Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00258

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00258

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00094/И/

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Л.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Л.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Н.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд Р сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Р сумын Ж нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Р сумынА нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, У сумын Ж нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байгаа юм. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Р сумын Ж нэгдэл гэж буруу бичсэн байна. Би Р сумын А нэгдэлд ажиллаж байгаад хадмынхаа нутаг болох У сумын Ж нэгдлийн 3 дугаар бригад буюу Соёо хэсэгт шилжин малчнаар ажиллаж байсан...гэв.

Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/1120 дугаар албан бичиг, фото зураг, У сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03/154 дүгээр албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/3662 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 23-ны өдөр гэсэн дардас дарагдсан У сумын Ж нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралт, Р сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/210 дугаар албан бичиг, Гал түймэр гарсан тухай нотломж гэх баримтын хуулбар, Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн Б.М , Б.Э нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасантай холбоотой баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын газраас хүсэлт гаргагч нь ажилласан жил нөхөн тооцуулсан эсэх лавлагаа тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байгаа юм.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 23-ны өдөр гэсэн дардас дарагдсан У сумын Ж нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар: ...хувийн аж ахуй эрхлэх хүсэлтээ ирүүлсэн хүсэлтээ ирүүлсэн гишүүдийг чөлөөлсүгэй...,

Хавсралт: ...118. Г.Б , нас:30, хүйс: эр, нэгдэлд орсон он, сар: 1990, нэгдэлд ажилласан жил: 2..., гэх бичвэр бүхий тогтоол,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/203 дугаар албан бичгээр ирүүлсэн: Лувсан Г.Б , ажилладаг байгууллага: А нэгдэл, ажилд орсон он: 1975, цех, тасаг, бригад: 1-р бригад, эрхэлдэг ажил:малчин, оршдог сум, район: Р ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Овог: Л , Нэр: Б ,...Хаана, ямар ажилтай: Х аймаг Р 1-р бригад хоньчин,... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт зэрэг бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч Л.Б нь Р сумынА нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, У сумын Ж нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Б.М гийн: ...Л.Б нь дунд сургууль төгсөөд илгээлт авч, Х аймгийн Р сумын А нэгдлийн 1 дүгээр бригадад аав, ээжийгээ дагаж мал малладаг, аав, ээж нь нэгдлийн хонь малладаг, зун туувар туудаг хүмүүс байсан. Аавыг нь Г , ээжийг нь Т гэдэг байсан. Хоёр хүүхэд өргөж авсны нэг нь энэ Б юмаа... гэх,

Гэрч Б.Э ын: ...Л.Б нь Х аймгийн Р сумаас 1989 оны үед ирээд, У сумын Ж нэгдэлд ямаа маллаж байгаад, нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Л.Б ын Р сумынА нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, У сумын Ж нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хүсэлт гаргагч Л.Б ын ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагуудад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/1120, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11/139 дүгээр: Р сумын А нэгдлийн даргын 1978-1990 оны, У сумын Ж нэгдлийн даргын 1990-1991 оны тушаал шүүж үзэхэд Л.Б ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

У сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03/154 дүгээр: Тус сумын Соёо 4-р багийн иргэн Л ийн Б нь (Р***1) 1990-1995 онд Ж нэгдлийн малчнаар ажиллаж байсан гэх үеийн бичиг баримт манай архивт хадгалагдаж үлдээгүй болно. гэх,

Р сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/210 дугаар: Тус сумын иргэн Л ийн Б нь 1977 онд 8 дугаар ангиа төгсөж, 1978 оноос А нэгдэлд илгээлтийн эзнээр малчин болж, 1979-1982 оны хугацаанд цэргийн алба хааж, 1983 оноос 1992 оны 6 дугаар сарыг хүртэл хоньчноор ажилласан гэх хүсэлтийн дагуу архиваас Л.Б т холбогдох архивын баримт шүүхэд олдоогүй болно.

Сумын ЗДТГ-ын конторын барилга нь 2007 онд галд шатаж А нэгдэлд ажилласан малчдын 70 дугаар дансны архивын зарим нэг баримтууд, малын А данс зэрэг шатаж үгүй болсон болно.

Галын дүгнэлт, нотломжийг хавсаргав. гэх,

Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр: Г.Б (Р***1)-ын манай сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1972-1973 оны 4б ангийн журнал баримтыг үндэслэн 1970-1976 оны хооронд Р сумын 8-н жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгссөн нь үнэн болохыг тодорхойлов.

Жич: Манай сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1977 оноос хойших ангийн журнал, баримтад Л.Б тай холбоотой баримт бичиг байхгүй тул дахин суралцаагүй болно. гэх,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0801/70 дугаар: ...Хилийн ба ДЦУЕГ-ын 0184 дүгээр ангийн 1979-1982 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно. гэх,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар: Л ийн Б нь (Р***1) 1990-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх албан тоотууд,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/3662, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0801/463 дугаар: Л ийн Б нь Х аймгаас НАХЯ-ны сайдын 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 20-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Х аймгийн Улсын бүртэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/203 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР-21(А) маягт, фото зураг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Л ийн Б ын Р сумын А нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, У сумын Ж нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА