Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03002

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч: төв байранд байрлах “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,

12.644.019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1700090043 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 23.017.312,67 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15.678.133,85 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12.644.019 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.644.019 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ эргэн төлөлтөө 2025 оны 04 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.580.503 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан 12.644.019 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.644.019 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.580.503 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.644.019 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1.580.503 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1.580.503 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1.580.503 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.256 төгрөгөөс 108.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 108.628 төгрөг, хариуцагчаас 108.628 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ