| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00082/И |
| Дугаар | 308/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 308/ШШ2025/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, “......” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, тоотод оршин суух, Д.Мод холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,513,839.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “......” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7100177766 зээлийн дансны дугаартай 8,549,398.87 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн ...... хаан банкны тоот дансанд олгосон... Иймд зээлдэгч Д.Моос үндсэн зээлийн төлбөрт 8,549,398.87 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,816,946.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,994.34 төгрөг, нотариатын зардал 8,500, нийт 10,513,839.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ......-аас гаргаж байгаа нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа 10,513,839.32 төгрөгийг зээлээр авч зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн тул төлж барагдуулна гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “......” ХХК нь хариуцагч Д.Мод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,513,839.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,513,839.32 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “......” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,513,839.32 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Д.М нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,171,43 төгрөгөөс 91,585.715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 91,585.715 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 91,585.715 төгрөгийг хариуцагч Д.Моос тус тус гаргуулж нэхэмжлэгч “......” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН