Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/00161

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/00142

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Г******* холбогдох 26,916,677.24 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Ц.Г******* нь тус компанитай 2024 оны 02-р сарын 05-ны өдөр №2101130110007354 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан автомашин унах нөхцөлөөр 26,100,000 төгрөгийг, нэг сарын 3.2%-н хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг тус компанийн зүгээс Хаан банк дахь зээлдэгч Ц.******* ******тоот дансанд гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Уг зээлийн барьцаанд барьцаалж буй автомашин болох 4***** ****улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, ******арлын дугаартай, Toyota.Sai-K10 маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй дээрх зээлийг авсан байна. (зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр)

Тэрээр 2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар болгоны 15-ны өдөр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр зээлийн төлбөрийн хуваарь гаргуулсан боловч дээрх хуваарийн дагуу зээлээ төлөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Зээл авснаасаа хойш:

2024 оны 03-р сарын 15-ны өдөр 1,615,000 төгрөг,

2024 оны 04-р сарын 16-ны өдөр 1,378,000 төгрөг,

2024 оны 05-р сарын 27-ны өдөр 1,340,000 төгрөг,

2024 оны 06-р сарын 21-ний өдөр 1,342,000 төгрөг,

2024 оны 06-р сарын 25-ны өдөр 8,000 төгрөг,

2024 оны 08-р сарын 26-ны өдөр 1,306,299 төгрөг,

2024 оны 09-р сарын 30-ны өдөр 1,306,299 төгрөг нийт 8,295,598.00 төгрөг төлсөн.

Үүнээс хойш төлөлт огт хийлгүй, гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлөлт хийх хугацааг хэтрүүлээд 184 хоносон байна.

Зээлдүүлэгч компанийн зүгээс зээлдэгч Ц.Г******н зээл авах үед бүртгүүлсэн утасны дугаараар холбоо барьж удаа дараалан зээлээ төлөхийг шаардсан ч зээлийн үлдэгдэл өр төлбөрийг төлөөгүй. Ажлын болон гэрийн хаягаар нь очиж зээлээ төлөх тухай 2024 оны 09-р сарын 26-ны өдөр, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр, 2025 оны 01-р сарын 07-ны өдөр тус тус мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Барьцаа хөрөнгө болох дээрх автомашин нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж онхолдсоны улмаас эвдэрсэн тул зээлийн үргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон тул зээлийг мөнгөн хэлбэрээр доорх дүнгээр нэхэмжилж байна. (Энэ талаар зээлдэгчийн ээж нь бидэнд мэдэгдсэн)

Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн болох 26,916,677.24 төгрөгийг зээлдэгч Ц.Г******** гаргуулж Бэрс финанс ББСБ" ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Г****** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******о нар харилцан тохиролцож дараах байдлаар тохиролцож байна.

Үүнд:

  1. Нэхэмжлэлийн шаардлага болох 26,916,677.24 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу

2025 оны 03 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 04 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 05 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 08 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 09 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

  1. Эхний сарын төлбөрийг хариуцагч тохиролцсон хугацаанд төлж барагдуулахгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
  2. Талууд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

Эвлэрлийн гэрээ байгуулсан

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Г********26,916,677.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Г******* холбогдох 26,916,677.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 26,916,677.24 төгрөгийг хариуцагч

2025 оны 03 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 04 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 05 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 08 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 09 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 28-нд 2,243,056.44 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,243,056.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,533 төгрөгийн тал хувь болох 146,266.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ