Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00090

 

              

 

 

 

 

 

   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг Сайншанд сум, ..... багт оршин суух, Б овогт  Н.Жын нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн .......... гэж нэрлэгдэж байсан ..........т 1984 оны 12 сарын 11-нээс 1985 оны 10 сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан. Мөн Дорноговь аймгийн ..........1986 оны 02 сарын 05-наас 1995 оны 07 сарын 25-ныг хүртэлх хугацаанд төрөх тасагт асрагч мөн гал тогоонд бэлтгэгч, мөн цагаан угаалганд тус тус ажиллаж байсан . Иймд намайг ..........т болон ..........ажиллаж байсан тухайн жилийг тогтоож өгнө үү гэв.     

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, цалингийн тодорхойлолт /хх-5-6/, Дорноговь аймгийн Нэгдсэн больницын даргын тушаал /хх-7-34/, Дорноговь төвийн ..........ийн эрхлэгчийн тушаал /хх-35-38/, Дорноговь аймаг Сайншанд сумын хүүхдийн 3 дугаар ..........ийн тодорхойлолт /хх-39/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-40/, гэрч Ц.Бийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41-45/, гэрч Ж.Ж.Н тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46-49/, гэрч Ц.Мын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-50-55/, гэрч У.Цийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг /хх-56-59/,  нэхэмжлэгч Н.Жын хувь хүний орлогын албан татварын тайлан /хх-60-75/ зэрэг баримт бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс: Ц.Б /хх-76-77/, Ж.Н /хх-78-79/,  Ц.М /хх-80-81/,  У.Ц /хх-82-83/нараас гэрчийн мэдүүлэг /хх-50-61/ авсан.

 Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Ж нь “...Дорноговь аймгийн ..........т 1984 оны 12 сарын 11-нээс 1985 оны 10 сарын 19-нийг хүртэл, 1986 оны 02 сарын 05-наас 1995 оны 07 сарын 25-ныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн ..........төрөх тасагт асрагч, гал тогоонд бэлтгэгч, цагаан угаалганд тус тус ажиллаж байсан тул  ..........т болон ..........ажиллаж байсан  тухайн жилийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Н.Ж нь Дорноговь аймгийн ..........т 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гал тогооны туслахаар, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгчээр, Дорноговь аймгийн ..........1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гал тогоонд бэлтгэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төрөх тасагт ээлжийн асрагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хоол зөөгчөөр, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гал тогооны бэлтгэгч, хүлээн авах тасгийн асрагч,угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, аймгийн архивын газраас ирүүлсэн цалингийн тодорхойлолт /хх-5-6/, Дорноговь аймгийн Нэгдсэн больницын даргын 1986,1987,1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994,1995 оны тушаалууд /хх-7-34/, Дорноговь төвийн ..........ийн эрхлэгчийн тушаал /хх-35-38/, Дорноговь аймаг Сайншанд сумын хүүхдийн 3 дугаар ..........ийн тодорхойлолт /хх-39/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-40/, гэрч Ц.Б, Ж.Н, Ц.М, У.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Норжинбалжидын Н.Жыг Дорноговь аймгийн ..........т 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гал тогооны туслахаар, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгчээр, Дорноговь аймгийн ..........1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гал тогоонд бэлтгэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төрөх тасагт ээлжийн асрагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хоол зөөгчөөр, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гал тогооны бэлтгэгч, хүлээн авах тасгийн асрагч,угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН