Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00278

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00278

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00266/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц,

Хариуцагч: П.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 16,106,119.16 (арван зургаан сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван есөн төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Э нь нэхэмжлэгч Х ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/53687483 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 19,949,393.93 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Дээр дурьдсан цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр БГХ/53687483 тоот барьцааны гэрээ байгуулж, өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.

Зээлдэгч 2025 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар үндсэн зээлд 5,009,205.45 төгрөг, зээлийн хүүд 2,676,769.05 төгрөг, нийт 7,685,974.5 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 215 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 14,940,188.48 төгрөг, зээлийн хүү 1,129,684.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,246.24 төгрөг, нийт 16,106,119.16 төгрөгийн үлдэгдэлтэй ба нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас ЗГ/53687483 тоот онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт:

a) Үндсэн зээлийн үлдэгдэл 14,940,188.48 төгрөг,

b) Зээлийн хүүгийн төлбөр 1,129,684.4 төгрөг,

c) Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36,246.24 төгрөг,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,106,119.16 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч П.Э 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд: П овогтой Э миний бие нэхэмжлэл гаргагчтай эвлэрэх хүсэлтэй байна.

Х наас нэхэмжилсэн 16,106,119.16 (арван зургаан сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван есөн төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х хувьцаат компани нь хариуцагч П.Э ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,106,119.16 (арван зургаан сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван есөн төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч П.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч П.Э ын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч П.Э аас 119,240.5 төгрөгийг, улсын орлогоос 119,240.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 16,106,119.16 (арван зургаан сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван есөн төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Э-аас 119,240.5 төгрөгийг, улсын орлогоос 119,240.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА