| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/00053/И |
| Дугаар | 311/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 311/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* нь ******* онд төрсөн. 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хоршоонд нормчноор ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилд орсон болон ажлаас гарсан тушаал тушаалууд олдохгүй байгаа юм. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “ эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135 дугаар зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байх тул тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэгч Ч.*******ын шүүхэд ирүүлсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын хоршоонд нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 351620 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт дэх бичилтээр,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “Барилгын техниккум...” гэсэн хэсэг,
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 1990 оноос 1992 онуудад ******* сумын хоршоонд нормчноор хамт ажиллаж байхдаа гэрч Ч., М.тай болон тухайн үед хамт ажиллаж байсан хамт олны гэрэл зураг,
Хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн гэрч Ч.гийн “...Намайг 1990 оноос 1994 он хүртэл ******* сумын хоршоонд нормчноор ажиллаж байхад Ч.******* нь барилгын нормчноор ажиллаж байсан. Яагаад сайн мэдэж байна гэхээр би 1991 оны 01 дүгээр сарын 25-нд бага хүүхдээ төрүүлээд байж байхад манай ажлынхан эргэж ирж байсан. Ч.******* ирж байсан. “...Ч.******* энэ зургийн 2 дахь эгнээний зүүн гар талаасаа 3 дээр зогсож байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.гийн “...Бид 2 ******* сумын хоршоонд 1990 оны 03 дугаар сард анх ажилд орсон. ...Ч.******* энэ зургийн 2 дахь эгнээний зүүн гар талаасаа 3 дээр зогсож байна. ...Би 3 сар болоод ажлаасаа гарсан. Ч.******* 1993 оны хавар 03 дугаар сард ажлаасаа гарсан байх...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь эргэлзээгүй хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолсон, хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч *******ын *******ыг 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ын ******* нь 1995 оноос 2000 оныг дуустал ажилласан жил тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******* аймгийн газрын дугаартай архивын лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА