Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 504

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, нэхэмжлэгч Б.С*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох “...Сонгуулийн тухайн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүргийн 11 дүгээр тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ж*******ийн А******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчиж ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил,  албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчсөн, хуулиар тогтоосон нийтлэг шаардлагыг хангаагүй байх тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Сонгуулийн тухайн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүргийн 11 дүгээр тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ж*******ийн А******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчиж ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил,  албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчсөн, хуулиар тогтоосон нийтлэг шаардлагыг хангаагүй байх тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгааг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******өөр дамжуулан шүүхэд бичгээр гарган ирүүлжээ. 

Нэхэмжлэгч Б.Сүхбаатараас Б.Г*******т олгосон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүхэд төлөөлөх итгэмжлэл”-д нэхэмжлэгчийн хуульд заасан бүхий л эрх, үүргийг эдлэхээр заасан байх тул түүнийг төлөөлж нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон гэж үзэн, хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******ийн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Б.Сүхбаатар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн   66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд тэрээр  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох “...Сонгуулийн тухайн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүргийн 11 дүгээр тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ж*******ийн А******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчиж ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил,  албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчсөн, хуулиар тогтоосон нийтлэг шаардлагыг хангаагүй байх тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА