| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00046/И |
| Дугаар | 308/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2025/00059
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ........... тоотод байрлах, “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ........ тоотод оршин суух, Э-ын М холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,172,867.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “..........” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 7800715268 зээлийн дансны дугаартай, 644,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 5381132403 банкны тоот дансанд олгосон... Иймд зээлдэгч Э.М-өөс үндсэн зээлийн төлбөрт 644,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 420,170.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,317.46 төгрөг, шимтгэл 12,880 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 1,172,867.76 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Энхбаатар овогтой Мөнхжин миний бие нь .......... ХХК-иас 644,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан үнэн болно. Хугацаа хэтрүүлэн энэхүү зээл нь 1,172,867.76 төгрөг болсон. Энэ зээлийг авсан нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Э.М холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,172,867.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,172,867.76 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “..........” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,172,867.76 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Э.М нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32482.83 төгрөгөөс 16214.415 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 16214.415 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16214.415 төгрөгийг хариуцагч Э.Мгөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “..........” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН