| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00267/И |
| Дугаар | 320/ШШ2025/00256 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00256
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00256 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00267/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Д ,
Хариуцагч: Ч.М-д холбогдох төлбөр 99,856.17 төгрөг, алданги 49,928.09 төгрөг, нийт 149,784.26 (нэг зуун дөчин есөн мянга долоон зуун наян дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.М нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай компанитай 3445975 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 9*** дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан.
Гэвч Ч.М нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж, 99,856.17 төгрөгийн үлдэгдэл байгаа болно.
Иймд ярианы төлбөр 99,856.17 төгрөг, гэрээний 8.8-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 49,928.09 төгрөг, нийт 149,784.26 төгрөгийг Ч.М гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ч.М нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие Ч.М нь Ж ХХК-аас 9*** дугаарын дараа төлбөрт авсан нь үнэн бөгөөд 149,784.26 төгрөгийг зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.М д холбогдуулан төлбөр 99,856.17 төгрөг, алданги 49,928.09 төгрөг, нийт 149,784.26 (нэг зуун дөчин есөн мянга долоон зуун наян дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлага 149,784.26 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 5,143 төгрөгийн тал хувь 2,571.5 төгрөгийг хариуцагч Ч.М гаас, тал хувь болох 2,571.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 2,572.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М д холбогдох төлбөр 99,856.17 төгрөг, алданги 49,928.09 төгрөг, нийт 149,784.26 (нэг зуун дөчин есөн мянга долоон зуун наян дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.М гаас 2,571.5 төгрөгийг, улсын орлогоос 2,572.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА