| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00092/И |
| Дугаар | 308/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 308/ШШ2025/00103
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, .............. байрлах, .......” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сум, .............. тоотод оршин суух, Б.Мд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,215,730.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “.......” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.М нь 2023 оны 08 сарын 14-ний өдөр .......тай ЗГ-R430010027 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү эрхийн хүрээнд .......тай ЗГ-R430010027 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 2,578,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 29 өдрийн байдлаар 181 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 1,215,730.03 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна...Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 1,215,730.03 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж .......анд олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие .......наас гаргасан 1,215,728 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,215,730.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,215,730.03 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “.......” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,215,730.03 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.М нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,728 төгрөгөөс 16,864 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 16,864 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16,864 төгрөгийг хариуцагч Б.Маас тус тус гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН