Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00270

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00270

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00315/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: М хувьцаат компани (хаалттай ХК)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,392,134.53 төгрөг, хүү 172,317.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,459 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,593,911.65 (нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000036783 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 1,576,911.65 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 1,593,911.65 төгрөгийг хариуцагч Ө.Э аас гаргуулах. гэжээ.

Хариуцагч Ө.Э нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд: Миний бие Ө овогтой Э нь М наас 2,325,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нийт 2,325,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,086,522 төгрөг төлөгдөөгүй, хуваарьт төлөлт 330,023 төгрөг, 93 хоногийн хугацаа хэтрэлттэй.

Нийт төлөх үлдэгдэл 1,416,023 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК) нь хариуцагч Ө.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,392,134.53 төгрөг, хүү 172,317.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,459 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,593,911.65 (нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч Ө.Э аас 20,226.5 төгрөгийг, улсын орлогоос 20,226.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хувьцаат компани (хаалттай ХК)-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М хувьцаат (хаалттай ХК) компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Э т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,392,134.53 төгрөг, хүү 172,317.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,459 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,593,911.65 (нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван нэгэн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч Ө.Э аас 20,226.5 төгрөгийг, улсын орлогоос 20,226.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хувьцаат (хаалттай ХК) компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА