Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00115

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ............. оршин суух, Ж.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 5 дугаар баг, 1-1 тоотод оршин суух,  Э.Мд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүн худалдан зээлээр худалдан авсан 627,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн М нь анх 687,000 төгрөгрийн бараа болон гоо сайханы эд зүйл авсан. Үүнээс 230,000 төгрөгийг надад эргэн төлсөн. Дахин гуйгаад 170,000 төгрөгийн барааг нэмж өгсөн. Одоо нийт 627,000 төгрөг авах ёстой...” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Э.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:     

Ж.Б миний бие нь иргэн Мгаас 627,000 төгрөг авах ёстой. Тэгээд эвлэрүүлэн зуучлалд хандан эвлэрлийн гэрээг хийсэн. М нь 2025.02.26-нд 200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл болох 427,000 /дөрвөн зуун хорин долоон мянга/-ийг 2025.03 сард багтаан хоёр хувааж өгөхөөр тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Э.Мд холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан 627,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Э.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:     

 М нь 2025.02.26-нд 200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл  427,000 /дөрвөн зуун хорин долоон мянга/-ийг 2025.03 сард багтаан хоёр хувааж өгөхөөр тохиролцсон гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  123 дугаар зүйлийн 123.2-т  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Э.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр “…Хариуцагч  нь 2025 оны 3 сард багтаан 427,000 төгрөгийг төлнө...” гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,460 төгрөгөөс 9,730 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 9,730 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 9,730 төгрөгийг хариуцагч Э.Мгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН