| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00031/И |
| Дугаар | 316/ШШ2025/00161 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00161
| 2025 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00161 | Сэлэнгэ аймаг |
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын нэхэмжлэлтэй,
Д.М******, Н.Б****** нарын эцэг эх байх эрхийг хязгаарлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******, Ч.******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******, гуравдагч этгээд Н.Б*****, Д.М*****, гэрч Б.Э******, Ц.Бя********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалалын газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хүүхэд хамгааллын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. "Энэ хуульд заасны дагуу хүүхэд хамгааллын асуудлаар гаргасан шийдвэр, үйл ажиллагаа хүүхдийн эрх. хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно". Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 "Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, сум, баг, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно". Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 "Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй" гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Нөхөр Д***** овогтой М****** /МЮ9*****/, эхнэр Н*****овогтой Б******* /МЛ9*******/ нар нь Сэлэнгэ аймаг С******* сумын Ба******* 4-р баг 5 хэсгийн *****тоотод ****хүүхдийн хамт ам бүл *****-уулаа амьдардаг. Нөхөр Д.М******, эхнэр Н.Б******нар нь бага насны 0-* насны *****хүүхэдтэй.
М******М******** *****настай эмэгтэй/,
Мө***** М****/***настай эрэгтэй/,
М*****************/****настай эрэгтэй/,
Мө*******М********/***нас *****сартай/,
М******* ******/*****сартай/ нарыг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж, хүүхдийн дэргэд архидан согтуурч эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй удаа дараа байнга хүүхдийн эрхийг зөрчиж байна.
2023 оны 11 сараас эхлэн хүүхдийн тусламжийн 108 утсанд болон иргэнээс ирсэн 8 удаагийн гомдол мэдээллийн дагуу С****** сумын Ба******4 дүгээр багийн хамтарсан баг, С********* сумын засаг даргаар ахлуулсан хамтарсан баг нь "гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.2 дахь заалт", "Хүүхэд хамгааллын тухай хуулийн 7, 8, 15 дугаар зүйл"-д заасны дагуу хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилласан.
Тус газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч удаа дараа хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүүхдүүдээ үл хайхарсан үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн дагуу 200.000 /гурван зуун мянган төгрөг/ торгуулийн арга хэмжээ авч 2024 оны 4 сараас эхлэн улсаас олгогдож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Сүхбаатар сумын 4 дүгээр багийн хамтарсан багийн хүсэлтээр түр хугацаанд зогсоосон.
Гэр бүлд 4 удаагийн эргэн хяналт тавьж, дэмжлэг үзүүлсэн. Газрын дэргэдэх Түр хамгаалах байранд *****хүүхдийг 3 удаа 16 хоног хүлээн авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж гэр бүлд нь эргэн хяналт тавьж ажилласан. С******* сумын хамтарсан баг, Баянхаан 4 дүгээр багийн хамтарсан багтай өрхийн болон хүүхдийн асуудлаар өргөтгөсөн кейс хурлыг *******удаа зохион байгуулсан.
Хурлаас гаргасан шийдвэр: 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар гэр бүлийн тухай хуулийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Мө********, Н.******нарыг эцэг эх байх эрхийг хязгаарлах тухай шүүхэд нэхэмжлэх гаргах шийдвэр гарсан.
Цаашид бага насны *****хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй тул дээрх хуульд заасны дагуу нөхөр Д.М******р, эхнэр Н.****** нарын эрхийг ****сараар хязгаарлуулах арга хэмжээ авуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.****** нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газраас Д.М***** 29 настай, Н.Б******* 31 настай, Сэлэнгэ аймгийн ****сумын ***дүгээр баг, ****дугаар хэсэг 121 тоотод оршин суудаг. Ам бүл долуулаа амьдардаг. Н.Б******** өмнөх хоёр хүүхдийн нэг нь эмээ дээр нь байдаг. Нэг нь аавынхаа хамт амьдардаг. Өөр дээр нь ****асны ***хүүхэд хамт амьдарч байна. Д.Мө******н хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Болд, төмөр, ерөө гол ХХК-д ээлжийн ажилтай, 14 хоногт нь гэртээ амардаг. Өрхийн орлогын хувьд Д.М*****цалин 1,000,000 төгрөг, улсаас олгогдож байгаа хүүхдийн мөнгө 600,000 төгрөг, цалинтай ээж 50,000 төгрөгийг Н.Байгальмаа авдаг. Нийт 1,500,000 төгрөгийн өрхийн орлоготой айл байна. Гэр бүлийн орчны хувьд эмх замбараагүй, хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүн ч амьдрах боломжгүй. Их архи уудаг, хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагын хамтарсан багийн дуудлагаар хөрш айлаас болон иргэдээс өргөдөл, гомдол ирдэг. Архийг хоёулаа нийлж уугаад, унтчихдаг. Д.М****** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Тус өрх нь 2023 оноос Сэлэнгэ аймгийн хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын хяналтад орсон. Д.Мөнхтөрийн том охин нь 2 дугаар ангид сурдаг. 1 дүгээр ангид сурч боловсрох эрхийг нь зөрчсөн. Дараагийн хүүхэд нь 5 настай, цэцэрлэгт явдаг. М.Мөнх-Эрдэнэ нь 3 настай 3 дугаар цэцэрлэгийн 24 цагийн цэцэрлэгт явдаг. Хамгийн бага охин нь 6 сартай хүүхдүүд байна. Бага хоёр хүүхэд нь гэртээ байдаг. 2024 онд улсаас олгогдож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсоосон. 2024 оны 12 дугаар сард хамтарсан багийн хурлын шийдвэрээр мөнгөн тэтгэмжинд буцаан тавилт хийсэн. Энэ хугацаанд эдгээр хүүхдийн эрх маш их зөрчөгдөж байна. Хүүхдийн амьдрах орчин, сурч боловсрох эрх, эрүүл мэнд, хүүхдийн хүчирхийллийн бүх л хэлбэрийг эдгээр хүмүүс хүүхдийн эрхийг маш их зөрчиж байсан. Тус газраас хүүхдийг хяналтдаа авч, түр хамгаалах байранд тусгайлан үйлчилгээ үзүүлсэн. Түр хамгаалах байранд 2023-2024 оныг хүртэл нийт 100 хоногийн үйлчилгээг үзүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон. Хүүхдүүдийг түр хамгаалах байранд аваачсан. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 4,592,250 төгрөгийн орон нутгийн санхүүжилтээр эдгээр хүүхдүүдийг төрийн хамгаалалтанд авч, үйлчилгээ үзүүлж байна. 2025 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Сэлэнгэ аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд энэ айл өрхийн архидан согтуурал болон 5 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг танилцуулж ажилласан. Д.Мө*****, Н.Б***** нарын 2 настай, 6 сартай хоёр хүүхэд нь хатгаа авсан. Хатгаа авсны улмаас Н.Б*** нь түр хамгаалах байранд аваачаад, 10 хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй, архидан согтуурч, хүүхэдтэйгээ холбоогүй, түр хамгаалах байрны нийгмийн ажилтнууд болон хамтарсан багийн гишүүдтэй ямар ч холбоогүй, сураггүй алга болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас эрэн олдохгүй байсан. Эмнэлэгт хэвтэх болсон боловч Д.М***** ажиллаж байгаа газарт албан бичиг хүргүүлж, авчирсан. Авчирсан орой нь хүүхдээ аваад шууд эмнэлэгт хэвтэх байх гэж бодоод тосож авах гэсэн боловч энэ хүн хүүхэд дээрээ ирэлгүй архи ууж, хоёулаа эрүүлжүүлэгдсэн байдалтай байна. Эдгээр хүмүүс нь эцэг, эх байх үүргээ ухамсарлахгүй Би архи уудаггүй гэж байна. Буцаагаад хүүхдийг нь харж, хандаж байгаа байгууллага буюу төрийн цагдаа, мэргэжилтэнгүүд рүү Та нар манай хүүхдийг хатгаа авхуулсан. Та нар согтуу байхад миний хүүхдийг аваад явсан. Миний хүүхдийг хатгаа авхуулсан, та нарт буцаагаад гомдолтой гэж дарамтлах, гүтгэх асуудал маш их гарсан. Д.М***** байгууллагаас нь авчрахад хүүхэд харахгүй архидан согтуурсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг 6 удаагийн эргэлтийг хамтарсан багтай хийж, хүүхдүүдэд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, холбогдох эм тариагаар үйлчилгээ үзүүлж байсан. Тийм учраас Н.Б****, Д.М**** нарын эрхийг түр хязгаарлах нэхэмжлэл гаргасан гэх.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхтуяа нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Н.Б***** Д.М******йн энэхүү гэр бүл дээр сумын хамтарсан баг болон манай байгууллагын хамтарсан баг кэйс мененжментын үйлчилгээг үе шаттайгаар зохих хууль, дүрэм журмын дагуу үйлчилгээ үзүүлсэн. Эцэг, эхтэй нь төлөвлөгөө гаргаж, соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой сургалтуудыг зохион байгуулсан. Гэтэл Д.Мө****** нь ажилтай гэх шалтгаанаар тус сургалтанд хамрагддаггүй. Н.Б****** нь бага насны хүүхэдтэй, бие давхар гэх байдлаар тухайн үед үйлчилгээнд тэр бүр ирээд байдаггүй байсан. Анх 2024 оны 04 дүгээр сард Н.Байгальмаа нь жирэмсэн, хяналтанд орох хугацаа хэтэрсэн нөхцөл байдалтай байхад нь багийн хамтарсан баг болон, сумын хамтарсан багтай хүчээр шахуу эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, жирэмсний хяналтад оруулж байсан. Эмнэлэг дээр төрөх гээд очихдоо архи согтуурсан байдалтай байсан. Эмнэлгээс гараад л архи ууж эхэлсэн. Энэ айлын гол асуудал нь архидалт болчхоод байна. Архидалтыг таслан зогсоохоор чиглэлээр хамтарсан багаа эргүүлийн цагдаагаар хяналт тавих, эргүүл хийлгэж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. н.Ганчимэг эмчийн хяналтанд байсан. Мөн сэтгэл заслын архинаас гаргах эмчилгээнд холбон зуучилж, 3 удаа зөөж, аваачсан. Архидалтын АА нийгэмлэгт холбон зуучилж, хүргэж өгч, авч байсан. Бид нар архичин биш гэдэг өгүүлэмжийг байнга тавьдаг. Архидалтыг яаж зогсоодог вэ гэхээр хувь хүн өөрөө л зогсооно. Бид хүчээр зогсоох боломжгүй. Хүн өөрийгөө архи ууж байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн архинаас гарах алхамуудыг хийж эхэлдэг. н.Ганчимэг эмчтэй холбоо барьж, бид архи хэтрүүлэн хэрэглэдэг нь мөн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч гэх хүсэлт тавьсан. 2 удаа уулзаад, дахиж уулзаагүй. Очих бүрт архидалттай байдаг. Хүүхдийн амьдарч байгаа орчинд гадны хүмүүс, эрэгтэй хүйсийн хүмүүсийг олноор цуглуулж архи уудаг, хэтрүүлэн хэрэглэдэг байдал нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзнэ. Тийм учраас бид албадлагын арга хэмжээ авах гэхээр бага насны хүүхэдтэй учраас албадлага хэрэглэх боломжгүй байдал үүсэж байгаа учраас эцэг, эх байх эрхийг нь түр хязгаарлуулах хүсэлттэй байна гэх.
Гуравдагч этгээд Н.Б******нарын шүүхэд болон шүүх хуаралдаанд гаргасан тайлбартаа:
... Би саяхан 6 сартай, 2 настай хүүхэдтэйгээ 12 дугаар сарын эхээр бил үү, сүүлээр хэвтсэн. Сая 6 сартай хүүхэдтэйгээ хэвтэж байгаад, өнөөдөр гарч байна. Хүүхдийн мөнгө би аваагүй, ээжийн данс руу хийсэн. Өөр хэлэх зүйлгүй гэх.
Гуравдагч этгээд Д.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нь үнэн. Яг одоохондоо хүүхдүүдийн амьдрах орчин бүрдээгүй.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь Д.М*****,Н.Б****** нарын эцэг, эх байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг ...5 хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулж, хүүхэд хамгаалалын үйлчилгээг 2 сарын хугацаанд үзүүлж хяналт тавьж байгаа бөгөөд хүүхдүүдийн ээж Г.Б****, эцэг Д.М***** нар нь архины хамааралтай, хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхийг хязгаарлаж, хүүхдийн хажууд архидан согтуурч, хүүхдүүдээ анхаарахгүй, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг нь хүүхдүүдэд зарцуулахгүй, үл хайхрах хүчирхийлэлд байнга өртүүлдэг тул хүсэлтийг шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т: Эрх зүйн ач холбогдол бүхий дараа нь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно. ... 135.2.12.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т: Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Хүүхэд хамгаалалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгаалалын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгаалалын асуудлаар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо болон хүүхэд хамгаалалын үйлчилгээний талаарх дундын мэдээллийн санд үндэслэн хүүхэд хамгаалалын үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
Иймд Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь энэхүү хүсэлтийг тус шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Гуравдагч этгээд Г.Ба******, эцэг Д.М****** нар нь гэр бүлийн байдлаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч хамтран амьдардаг, хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 06 сарын 22-ны өдөр охин М.Мөнхжаргал, 2019 оны 07 сарын 10-ны өдөр хүү М.М***** 2021 оны 09 сарын 02-ны өдөр хүү М.М*****, 2023 оны 04 сарын 25-ны өдөр хүү М.****, 2024 оны 08 сарын 17-ны өдөр М.А***** нарыг төрүүлсэн зэрэг нь гуравдагч этгээдүүдийн тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 1 хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр эцгийн нэр бүртгэгдээгүй, эхийн нэр Бууч овогт Н*******н Б******а гэж бүртгэгдсэн бөгөөд шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Д.М****** нь Б.Мө*********эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрдөг болно.
Иймд хүүхдүүдийн эцгийн хувьд маргаангүй, Д.Мө****** нь өөрийгөө Б.М****** эцэг мөн гэж тайлбарлаж байх тул Б.М* эцгийг***** Д.М******* мөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний 2024 оны 3 сарын 19-ний өдрийн дүгнэлтэд: ... хохирогч хүүхдийн төрсөн эцэг эх нь архины хамааралтай, гэр бүлийн нөхцөл байдал тэдний эрүүл мэнд эрсдэлт нөхцөл байдалд байна гэж,
-2024 оны 04 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: ...эцэг эх асран хамгаалагчийн зүгээс хараа хяналт сул, хүүхдийн дэргэд байнаг архидан согтуурдаг, Хүүхдийн хамгаалж сургаж, хөгжүүлэх чадваргүй, Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хөтөлбөрт бүрэн хамруулдаггүй, сургууль завсарддаг, гэрийн нөхцөлд гадны хүмүүстэй архидан согтуурч танхайрдаг, хүүхэд бүх төрлийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй... гэх,
2024 оны 4 сарын 24-ний өдрийн дүгнэлтэд ... ээж Б******* жирэмсэн 4 сар орчим хүрч байгаа, эцэг эх нь архины хамаарлтай,өвөө Дэ*******үлдээдэг, өвөө нь сэтгэцийн өөрчлөлттэй гэж тогтоогдсон... гэх,
2024 оны 6 сарын 25-ны өдрийн дүгнэлтэд ... цэг эхийн хараа хяналт сул, архины хэт хамааралтай, эрсдэлд өртөх өндөр магадлалтай... гэх,
2024 оны 9 сарын 10-ны өдрийн дүгнэлтэд: ...эцэг эх архины хамааралтай архидан согтуурах үедээ хүүхэдэд тавих хараа хяналтгүй болдог. Хүүхдийн хэвийн өсөх орчин нөхцөл тааруу, хүүхдийн эрх зөрчигдсөн байдалтай байна... гэх,
2024 оны 12 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: ... хүүхдэд эрсдэл үүсэхэд ойрхон тул багийн хяналтад авч гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх шаардлагтай... гэх,
2024 оны 12 сарын 09-ний өдрийн дүгнэлтэд: ...эцэг эх архи уусан үедээ өөрсдийгөө болон хүүхдүүдээ хянах чадваргүй болдог тул эрсдэлт нөхцөл үүсэхэд ойрхон байна... гэх
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний 2024 оны 04 сарын 24-ний өдрийн дүгнэлтэд: ... Н.* нь гэртэ********э унтаж байсан бөгөөд биднийг ороход дахин битгий ир гар зайл, явцгаа гэж зүй бус харьцсан. Д.М******* үсэглэлийн баяраа хийсэн гэсээр баярлаж, малгайгаа харуулсан.Шинэсаран гэртээ байхгүй.Д******Б*****с айсан байдалтай бидэнтэй шивнэж харьцсан... гэх,
2024 оны 06 сарын 25-ны өдрийн дүгнэлтэд: ... 6 сарын 25-нд очиход аав М******* нь согтуугэртээ унтаж байв.Ээж нь гадагшаа гарсан.хүүхдүүд харах хүнгүй, хашаандаа тоглож байсан. гадаа хаааны нэг тал нурсан байдалтай,гэрт нь 3 ширхэг муур байв. Нэг муур нь зулзага гадаа 00 хажууд үхээд өмхийрсэн байв. Хүүхдүүд нурсан хашаагаар авчирч гарч байсан... гэх,
2024 оны 8 сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: ... хүүхдүүд эрсдэлд орох магадлал маш өндөр, аав байхгүйд ээж Байгальмаа эсхүл өвөө Д****** гуай хүүхдүүдийг хардаг. Аав ээж 2 нь 0 сар 13 хоногтой нярайгаас 8 настай М***** хүртэл 5 хүүхдийг Д***** гуайд үлдээсэн байв... гэх,
2024 оны 9 сарын 09-ний өдрийн дүгнэлтэд: ... Аминаа болон бусад 5 хүүхэд эрсдэлд өртөх магадлал өндөр.Байгальмаа гэртээ биеэ хянах чадваргүй согтолттой байв. Аав Д.Мөнхтөр ажилдаа явсан эзгүй байсан... гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Баянхан 4 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэлд ... М.*****, М.М*****, М.*****г, М.******э нарыг түр хамгаалах байранд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, өгөх, Н.Б*******г нэгдсэн эмнэлэгт нярайтай нь хамт хэвтүүлэхээр шийдвэрлэсэн гэж тэмдэглэсэн байна.
Энэхүү санал, дүгнэлтүүдийг үндэслэн түр хамгаалах байранд 2023-2024 оныг хүртэл нийт 100 хоногийн үйлчилгээг үзүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон. Хүүхдүүдийг түр хамгаалах байранд аваачсан. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 4,592,250 төгрөгийн орон нутгийн санхүүжилтээр эдгээр хүүхдүүдийг төрийн хамгаалалтанд авч, үйлчилгээ үзүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан түр хамгаалах байрны үйлчилгээнээс ар гэрт нэгтгэгдэж байгаа кейсийн зөвлөмж, түр хамгаалах байрнаас үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, хүүхэд бүрээр хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлага хийсэн тэмдэглэл, түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт, хүүхдүүдийн эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэвэл М.******л, М.М*****р, Б.Мө******г, М.******э, М.А***** нарын эх Н.Б*****, эцэг Д.М*****нар нь хүүхдийн дэргэд архидан согтуурч , хүүхдийг хараа хяналтгүй орхиж үл хайхрах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлаж, хүүхдийн эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй, хүүхдийн эрхийг удаа дараа санаатай зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Энхбаатар шүүхэд хуралдаанд өгсөн ...Хэд хэдэн кэйс дээр ажилласан. Очиход ихэвчлэн согтуу байсан. Ялангуяа нялх хүүхдээ үл хайхрах зөрчлүүд нэлээн гарсан. Хүүхэд өсгөж, бойжуулах байдал нэлээн хүнд байсан. Тэр нялх хүүхэд намайг очиход 2-3 сартай байсан. Тэр хүүхэд тэнд яаж байдаг юм бэ гэмээр л орчинд байсан. Би анх гайхаж л байсан. Хүүхдийг ингэж өсгөж болохгүй гэж олон удаа яриа таниулга хийгээд явж байсан. 4 багийн оршин суугчид энэ айлд орч, гардаг байсан. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэх мэт олон хүн байсан. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс байсан. Хүүхдүүд айдастай байсан. Архидалт болж байгаа газар хүүхдүүдийн харц, хүүхдийн байгаа байдал нэлээн хүнд байсан. 2-3 удаа хэсгийн цагдаатай очсон. Кэйсээс гадуур нэлээн хэдэн удаа очсон. Тэр үед хүүхдүүдийн байгааа байдал хүнд байсан. Цаашид ч сурах, эрүүл, аюулгүй амьдрах, орчин нөхцөл үнэндээ хэцүү... гэх, гэрч Ц.Бямбадаваагийн ... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мэддэг болсон. Тус багийн хэсгийн байцаагчаар томилогдож ажилласан. Тэр цагаас хойш мэддэг болсон.Энэ хүмүүсийн гэрт нь өөрийн биеэр очиж, үзэж байсан. Миний хувьд дуудлага мэдээллийн дагуу болон хамтарсан багийн гишүүдтэй хамт гэнэтийн байдлаар очиж үздэг. Хааяа нэг эрүүл байх үе таардаг. Тухайн үеийн дуудлага мэдээллийн дагуу очдог. Архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол шахуу хэрэглэдэг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэг хүмүүс олноороо цуглардаг. Бага насны хүүхдийн хувьд амьдрах орчин эрсдэлтэй. Цэвэрлэгээ үйлчилгээний талаар бага насны хүүхэд амьдардаг учраас маш хангалтгүй. Хоол ундны дутмаг байдал ажиглагддаг. Энэ айл 5 хүүхэдтэй. Миний санаж байгаагаар хамгийн том нь эмэгтэй, хамгийн бага нь эмэгтэй. Бусад нь эрэгтэй хүүхэд байдаг. Хоол хүнс их хомс. Ил харагдах байдлаар хуурай идэх юм, талх, тариа байхгүй байсангэх мэдүүлэг зэргээр хариуцагч Н.Б***************р нар эцэг, эхийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үүргээ хэрэгжүүлдэггүй болох нь давхар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно гэж хуульчилсан байна.
Дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ***********************арын эцэг, эх байх эрхийг хуульд зааснаар ****сар хязгаарлаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.-д Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ гэж зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эцэг, эх хоёрын эрхийг хязгаарлаж байгаатай холбогдуулж эрх хязгаарласан хугацаанд хүүхдүүдийг тэднээс тусгаарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын саналыг үндэслэн хүүхдүүдийг хүүхэд асран хүмүүжүүлэх төвд шилжүүлж, хараа хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хариуцуулахаар шийдвэрлэв.
Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульд заасан боловч хүсэлт гаргагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй, мөн дээр дурдсан нөхцөл байдал арилсан тохиолдолд Н.******, Д.М****** нар нь эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Н.******, Д.М***** нарыг 2016 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн охин М***** 2019 оны 07 сарын 10-ны өдөр төрсөн хүү М.******р, 2021 оны 09 сарын 02-ны өдөртөрсөн хүү М.****** 2023 оны 04 сарын 25-ны өдөр төрсөн хүү М.*****, 2024 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн М*****нарын эцэг, эх байх эрхийг ***(****) сарын хугацаагаар тус тус хязгаарласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар эрх хязгаарласан хугацаанд М.******, М.****, Б.****г, М.****** М.*****нарын тус бүрийг эцэг, эхээс тусгаарлаж, түр хамгаалах байранд асран хүмүүжүүлүүлж байгаа тэднийг хүүхэд асран хүмүүжүүлэх төвд шилжүүлэн, хүүхдүүдэд хараа хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан үндэслэл арилаагүй эсхүл эцэг эх нь хүүхдийнхээ ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг эх байх эрхийг хязгаарласан тухай шийдвэр гарснаас хойш ****сарын дараа сум дүүргийн засаг дарга болон энэ хуулийн 27.2-т заасан этгээд тухайн хүний эцэг эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болохыг дурьсугай.
4. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгаалалын газар нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Н.****, Д.*****р нар эцэг, эх байх эрхээ сэргээлгэх эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ