Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00121

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Б.Бээжин би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 5 дугаар баг, Цагаан-Уул захад байрлах, Бүтэн Оргил ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, *********** дүгээр гудамжны ********** тоотод оршин суух, ******** холбогдох, 

хүнсний барааны үлдэгдэл төлбөр 7,824,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2025/00062/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *********** нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагаас 8,569,600 төгрөгийн үнэ бүхий хүнсний барааг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар авсан боловч хугацаандаа тооцоо хийхгүй хугацаа хэтэрч шаардлага хүлээж авахгүй боломж муутай байна гэх зэрэг шалтаг тоочин өдий хүрсэн тул шүүхэд хандахаас өөр аргагүй байна. Дээрх 8,569,600 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 90,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 55,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг тус тус хийсэн болно.

Иймд үлдэгдэл 7,824,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ********-ийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч худалдаж, худалдаалсан нь үнэн бөгөөд үлдэгдэл болох 7,824,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч ****** холбогдуулан хүнсний барааны үлдэгдэл төлбөр 7,824,600 (долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь ”... *********** ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч худалдаж, худалдаалсан нь үнэн бөгөөд үлдэгдэл болох 7,824,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна…” гэх тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 7,841,600 (долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,143 (нэг зуун дөчин мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***********-ийн нэхэмжилсэн хүнсний барааны үлдэгдэл төлбөр 7,824,600 (долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********* хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,143 (нэг зуун дөчин мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70,071.5 (далан мянга долоон зуун нэг төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                       Б.БЭЭЖИН