| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00416/и |
| Дугаар | 318/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00108
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: С.Б,
Нэхэмжлэгч: Ш.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц,
Хариуцагч: А.Ц нарт холбогдох,
Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Ш.О нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.О, С.Б нар нь Б.Ц, А.Цнарт 33,000,000 төгрөг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан билээ. Нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ буцаалгах хүсэлтэй байна. Иймд Б.Ц, А.Цнараас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б, Ш.О нар нь тус шүүхэд хандаж, хариуцагч Б.Ц, А.Цнарт холбогдуулан, Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч С.Б, Ш.О нар нь хариуцагч Б.Ц, А.Ц нарт холбогдох, Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,450 төгрөгийн тал хувь болох 162,225 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Ш.О нар нь хариуцагч Б.Ц, А.Ц нарт холбогдох, Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Б, Ш.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,450 (гурван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 162,225 (нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА