Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03012

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

Нэхэмжлэгч:  цогцолборт байрлах “******* *******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох хэргийг хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* *******” ХХК-иас ******* овогтой *******д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэнд 1.990.020 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 1.990.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 Иймд “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргасан 1.990.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.790 төгрөгөөс 23.395 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.*******гоос 23.395  төгрөг, улсын төсвийн данснаас 23.395  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                           А.БАТМАНДАХ