| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00036/И |
| Дугаар | 308/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00081
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ................. байрлах, “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ............. тоотод оршин суух, Нгийн М-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,103,256.81 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “..........” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Н.М нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр .......... ХХК-тай №ЗГ2024040213938 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Iphone15_Plus8 Apple Watch SE 40mm” маркийн гар утсыг нийт 5,536,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.04.02-2026.09.30 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 278,390 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.05.31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш .......... ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэх нийт дүн 7,103,256.81 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч “..........” ХХК-тай төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 7,103,256.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,103,256.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.5 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН