Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00269

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00269

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00307/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: М хувьцаат компани (хаалттай ХК)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 12,656,456 (арван хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000047570 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 12,639,456.14 төгрөг, нотариатчийн төлбөрт 17,000 төгрөг, нийт 12,656,456.14 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд: Миний бие Э.З нь Г овогтой Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.Б нь М ХК-аас нэхэмжилсэн 12,656,456.14 (арван хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд төлөх нь үнэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК) нь хариуцагч Г.Б ад холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,747,920.28 төгрөг, хүү 1,775,827.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,708.47 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 12,656,456 (арван хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч Г.Б аас 108,726.5 төгрөгийг, улсын орлогоос 108,726.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б ад холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 12,656,456 (арван хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Б аас 108,726.5 төгрөгийг, улсын орлогоос 108,726.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА