг 1,052,207 төгрөгөөр тогтоосон байдаг тухай баримтыг шүүхэд ирүүлсэн /хх-105х/ учраас ямар нэгэн зэрэг дэв болон цалингийн нэмэгдэлгүйгээр 1,052,207 төгрөгийн цалинг 6 сараар тооцоод үзэхэд нийт 6,313,242 төгрөг болж байгаа үүнийг олгохыг зөвшөөрч байна гэв.

Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2016 оноос 2020 оны хооронд ажиллаж байсан албан тушаалын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх 6,313,242 төгрөгийн тэтгэмжийг гаргуулан олгох, зөрүү буюу нэмэгдэл цалин болох 736,758 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн тухай үед ажиллаж байсан албан тушаалын цалин нэг сарын 1,052,207 төгрөгөөр тогтоосон байсан нь Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсалтаар тогтоогдож байх бөгөөд уг тогтоол нь Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор хүчингүй болсон боловч нэхэмжлэгч нь 2016-2020 оны хооронд албан тушаал хашиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-4,5/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд талуудын эвлэрэх, зөвшөөрөх, татгалзах зэрэг нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх зэрэг шаардлагыг хангасан байх учиртай.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт...тухайн үед уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн, мөн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан, эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмж олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн гэж маргаж байгаа ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

7. Иймд Ж.******ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 6,313,242 (зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.******д олгох, зөрүү 736,758 (долоон зуун гучин зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3-т зааснаар тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар Ж.******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох тэтгэмж 7,050,000 (долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс зарим хэсгийг буюу 6,313,242 ( зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.******д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 736,758 (долоон зуун гучин зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН