| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00067/и |
| Дугаар | 320/ШШ2025/00126 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00126
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багт байрлах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* сумын *** дугаар багийн ** тоотод оршин суух, *********** ургийн овогт ***************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2024/00067/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Т.Раднаабүд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******** нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.
Гэвч *********** нь зээлийн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөөгүй.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ний үүрэгт 1,500,000 төгрөгийг ********* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч *********** нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч ****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч ****** нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч ************ нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ********** 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 38,950 (гучин найман мянга) төгрөгийн тал хувь 19,475 (арван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *********** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *********** 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 38,950 (гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 19,475 (арван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН