| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00076/И |
| Дугаар | 150/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2025/00070
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 150/ШШ2025/00070 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **аймгийн ** сум, ** дугаар баг, **оршин суух хаягтай, **овогт ** /**/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **оршин суух хаягтай, ** овогт ** /**/,
**аймгийн **сум, ** дугаар баг, ** оршин суух хаягтай, **овогт** /**/ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 22,481,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 10 дугаар сарны 18-ны шөнө 20-21 цагийн орчимд ** аймгаас **орж улмаар **улс руу сургалтад оролцох зорилгоор эхнэр **овогтой ***, эхнэрийн найз **, **, нарын хамт өөрийн өмчлөлийн ******маркийн цагаан өнгийн ** улсын дугаартай автомашинаар зорчиж явсан. Гэтэл **аймгийн **сумын **р багийн нутаг дэвсгэрт орж явтал зам дээр **маркийн ачааны машин болох ** дугаартай хөх өнгийн **тэвшээ дэлгээд маш урт мод хөндлөн тавьж байгаад өвс ачсан байдалтай ямар ч гэрэл гэрэлтүүлэггүй, маш их овор хэмжээ ихтэй өвс ачсан ачааны машин гарч ирж ямар ч тохио өгөхгүй огцом зүүн тийш эргэх хөдөлгөөн хийсний улмаас бид осолд орсон юм. Үүнээс болж авто машин маань эвдэрч эд хөрөнгөөр хохирсон. Тухайн ослыг гаргасан авто машины эзэмшигч **, жолооч ** нар нь эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарны 16-ны өдрийн магадалгааг, Авто машины эвдрэл гэмтэлд шинжээч томилж үнэлгээг гаргасан ** ХХК-ын 2024 оны 11 дүгээр сарны 02-ны өдрийн 148 тоот үнэлгээ болох 20 520 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж харилцан ярилцаж 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бүрэн гүйцэд төлөхөөр хугацаа тохирч эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр болж нотариатаар баталгаажуулсан билээ. Гэвч хариуцагч нар нь тохирсон хугацаанд
миний машины эвдрэл гэмтлийг засан сайжруулах болон сэлбэг засварын хөлсийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байх тул нэн даруй хариуцагч нараас нааш цааш явсан замын зардал 500.000 төгрөгийг нэмж нийт 22,481.000 төгрөг гаргуулж машинаа хэвийн болгуулж авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч **, ** нараас авто машины үнэлгээгээр авто машины эвдрэлийг засан сайжруулах сэлбэгийн болон засварын мөнгө 22,481,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** нь хариуцагч **, ** нараас гэм хорын хохиролд 22,481,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 22,481,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ** нь улсын тэмдэгтийн хураамжид 270,355 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 135,177.5 төгрөгийг хариуцагч ** нараас, улсын орлогоос 135,177.5 төгрөгийг тус тус гаргуулж ** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ** нэхэмжлэлтэй, ** нарт холбогдох гэм хорын хохиролд 22,481,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нар нь 22,481,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА