| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00098/И |
| Дугаар | 320/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00260
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00260 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00098/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.Ч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ч нь шүүхэд Х аймгийн О- д 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьтан маллагчаар, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн О-д 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, анх ажилд томилогдсон тушаал олдохгүй байгаа учраас миний ажилласан жил үнэн зөв тооцогдохгүйд хүрч ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэв.
Хүсэлт гаргагч Г.Ч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яамны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9112 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Ч т олгосон 1700001017 дугаар Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн О- н 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар албан бичгийн хуулбар, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 5 сарын 10-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн О- н эрхлэгчийн 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлаас өөрчлөх тухай, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 3 дугаар сраын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай, 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар Ажлаас өөрчлөх тухай, Х аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар Ажилд түр шилжүүлэх тухай тушаалууд, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Х аймгийн номын сан гэсэн тамга дарагдсан цалингийн тооцооны карт, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2025/00110 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Б , Г.Э нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн О- , Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, анх ажилд томилогдсон тушаал олдохгүй байгаа учраас миний ажилласан жил үнэн зөв тооцогдохгүйд хүрч ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн: Овог: Г , Нэр: Ч , Байгууллага: Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, 1988 он 5 сар 415.98, 6 сар 431, 7 сар 511.13, 8 сар 432.20, 9 сар 431, 10 сар 460.12, 11 сар 79.74, 12 сар 339, 1989 он 01 сар 180.09, 02 сар 187.22, 3 сар 372, 4 сар 389.35, 5 сар 372.90, 6 сар 339, 7 сар 682.55, 8 сар 838.98, 9 сар 339, 10 сар 421, 11 сар 366, 12 сар 461 гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн хөлсний лавлагаа,
Х аймгийн номын сан гэсэн тамга дарагдсан цалингийн тооцооны карт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 5 сарын 10-ний өдөр, 2025 оны 02 сарын 03-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн О- н эрхлэгчийн 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар: ...1.Г овогтой Ч ын мэргэжлийн ажилд очих болсон тул үүрэгт ажлаас нь 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс чөлөөлж, НААҮУдирдах газарт шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас өөрчлөх тухай,
Х аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар: ...Г гийн Ч ыг 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс худгийн моторчноор...ажиллуулсугай. гэсэн бичвэр бүхий Ажилд түр шилжүүлэх тухай,
Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б-57 дугаар: ...Г овогтой Ч ыг...1990 оны 3 дугаар сарын 20-ноор үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,
Х аймгийн О- н эрхлэгчийн 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр: ...Г овогтой Ч ыг 1990-3-20-ны өдрөөс жолоочоор авч ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай,
Х аймгийн О- н эрхлэгчийн 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар: 1. Амьтны хүрээлэнгийн жолоочоор ажиллаж байсан Ч нь бензин шатахууны хомсдлоос шалтгаалан цалинжих боломжгүй байгаа тул 1992-4-25-ны өдрөөр тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөн мөн өдрөөс амьтан маллагчаар 3 сарын хугацаатай түр ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажлаас өөрчлөх тухай,
Х аймгийн О- н эрхлэгчийн 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар: Музейн жолооч амьтан маллагчаар ажиллаж байсан Ч нь бензин шатахууны хомсдол, орон тоо үгүй болсны улмаас цалинжих боломжгүй болсон тул 1992 оны 3-р сарын 1-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/206 дугаар албан бичгээр ирүүлсэн: Г Ч , ажилладаг байгууллага:Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газар, ажилд орсон он: 1983, цех, тасаг, бригад: ус суваг, эрхэлдэг ажил:худгийн моторчин, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Х аймгийн төв музейгаас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар албан бичгээр ирүүлсэн Х аймгийн О- ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 02-р сарын 14-ны өдөр гэсэн дардас дарагдсан 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г овогтой Ч ын талаар гаргасан тодорхойлолт, Г овогтой Ч ын Социалист уралдаанд авсан үүрэг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Г.Ч нь Х аймгийн О- д 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьтан маллагчаар, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Г.Б ын: ...Г.Ч нь 1987 оноос Х аймгийн Орон нутаг судлах музейн Зоо паркад амьтан маллагчаар ажилд орж байсан. Бид хоёр нэг газар ажилладаг байсан. Би 1990 оны 02 дугаар сард ажлаасаа гарахад тэрээр ажиллаад үлдсэн. Ч бид хоёрыг 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөдөө аж ажуйн удирдах газар, Үржил слекцийн станцаас хариуцаж байсан мал нь гоц гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэнд амжиллтай оролцож, 2-р байр эзэлж Дипломоор шагнаж байсан. Би энэ Дипломыг нотлох баримтаар өгье... гэх,
Гэрч Г.Э ын: Г.Ч нь Х аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын ус сувагт худаг дээр ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа ажиллахаар ирж байсан. 1990 оны үед ажлаас гарсан байх... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Г.Ч ын Х аймгийн О- д 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьтан маллагчаар, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагч Г.Ч Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9112 дугаар: Г /Г /-гийн Ч БХЯ-ны сайдын 1982.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Х аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 240 /281/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 563422 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 8 дугаар сараас оноос 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Ч т олгосон 1700001017 дугаар Баталгаажилтын хуудас зэрэг баримтаар тус тус тогтоогдлоо.
Хэрэгт авагдсан Х аймгийн Улсын бүртэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/204 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР -21(А), Хаягийн хуудас 7 маягт, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2025/00110 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Х аймгийн О- н 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар албан бичгийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөөчүүд Г гийн Ч ын Х аймгийн О- д 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьтан маллагчаар, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газарт 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА