| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00099/И |
| Дугаар | 320/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00261
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00261 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00099/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г.А
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Н.Алтанхундага.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр настны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлтэл миний ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тушаалууд холбогдох газруудаас бүрэн гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байгаа юм...гэв.
Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Г.А эд олгосон 1711000382 дугаар Баталгаажилтын хуудас, Батлан хамгаалах яамны 4364 дүгээр Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/15 дугаар албан бичиг, Х аймгийн Т сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 06-ны өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээрЦ.Д , Ц.Л нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар болон Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Батлан хамгаалах яамны төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасантай холбоотой баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр настны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлтэл миний ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тушаалууд холбогдох газруудаас бүрэн гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байгаа юм. ..гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3/23 дугаар албан бичгээр ирүүлсэн: Х аймгийн Т сумын Д нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан Гомбожав овогтой Авирмэдийн цалин хөлсний тодорхойлолт, 1981 он 11,12 сар 81=20, 1987 он 1-10 дугаар сарууд 1080=0, 11,12 дугаар сарууд 700=0, х/нэгжийн хуудас 106, 1988 он 10 сар 91=48, жилийн бүх хөлс 361=0, х/нэгжийн хуудас 54, 1989 он 1-5 сарууд 158=16, 6 сар 34=62, жилийн бүх төлс 192=78, х/нэгжийн хуудас 69 гэсэн түүвэр бүхий Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг тус тус дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн хөлсний лавлагаа,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 06, 2025 оны 02 сарын 18-ны өдөр гэсэн дардсууд дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/204 дүгээр албан бичгээр ирүүлсэн: Г.А , ажилладаг байгууллага: Д нэгдэл, ажилд орсон он: 1978, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район:Т ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Овог: Ж , Нэр: Т ,...Хаана, ямар ажилтай: Т сум Бүгдгээн хэсэгт малчин,... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт,
Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар албан бичгээр ирүүлсэн: Г.А , төрсөн он, сар, өдөр: 1965-4-4, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 1980 оноос Д нэгдэлд малчин, ...Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн, хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай: Ам бүл-6, ээж Халтар, 1936, эгч Наранцэцэг 1960, дүү нар... гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1983 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч Г.А нь Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Ц.Д гийн: ...Г.А нь 1981 оны үеэс Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад төл мал, хонь маллаж, нэгдэл тартал ажилласан. 1986 онд цэрэгт явж 1986 онд халагдаж ирээд, мөн нэгдэлдээ үргэлжлүүлж ажилласан... гэх,
Гэрч Ц.Л гийн: ...Г.А нь Х аймгийн Т сумын Д нэгдэлд хоньчноор ажиллахаар ирж байсан, би тэр үед нэгдлийн малчин болчихсон байсан, дундуур нь цэрэг явсан байх, тэгээд нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Г.А ийн Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хүсэлт гаргагч Г.А ийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагуудад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/15 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11/120 дугаар: Х аймгийн Т сумын Д нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал болон цалин хөлсний баримт тус тус манай архивд шилжиж ирээгүй тул Г.А эд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 4363 , 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/587 дугаар: Гомбожавын Авирмэд (Аврмэд) БХЯ-ны сайдын 1932.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Х аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 232 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр 548467 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Г.А эд олгосон 1711000382 дугаар Баталгаажилтын хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Х аймгийн Улсын бүртэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/204 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР -21(А) маягт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.А-ийн Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА