Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч А.*******д холбогдуулж 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан Автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ, Автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ, банкны дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэгийн баримтаар 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 2012 оны 8 дугаар сард үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай BMW XDrive Sport X14WD 1990cc загварын автомашин шилжүүлэх, нэхэмжлэгч автомашины үнэ 36,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

3. Нэг талаас эд хөрөнгө шилжүүлж, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харицаа үүсчээ.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... автомашиныг авах гээд очиход засаж янзлаагүй, улсын оношилгоонд тэнцээгүй тул авахаас татгалзсан ... 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл нийт 32,000,000 төгрөгөө буцааж авсан, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна ... гэсэн бол хариуцагч нэхэмлэлийг татгалзаж байгаа тайлбартаа ... би машиныг нь зараад мөнгийг нь өгөхөөр тохирсон ... машиныг 2023 оны 02 дугаар сард бусдад 30 сая төгрөгөөр зарсан ... машиныг зарах гэж 11,100,000 төгрөгийн хохирол амссан ... гэжээ.

 

5. Талуудын тайлбар, маргаж буй үйл баримтаас үзэхэд талууд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар болон нэхэмжлэгч гэрээний төлбөрт нийт 36,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 32,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, хариуцагч автомашины бусдад худалдан борлуулсан зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчээс шилжүүлсэн төлбөрийн үлдэгдлийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно, талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ нэмэлт гэрээ-ний 1-д ... тус автомашин буухад ачилтаас шалтгаалж гадна талд сэвтсэн байсан, урд гупер дээр урд хэсэгт зурагдсан байсныг засуулж өгөх, урд гупер, урд хэсэгт доогуур сэвтсэн байсныг засуулж өгөх, хөгжимний дэлгэцийг яг өөрийнх нь байсан оригинал япон дэлгэцийг дахин шинээр тавьж өгөх, арын спойлер дээрх сэв зураасыг арилгаж өгөх, арын хаалганы ар талын сэвийг арилгаж өгөхөөр нэмэлтээр тохиролцов, 6-д Худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэхдээ хүлээлгэн өгөх акт үйлдэж болно. Тус актанд худалдан авагч талын хүсэлтээр автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно гэж тус тус тусгаснаас үзэхэд талууд худалдах худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тохиролцсон гэж үзнэ.

7. Хэргийн баримтаар худалдагч тал буюу хариуцагч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж автомашины доголдлыг арилгасан буюу нэмэлт гэрээний заалтыг биелүүлсэн, автомашиныг зохих ёсоор хүлээлгэж өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагчийн автомашиныг бусдад худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал нь нэхэмжлэлийг шаардлагыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй.

8. Тиймээс нэхэмжлэгчийн худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан шаардсан үйлдэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасанд нийцсэн ба мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг.

9. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.*******гээс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэв.

10. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******гээс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН