Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00098

 

 

 

 

 

     2025            02             24                                               308/ШШ2025/00098

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн  би   

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, “......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг.............. тоотод оршин суух, Ц.С-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,377,745.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “......” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ц.С нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ......зээлийн дансны дугаартай, 10,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан банкны .... тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,659,922.38 төгрөг, үндсэн хүү 1,589,214.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,038.69 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 11,369,245.37 төгрөг. Иймд зээлдэгч Ц.С-аас...нийт 11,377,745.37 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан тайлбартаа: “ ............... нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэхийн шаардлага 11,377,745.37 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “......” ХХК нь хариуцагч Ц.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,377,745.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,377,745.37 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч “......” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,377,745.37 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ц.С нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,993.93 төгрөгөөс 98,496.965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 98,496.965 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 98,496.965 төгрөгийг хариуцагч Ц.С-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “......” ХХК-д олгосугай. 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН