| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2017/00005/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 10
Т О Г Т О О Х нь:
1. Шүүгдэгч Ж.Б-д Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-с 5.631.550 төгрөгийг, шүүгдэгч Ж.Б-с 2.846.900 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б, Ш.М нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс үлдэх 3.161.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн DVR буюу хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийг Оч баарны эзэн Ш.С-д буцаан олгож, уг хэргийг хадгалах хугацаа дуустал 3 ширхэг СD дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалаж, шар өнгийн түшлэгтэй модон сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, Арвай нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй пивоны лааз 1 ширхэг, Кока кола нэртэй 2 литрийн ундааны бөглөөгүй хуванцар 1 ширхэг, Сэрүүн нэртэй 2,5 литрийн ногоон өнгөтэй, хүзүүг нь тайрсан бөглөөгүй хуванцар сав 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шилний хагархайнууд, Улаан өнгийн, хар хөндлөн судалтай богино ханцуйтай футволк 1 ширхэг, Mizuno гэсэн бичигтэй хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Miami Heat гэсэн бичигтэй цагаан, цэнхэр өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн 40 размерийн богино түрүүтэй спорт гутал 1 хос, хар ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, Diesel гэсэн бичигтэй хар өнгийн богино куртик 1 ширхэг, 25 см урттай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэргийг устгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-н цагдан хоригдсон 342 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Б нь 343 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Л-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Т.ЭНХМАНДАХ