Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар  308/ШШ2025/00074

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сүхбаатар, 8 дугаар хороо, ............ байранд оршин байрлах, “.....” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, Э, Унарт  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33,250,210.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.....” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Г.Э хамтран үүрэг гүйцэтгэгч Э.У нар нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр .....тай 1020089551 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 38,000,000 /гучин найм сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Г.Э, Э.У нарын зээлийн үлдэгдэл 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30,442,841.42 төгрөг, хүү 2,732,638.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,731.13 төгрөг нийт 33,250,210.76 төгрөгийг хариуцагч Г.Э, Э.У нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Г.Э, Э.У нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:     

Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас .....ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О /цаашид "нэхэмжлэгч” гэх/, нөгөө талаас хариуцагч Г овогтой Э, Э овогтой У /цаашид “хариуцагч” гэх/ нар /хамтад нь "Талууд” гэх/ дараах нөхцлийг харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулав.

Нэг. Талуудын эвлэрэл

1.1 Хариуцагч нар нь 1020089551 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 33,250,210.76 / Гучин гурван сая, хоёр зуун тавин мянга, хоёр зуун арван төгрөг далан зургаан мөнгө/ төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв.

Хоёр. Төлбөр төлөлт

2.1 Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 3 сараас эхлэн 2025 оны 8 сарыг дуустал сар бүрийн 25-нд 5,541,701.79 төгрөгийг төлж дуусгах, нийт 33,250,210.76 төгрөгийг төлөх

Гурав. Хариуцлага

3.1 Хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Гэрээг 4 /дөрөв/ эх хувь үйлдэж, талууд тус бүр 1 /нэг/ хувь, шүүхэд 1 /нэг/ хувийг хадгалуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.....” ХК нь хариуцагч Г.Э, Э.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,250,210.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Г.Э, Э.У нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:     

“…Хариуцагч нар нь 2025 оны 3 сараас эхлэн 2025 оны 8 сарыг дуустал сар бүрийн 25-нд 5,541,701.79 төгрөгийг төлж дуусгах, нийт 33,250,210.76 төгрөгийг төлөх...” гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.От, хариуцагч  Г.Э, Э.У нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр “…Хариуцагч нар нь 2025 оны 3 сараас эхлэн 2025 оны 8 сарыг дуустал сар бүрийн 25-нд 5,541,701.79 төгрөгийг төлж дуусгах, нийт 33,250,210.76 төгрөгийг төлнө...” гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,202 төгрөгөөс 162,101 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 162,101 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 162,101 төгрөгийг хариуцагч Г.Э, Э.У нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “.....” ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН