Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01083

 

 

 

 

 

 

 

    2025             02            07                                              192/ШШ2025/01083

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

*******,*******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:**** хаягт оршин байх “******* *******” ХХК/РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ***** хаяг оршин байх “” ХХК/РД:/,

 

Нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, 14201, Төрийн ордон хаягт оршин байх Монгол улсын Засгийн газар,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, 15160, Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байр хаягт оршин байх Монгол улсын Сангийн яам,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай 3, 15170, Засгийн газрын 12 дугаар байрны баруун жигүүр хаягт оршин байх Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал газрын тосны газар нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч “Каррьерферрум” ХХК-ийн төлөөлөгч , нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, “” ХХК, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч болон нэхэмжлэгч “Каррьерферрум” ХХК-ийн төлөөлөгч , нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсан. Ардчилсан тогтолцоо бүхий улс орон нь иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, төр нийгмийн харилцааг зохицуулагч чиг үүргийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн хувийн өмчийн чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрдөг. Төр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, эд хөрөнгийг авахдаа иргэн, хуулийн этгээдийн нэгэн адилаар худалдах, арилжих зэрэг хэлбэрээр авдаг бол социалист тогтолцоо бүхий улс оронд төр нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхгүй ба тушаал, шийдвэр гаргах байдлаар хувийн өмч хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр хураан авдаг. Монгол Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталснаар Ардчилсан тогтолцоонд шилжин төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил нийгмийн харилцаанд хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн оролцох бөгөөд хуулийн дагуу болон хууль бусаар бусдын хөрөнгөд халдсан бол(хураан авсан, хүчингүй болгосон бол) хохирлыг Иргэний хуульд заасан журмаар төлж, хариуцлагыг хүлээх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна’ гэж заасан зарчимтай нийцэх юм. “******* *******” ХХК, “” ХХК, нар нь Ашигт малтмалын газрын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр дугаар тоот тусгай ашиглалтын зөвшөөрлийг эзэмшсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл нь 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар заасан тул бидний зүгээс ч урт хугацааны үйл ажиллагаанд зориулж нэлээдгүй их хэмжээний хөрөнгийг тус компанид зарцуулан техник тоног төхөөрөмж, тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн, ажилтнуудыг авч ажиллуулж эхэлсэн. Гэвч үйл ажиллагаа явуулаад удаагүй байхад 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч үйл ажиллагааг хязгаарласан. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно" гэж заасан тул “******* *******” ХХК, “” ХХК, нарын хувьд дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл нь өнгөрсөн хугацаанд зарцуулсан зардлаа нөхөх үндсэн хөрөнгө байсан. Геологи хайгуул, судалгааны ажлын явцад улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулах, томоохон хэмжээний орд газруудыг олно гэдэг бол асар их хэмжээний мэдлэг, мэргэжил ур чадвар, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг. “******* *******” ХХК, “” ХХК, нарын зүгээс улс орны эдийн засагт бодитойгоор хувь нэмрээ оруулна гэж итгэж энэхүү ашигт малтмал хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаанд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч, ажиллах хүч, цаг хугацааг зарцуулсан байхад Монгол улсын Их Хурал болон Монгол улсын Засгийн газрын зүгээс Эрдэс баялгийн салбарт баримталж ирсэн тогтворгүй бодлого, шийдвэрүүд, Ашигт малтмалын тухай хуулийн удаа дараагийн тогтворгүй өөрчлөлтүүдээс болж тухайн салбарт хөрөнгө оруулж, үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, цаашлаад хуулиар олгогдсон эрх ашигт ноцтой хохирлыг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газраас нь улсын Их хурлаас батлан гаргасан аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Харин хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, хувийн өмч, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд хохирол учруулах ёсгүй. Нөгөөтээгүүр Монгол Улсын засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд түүнийг арилгах үүрэгтэй. Гэтэл 2009 онд батлагдсан “Гол, Мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийг Монгол улсын Засгийн газар нь хангаж холбогдох дүрэм, журмыг гаргахдаа нэхэмжлэгч нарын хуульд заасны дагуу олж авсан эрхийг ноцтойгоор зөрчсөн ба үүнээс үүдэн нэхэмжлэгч компаниудад асар их хэмжээний хохирол учирсан. Геологи, хайгуулын ажлын гол зорилго нь Монголын Улсын нутаг дэвсгэр буюу газрын дор нуугдмал хэлбэрээр оршин буй ховор элементийг нээн илрүүлж, цаашлаад түүнийгээ олборлож, боловсруулан бүтээгдэхүүн болгох нөхцөлийг судлах юм. Нэхэмжлэгч нарын зүгээс 1998 оноос өнөөг хүртэл өөрийн хөрөнгө, эдийн засгийн боломж нөхцөлийг ашиглаж, зарцуулж маргаан бүхий орд газрыг олж, нөөцийг тогтоон ашиглалтад оруулсан. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд өөрсдийн зарцуулсан зардлаа нөхөхийн зэрэгцээ ирээдүйд Монгол Улсдаа хөгжлийн эх үүсвэрийг авчирч чадах хэмжээний үйлдвэрийг барихаар төлөвлөн ажиллах явцад Улсын Их хурлаас баталсан хууль болон Засгийн газраас баталсан тогтоолын нөлөөгөөр тэрхүү орд газраа ашиглах боломжгүй болж, цаашлаад Монгол Улсад баригдахаар төлөвлөж байсан үйлдвэр саатаж бидний өнгөрсөн хугацаанд зарцуулсан бүх хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү бүгд үгүй болсон. Иймд нэхэмжлэгч нарт Монгол Улсын Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тул Монгол улсын Засгийн газар бүхэлдээ хариуцах нь шударга ёсонд нийцнэ үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа Монгол улсын Засгийн газраас гаргуулах гэж тодруулж өөрчилж байна. Харин хариуцагч Сангийн яамны тухайд нэхэмжлэгч нараас өнгөрсөн бүх хугацаанд хуульд заасан татвар, шимтгэл, хураамж, төлбөрийг цаг тухай бүрд нь тушааж байсан бөгөөд энэхүү төлбөрүүд бүгд улсын төсөвт орж Сангийн яамаар дамжин буцаан хуваарилагддаг. Нэхэмжлэгч нарын улсад төлсөн мөнгөн дүнд хариуцагч Сангийн яам маргадаггүй хирнээ бидэнд учирсан хохирол, нөхөн олговрыг олгох болохоор төсөвт суугдаагүй гээд гаргаж өгдөггүй. Энэ шалтгаанаа Засгийн газраас чиглэл ирээгүй, ирэх оны төсөвт үүнийг суулгаагүй тул бид оруулах боломжгүй гэх зэрэг тайлбарыг гаргадаг учир хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд хариуцагчийн байр сууринаас Сангийн яамыг оролцуулж тайлбар, мэдүүлгийг сонсох нь ач холбогдолтой гэж үзэж байгаа болно. Ашигт малтмал, Газрын тосны газрын тухайд ч мөн адил тус хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хэрэгт хариуцагчийн байр сууринаас оролцуулж тайлбар мэдүүлгийг сонсох нь ач холбогдолтой гэж үзэж байгаа болно. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно...” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгч бидэнд дүйцүүлэн газар олгох байдлаар бидний хохирлыг барагдуулах боломж, хуулийн зохицуулалт байгаа. Гэвч үүнийг мэдсэн хирнээ дүйцүүлэн олгохгүй, мөн бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөхгүй гэх байдлаар тайлбар мэдүүлгийг гаргаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн байр сууринаас, мөн хэргийг нэг мөр шийдвэрлэхэд байр суурийг нь сонсох, сонсгох шаардлагатай болно. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч бид нар Засгийн газартай харилцан тохиролцох байдлаар энэ маргааныг эвийн журмаар шийдвэрлэх сонирхолтой бөгөөд хэрэв эвийн журмаар шийдвэрлэх шийдэлд хүрсэн тохиолдолд Сангийн яам болон Ашигт малтмал, Газрын тосны газар хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй оролцох тул хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хариуцагчийн байр сууринаас оролцуулах хүсэлтэй байгаа болно. “******* *******” ХХК, “” ХХК, нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Монгол Улсын Засгийн газраас нийт 7,025,070,745 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнээс эрсдэлгүй хүүгээр олох байсан орлогын 4,222,676,852 төгрөгөөс 2,642,627,296 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид, 43,736,624.70 төгрөгийг нэхэмжлэгч д, 1,516,962,388.09 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-ид бодитой учирсан хохирол 2, 821,744,436.81 төгрөгөөс 1,580,049,556.26 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид, 15,169,625.95 төгрөгийг нэхэмжлэгч д, 1,226,525,254.60 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-ид тус тус гаргуулж өгнө үү гэжээ. “******* *******” ХХК, “” ХХК-ийг үүсгэн байгуулагч би 1996 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол улсын Их хурал Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Тухайн Ашигт малтмалын тухай  хуульд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын иргэн, аж ахуйн нэгж бүгд адилхан тэгш  эрхтэй гэж Монгол улсын нийт нутаг дэвсгэр дээр геологийн хайгуул, судалгааны ажил хийх хууль батлагдсан. Мөн тухайн хуулийг дагаж хэд хэдэн журам батлагдсаны дагуу бид нар геологийн судалгааны ажилд хөрөнгө зарж эхэлсэн. Анх 1996 оноос эхэлсэн. Геологи хайгуул, судалгааны ажилд хувь хүн байгууллага их хэмжээний хөрөнгөө зарцуулж, маш олон газарт геологийн хайгуул, судалгааны ажил явагдаж эхэлсэн. “******* *******” ХХК, “” ХХК, иргэн нар нийлж нийт 50 гаруй газарт геологи хайгуул, судалгааны ажил хийж, судалгааны үр дүнд 3-4 орд газар олсон. Тус орд газрын нэг нь аймгийн голын хөндийд кварцын ордны бүлэг ордыг олсон. Кварцын орд гэдэг барилга барилгын материалын үйлдвэрлэл, орчин үеийн техник технологи, машин үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэл, цементийн үйлдвэрлэл, компьютерын хагас дамжуулагчийн түүхий эд болдог, кварц гэдэг гайхамшигтай түүхий эдийн ордыг олоод үргэлжлүүлж баяжуулах үйлдвэр бариад, бизнесийн эргэлтэд оруулаад явж байтал 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, геологийн хайгуул, судалгааны ажлыг хийхийг хориглосон тухай хууль гарсан. Тухайн үед бид нар шоконд ороод арай ингэж болохгүй, бид нар энд асар их хөрөнгөө зарсан, асар их хэмжээний үйлдвэрлэл явуулж байхад Монгол улс нэг л өдөр ийм хууль баталсан. Бид нар 2010 он, 2011 он, 2012 он, 2013 он хүртэл хүлээсэн. Тухайн хууль батлагдсан ч яг яаж хэрэглэх нь тодорхойгүй байсан. Байгаль орчны яам, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гараад гийн сав газрын захиргаа байгуулагдаад нөгөө газрыг , Ерөө газрын сав газрын захиргаанд хүлээлгэж өгч, Засгийн газар харуул хамгаалалтад авснаар үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2014 оноос хойш бид нар нөхөн олговроо хөөцөлдөж хохирлоо хөөцөлдөж үндсэндээ үйлдвэр явуулж байсан болохоор Засгийн газартай тохиролцох, Байгаль орчны яам, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ашигт малтмалын газартай гэрээ хийх гээд үзсэн ч болохгүй байсан тул сүүлд нь 2021 онд Иргэний хуулийн дагуу хохирлоо нэхэмжилж шүүхэд хандсан. Тус хохирлын хэмжээ нь 1999 онд гэхэд манай компани Монгол улсын сангийн яамд нийт 1,320,000,000 төгрөгийг тушаасан байдаг. Тухайн үед долларын ханш 1,000 төгрөг байсан. Хотын төвд 3 өрөө байр 10-15,000,000 төгрөгийн ханштай байсан. Тухайн үеийн байрны ханштай харьцуулахад 88 ширхэг байрны төлбөртэй тэнцүү хэмжээний мөнгийг Монгол улсын Сангийн яаманд тушаасан байна. Сангийн яаманд тушаасан бүх мөнгөний баримтуудыг шүүх нотлох баримтаар авсан. Сангийн яамнаас авсан бүх санхүүгийн нотлох баримтыг  үндэслээд шүүхээс шинжээч томилсон. Шинжээчээр “ пейж ” ХХК томилогдсон. “ ” ХХК-ийн санхүүгийн компани Сангийн яамнаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслээд манай компани буюу иргэн , “******* *******” ХХК, “” ХХК-иудын нэрээр тушаасан төлбөрийн баримтуудыг үндэслэн санхүүгийн дүгнэлт буюу ын дүгнэлт гаргаж өгсөн. Аудитын дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг гаргасан байдаг тухайн дүгнэлтэд тохирсон хохирлын үнэлгээг шүүгчийн захирамжаар "" ХХК-иар хохирлын үнэлгээг хийсэн. “” ХХК нь хохирлын үнэлгээ хийж 7,025,000,000 төгрөг гэж тогтоосон. Түүний дараа манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 7,025,000,000 төгрөг болгосон. Үндсэндээ 1996 онд 1,000,000 доллар буюу 1,000,000,000 төгрөгөөр банк байгуулах боломжтой байсан боловч энэхүү асар их хэмжээний мөнгийг Монгол улсын Сангийн яамд тушаасан, тус мөнгөөр үйлдвэрлэл явуулсан бол өнөөдөр маш олон хүмүүс ажлын байртай байх байлаа, Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, барилга барилгын материалын үйлдвэрлэлд онцгой ач холбогдол өгөхөөр байсан. Монгол улс  хууль гаргаж энэ боломжийг хулгайлж авсан. Энэ олон жилийн хугацаанд олон тэрбум төгрөгөөр хохироод, өнөөдөр хүртэл хохирлоо барагдуулж чадахгүй байгаадаа гомдолтой байна. Бид эх орныхоо төлөө хийе, бүтээе, баялаг бүтээе гэсэн инженерийн сэтгэлгээгээр, шинжлэх ухааны сэтгэлгээнээсээ салчихсан учраас хүнд гомдоод байх юм алга. Бид анхны нэхэмжлэлийн 7,025,000,000 төгрөгийг хангаад ядахдаа 7,025,000,000 төгрөгтэй үлдмээр байна. Миний ард маш олон хүмүүс байгаа маш олон гэр бүлүүд байгаа. Анх би хөрөнгөө оруулаагүй ах дүүс, садан, төрөл төрөгсдөөрөө арван хэдүүлээ нийлээд энэ мөнгийг гаргасан учраас бүгд одоо ахдаа гомдолтой, хамгийн том ахыгаа үзэн ядсан, ах дүүс төрөл садны хооронд үл ойлголцол гарсан гэв. “******* *******” ХХК нь 2007 оны 02 сарын 12-ны өдрийн шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын А/8207 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэтэл яг тухайн тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг нь 2009 онд батлагдсан урт нэртэй хууль буюу гол мөрний урсац бүрэлдэх эх усан сан бүхий газрын хамгаалалтын бүсүүд ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглалтыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаардаг. Тухайн хуулийн үйлчлэлд хамаарснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хувьд үргэлжлүүлж үйл ажиллагаагаа явуулах уу, үгүй юү гэдэг нь хүртэл эргэлзээтэй Ашигт малтмал газрын тосны газар нь өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд ямарваа нэгэн эцсийн байдлаар шийдвэр огт өгдөггүй явсаар байгаад 2022 оныг хүргэдэг. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр  маргаан бүхий тусгай зөвшөөрөл буюу А/8207 дугаартай лицензийг цуцалдаг. Тус хугацаанд нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас тухайн лицензийн төлбөрийг аваад л яваад байсан гэхдээ ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа эцсийн байдлаар тодруулан Монгол улсын төрийн үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын алдаатай үйл ажиллагаа буюу хэрэгжүүлэгч агентлагтаа тодорхойгүй байдал үүсгэсний улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж, нэхэмжлэгч нар хохироод байгаа, уг мөнгийг ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон, өөрийнхөө эх орондоо өөрийнхөө ард түмэндээ өгсөн мөнгө бид нараас төр нь буцаагаад авчихсан. Өөрөөр хэлбэл бид нарын хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болоод өглөг авлагын асуудал яригдаж байгаа өнөөдөр өгсөн юмаа буцаагаад авчихъя, өгсөн өгсөн орд газраа буцаагаад авсан бол өгсөн мөнгөө буцаагаад авчихъя, ингээд тооцоогоо дуусгая гэж байгаа энэ дэлхийн бүх хүн төрөлхтөнд байдаг жишиг өгсөн авсныгаа өгдөг авдаг тооцоогоо дуусгадаг. Засгийн газрын үүрэг өөрөө Засгийн газрын тухай хуульд зааснаар Улсын их хурлаас тогтоосон дүрэм журам, хуулийг хэрэгжүүлэх заавартай хэрэгжилтийг хангадаг гүйцэтгэгч байгууллага. Тэгэхээр Улсын их хурлаас 2009 онд  хуулийг баталсан бөгөөд  хуулийн хэрэгжилтийг хэн хангаж, хэн сахих үүрэгтэй гэхэд Засгийн газрын үүрэг байна. Гэтэл Засгийн газар үүргээ биелүүлэхдээ иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулаад байгаа. 2010 он, 2012 он, 2015 он, 2020 он, 2022 он гэх мэтээр дүрэм журмууд батлаад байдаг. Гэтэл энэ дүрэм журам хуулиа дагаж гарч байгаа учраас тухайн хуультай хамт нэгэн зэрэг хугацаанд гарч хэрэгжих ёстой байсан тул өнөөдөр бид нарыг хохироосон, Засгийн газрын буруутай үйлдэл байна. Тус журамд хэрхэн яаж хэрэглэх, ямар заалтаар тус журам хэрэгжих нь тодорхойгүй, хэзээнээс хэнд хамааруулаад журам баталсан нь тодорхойгүй. Энэхүү журамд хамаарагдаж байгаа хуулийн этгээдүүдийн нэрсийг хэвлэл мэдээлэлд  нийтэлж мэдэгдэнэ, энэ оны дотор  гэсэн. Хэзээ мэдэгдэж байгаа, хэдийгээр хэвлэл мэдээллээр гэж байгаа боловч түүнээс гадна захиргааны байгууллагын үүрэг гэж байдаг. Тухайн тусгай зөвшөөрлийг эзэмших эрх бүхий этгээдэд үндэслэл болгосон хуулийн зүйл заалтыг мэдэгдэж, хэвлэл мэдээллээр мэдэгдэж байгаа гэдгийг бас мэдэгдэх үүрэгтэй. Засгийн газрын итгэл хамгаалах зарчим буюу захиргааны эрх зүйн зарчим хэрэгжихгүй байна. Тус үйлдлийг Засгийн газар хийгээгүй улмаас тусгай зөвшөөрөл авсан, ажлаа хийж байгаа хуулийн этгээдүүдэд ийм журам гарсан, та нар нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй гэж тайлбарлаад байна. 2007 онд тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож байгаа, гэтэл 2009 онд хууль батлагдаж, хууль хэзээ хэрэгжиж эхэлсэн нь мэдэгдэхгүй байснаа 2010 онд журам баталсан байдаг. Тус журмаар 90 хоногийн гэж яриад байгаа болохоос биш хэрхэн яаж хамаарах талаар тайлбарласан зүйл байхгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ямар хүмүүст, ямар хохирол  учруулсан, тус хохирлыг яаж барагдуулах талаар тодорхой дурдаагүй байна. Нөхөн олговор олгох тухай бол бид нараас гарсан зардалд нөхөн олговор олгоно гэсэн. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын лицензийн дараа ашиглалтын лиценз авна гэж заасан бол хүмүүс тус лицензийг авахын тулд байгаа бүх хөрөнгөө зарцуулна гэдгийг мэдсээр байж, тус журам дээр зөвхөн нөхөн олговор олгох бол зарим нэг зардлыг нөхөн олговроос олгоно гэсэн. Гэтэл бусад зардал гэдгийг яах вэ, хэрвээ анхнаасаа цуцлахыг мэдэж байсан бол Засгийн газарт төлбөр өгөхгүй байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг хүсэлт гаргасан эсэх, хүсэлт гаргасан хугацаа гэх зэрэг тайлбар гаргаж байна. Хүсэлт гаргах хугацааг хэзээ бүрдүүлсэн гэдэг нь тодорхойгүй. Өмнөх шүүх хуралдааны шийдвэр дээр хариуцагч тал анх юу гэж тайлбарладаг вэ гэхээр давхацсан хэсгийг бол ашиглахгүй, давхцаагүй хэсгийг ашиглах боломжтой байсан гэсэн тайлбар хэлдэг. Гэвч Засгийн газрын гаргаж байгаа тайлбар болон өмнөх тайлбар хоорондоо зөрүүтэй байна. Хуулиар хамаарах хүрээг мэдэгдсэн боловч татвар, төлбөр хураамжаа аваад байдаг. 2009 онд хууль батлагдсан бол төлбөр авах татвар төлөх үүрэг зогсох ёстой гэтэл Засгийн газар болон Ашигт малтмалын газраас төлбөрөө 2009 он, 2010 он, 2011 он, 2012 онд аваад байдаг. 2012 оны хуулиар үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгддэг. Мэдэгдэхэд албан ёсоор мэдэгдээгүй, хууль гарсан учраас хуульд заасан захиргааны байгууллагууд хууль гарсан тул танайх үйл ажиллагаа явуулахгүй гээд эрхийг нь хязгаарлаад үйл ажиллагаа явуулахгүй зогсоосон. Гэтэл үйл ажиллагааг зогсоосон хэр нь төлбөр татвар хураамжаа аваад байдаг, албан ёсоор цуцалсан зүйл байхгүй. Нөхөн олговор өгөх үү гэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нөхөн олговрыг олгосны дараа газраа цуцлах, тухайн эрхийг хүчингүй болгох ёстой гэж хуульд заасан байгаад байдаг. Олон арван үйлдвэр барих бүх боломжийг хаачихсан яг үнэндээ бол 2009 оны урд нэртэй хууль батлагдсан, олон шалгуур, журмууд батлагдсанаас болж Монгол улсын төр монголчуудыг бүхэлдээ уул уурхайн энэ том бизнес, баялгийн институтээсээ бүгд хөөгдөөд гарчихсан. Бид нарыг дагаад бол хэчнээн зуун компани энэ уул уурхайн бизнесийн эд баялгийн институт болох Үндсэн хуулиар олгогдсон газрын доор баялгийнхаа эзэн болох үндсэн  эрхээсээ бид нар хасагдсан. Бид нарын оронд мөнгөтэй, хөрөнгөтэй, шалгуур үзүүлэлтээ давж чаддаг, төлбөрийн чадвар сайтай төрийн бодлогоороо олон сая доллароор орж ирсэн хятадууд өнөөдөр Монгол улсын хэмжээнд байгаа 5,000 орд газрын 70 хувь буюу 3,500 орд газрыг хятадууд ашиглаж байна. Иймд Ашиглалтын тусгай зөвшөөрөл өгч байсан огноо буюу 2007 оны үед Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т болон УДШ-ийн тогтоолоор өмнө нь заавал ашиглалтын биш, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй гэдэг агуулгыг тус тогтоолд өөр агуулгаар тайлбарласан байдаг. Тэгэхээр хайгуул судалгааны ажил буюу ашиглалтын өмнөх гэрээний үндсэн дээр тухайн нөөцийг тогтоогоод  үйл ажиллагаа явуулсан учраас судалгааг үндэслээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэдэг нь тодорхой байна. Үйл ажиллагаа явуулж болохгүй  гээд 2012 онд тогтоол гарсан, 2015 онд  тогтоол гарсан нь  үйлдлээр гараад байгаа учраас захиргааны шийдвэр биш гэж үзэх боломжгүй. Тэгэхээр нэгэнт захиргааны шийдвэрээр нэхэмжлэгч байгууллагын эрхийг цуцалсан гэдгийг илэрхийлээд байгаа учраас үйл ажиллагаа явуулж болохгүй гээд хязгаарлачхаад байгаа үйлдэл нь биднийг хохироосон. Шүүх, шүүхийн  шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлт олон улсын стандартад нийцсэн дүгнэлт байна. Аудитын тухай хуульд нийцсэн, шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцсэн, үйлдэл эрх үүргийн дагуу дүгнэлт гаргасан байгаа учраас дүгнэлт үндэслэлтэй байна гэдэг тайлбарыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу хангах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтдээ гурван нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газарт холбогдуулан бүхэлд нь гаргаж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр Засгийн газрын төлөөлөгчийн зүгээс бол дараах тайлбарыг хэлье. Энэ хэрэг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа учраас гэм хорын маргаан байна. Гэм хорын маргаан нь хууль зүйн үндэслэлийн хувьд хэд хэдэн урьдчилсан үндэслэлийг шаарддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тухайн хууль зүйн үндэслэлийг хангаж байгаа эсэх талаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг хэлж байна.  Эхнийх тухайн Засгийн газрын гэм буруутай үйл ажиллагаа яг энэ ажиллагаанд байгаа эсэх нь яригдах ёстой. Яагаад энэ асуудал яригдах вэ гэхээр сая нэхэмжлэгч тал яриад байна 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх усны  сан бүхий газрын хамгаалалтын тухай хуулийг батлагдаад, уг хууль батлагдсантай холбогдуулаад тухайн гурван нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэрийг Ашигт малтмалын газар  гаргасан байдаг бөгөөд шийдвэр гаргахдаа хуулийн хүрээнд  хэрвээ тусгай зөвшөөрлийг нь цуцалсан бол нөхөн олговор олгоно гэдэг зохицуулалт 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу хэрэгждэг гэхдээ энэ нөхөн олговор олгох журам маань өөрөө бас тодорхой журамлагдсан үйл ажиллагаа байдаг. Захиргааны хэм хэмжээний акт буюу Засгийн газрын 2012 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам гэж баталсан байдаг. Уг журмаар нөхөн олговор олголтын харилцаа зохицуулагддаг бөгөөд одоо ч гэсэн хүчин төгөлдөр дүрмүүдээр мөрдөгдөж байгаа хэм хэмжээний акт учраас иргэн, хуулийн этгээд нэг мөр дагаж биелүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Тус журмын 3.4 дэх хэсэг дээр нөхөн олговор олгохгүй байх үндэслэлийн талаар зохицуулж өгсөн. Тухайлбал 3.4.2-т тухайн нөхөн олговор олгох асуудлыг цуцалсан мэдэгдлээ нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд маань хүсэлтээ гаргасан нөхцөлд олгохоор зохицуулсан. Хэрэв хүсэлтээ гаргаагүй нөхцөлд олгохгүй гэдэг зохицуулалт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар ч гэсэн яг энэ 90 хоногтоо багтааж хүсэлт гаргасан зүйл байдаггүй, тиймээс нөхөн олговор олгохгүй байх хууль зүйн үндэслэлд хамаараад байна. Энэ асуудалд Засгийн газрын санаатай болон болгоомжгүй гэм буруугийн хэлбэр агуулсан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тухайн тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой эс үйлдэхүй үйлдсэн этгээд нь Ашигт малтмалын газар юм шиг яриад байгаа. Тэгж тодорхойлж байгаа төрийн байгууллага гэдэг чинь өөр өөрөө тус тусдаа статустай байгууллагууд байдаг тул өөр нэг төрийн байгууллагын гэм буруутай гэж тогтоогдсон үйл ажиллагаа дээр өөр нэг төрийн байгууллага тухайн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хүлээх үндэслэлгүй байна. Тухайн хариуцлагыг гэм буруутай хуулийн этгээд, иргэн хүлээдэг ерөнхий зарчим үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь хохирлын асуудал яригдаж байгаа нэхэмжлэгч нарын нийтдээ нэхэмжлээд байгаа үнийн дүн нь 7,025,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа үнийн дүнг сая хэлсэнчлэн нийтэд нь Засгийн газар огт төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл анх тусгай зөвшөөрөл эзэмших бүс, эзэмших харилцаа маань өөрөө 2007 онд тусгай зөвшөөрлөө  авсан байдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг ойлголт маань өөрөө тусгай зөвшөөрөл эзэмших тэр эрхийг нь хүчинтэй байлгахын тулд төрд өгч байгаа төлбөрийн асуудлыг хэлээд байгаа юм тэгэхээс биш энэ өөрөө хандив, тусламж эсвэл ямар нэгэн өөр үйл ажиллагаа биш. 2007 онд авсан тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах үүднээс төлбөрөө төлж байсан тул нэхэмжлэгч этгээдүүдийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй л байсаар байсан. 2022 онд Ашигт малтмалын газраас цуцалсан байдаг тул хуулиар төлбөр төлөх ёстой байсан үүргээ биелүүлснийхээ хариуд яагаад Засгийн газар тэр төлсөн төлбөрийг нь буцааж өгөх ёстой юм гэдэг асуудал үүсэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д, мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын төлбөр төлөх үүргийг заасан байна. Мөн нэхэмжлэгч гаас хүсэлт гаргасны дагуу дахин дүгнэлт гаргуулсан байдаг. Шүүх, шүүхийн шинжилгээний Ерөнхий газраас гаргасан дүгнэлт дээр хохирлын 7 тэрбум төгрөгийн асуудал үүсээгүй байна гэдгийг бас дүгнэсэн байдаг. Тухайлбал тухайн дүгнэлтийн 3 дахь буюу дүгнэлт хэсгийн хариулт нэг дээр нь нийтдээ төлбөртэй холбогдуулан хайгуулын ажлын зардал, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид гурван нэхэмжлэгч этгээд нийлээд 1,568,000,000 төгрөг төлчихсөн байна гэдгийг дүгнэлтээр тогтоосон. Харин нэхэмжлэгч этгээдүүд яагаад 7 тэрбум гэж нэхэмжлэл гаргаж байгаа гэхэд сая ярьсанчлан банк үүсгэн байгуулах байсан, эсвэл өөр юм хийх байсан гээд хэт хийсвэр буюу абстракт байдлаар нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлоод байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хохирол гэж үзэх үндэслэлд гэдэг хүний банк байгуулаад олох байсан орлого хамаарахгүй гэдгийг бас шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн төлбөр төлсөн харилцаа эсвэл Ашигт малтмалын газар 2022 онд тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэлтэй холбоотой учирсан гээд байгаа 7 тэрбум төгрөгийн хохирол гэж тодорхойлсон хохирлын хэмжээнд нь Засгийн газар яг ямар шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын ямар шийдвэр хууль бус шийдвэр гаргасны улмаас 7 тэрбум төгрөг гэж тодорхойлсон хохирол бий болоод байгаа гэдэг шалтгаант холбоо нь өөрөө тодорхой биш байна. Ашигт малтмалын газраас ийм алдаатай үйлдэл гаргасан учраас гэж тайлбарлаад байна. Мөн хууль бус үйлдэл байсан уу, байгаагүй юу гэдэг дээр Монгол улсын эрх барих дээд байгууллага Улсын Их хурлаас 2009 онд хууль баталсан. Тухайн хуулийн хэрэгжилтийг хангаж Засгийн газраас 2009 онд тогтоол гаргасан байдаг. Тэгэхээр тухайн хуулийг хүчингүй эсвэл хүчин төгөлдөр бусад тооцох эрх бүхий этгээдээс тогтоосон шийдвэр байхгүй тул хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэмэлтээр дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар эрх зүйн харилцаагаа ялгах хэрэгтэй байна. Яагаад гэхээр 2009 оны 07 дугаар сард батлагдсан хууль, түүнийг дагаж гарсан журам 2010 оны 10 дугаар сард гарснаас болж энэ хохирол учруулаад байгаа бол нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тэгж тодорхойлох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нөхөн төлбөр манайд өгөөгүйгээс болоод бид нарт хохирол учруулаад байна гэж тодорхойлж байгаа болохоор нөхөн төлбөр яагаад өгөөгүй гэдгийг тайлбарлаж байна. Хэрвээ дурдагдаад байгаа хэм хэмжээний акт хуульд нийцээгүй, хууль зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ёстой болохоос Иргэний шүүх энэ асуудлыг хянан шийдвэрлэж энэ асуудалд  дүгнэлт гаргах боломжгүй, чиг үүрэгтэй биш. Мөн 2007 онд яагаад зөвшөөрөл олгож байгаа гэж байна. Засгийн газар эсвэл Ашигт малтмалын газар 2009 онд хууль батлагдана гэдгийг яаж мэдэх үү, 2 жилийн дараа хууль батлах ч юм билүү батлагдахгүй ч байх юм билүү гээд тусгай зөвшөөрөл олгохгүй байх ёстой байсан уу тэр үед нь олгохгүй байх зохицуулалт байхгүй байсан учраас хууль журмынхаа дагуу олгоод явсан тул Засгийн газрыг  буруутгах нь хуульд нийцэхгүй байна. Яагаад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-ийг ашиглаад байгаа юм гэхээр гэм хор, гэм буруугийн зарчим хохирол шалтгаант холбоо хууль бус үйлдлийг Иргэний эрх зүйн харилцаанд өөрөө хохирлыг тодорхойлох учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д дахь заалтыг тайлбарлаж байгаа болохоос энд гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаагүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Ашигт малтмалын газар ийм үйлдэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа боловч Засгийн газартай холбож тайлбарлаад байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар тус тусдаа статустай байгууллагууд учраас тухайн төрийн байгууллагууд тухайн жилийн төсөвтөө үүсэж болзошгүй эрсдэл буюу шүүхийн шийдвэрээр үүсэж болзошгүй нөхөн төлбөрийн асуудлуудыг төсвийн байгууллага болгон тус тусдаа өөрсдөө батлуулдаг. Улсын Их хурлын харьяа байгууллагууд бүгд Их хурал дээр, Засгийн газрын харьяа байгууллагууд бүгд Засгийн газар дээрээ батлуулдаггүй. Тийм учраас тус тусдаа байгууллагууд гэдгийг анхаарах ёстой. Мөн тус батлагдсан журам өөрөө тодорхой биш, яаж цуцлах хүсэлтээ гаргах нь өөрөө ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байна. Тус журмыг бүхэлд нь харах юм бол та тусгай зөвшөөрлөөр цуцлах хүсэлтээ гаргахдаа ямар, ямар баримт бичгийг хаанаас яаж авах талаар дөрөвдүгээр бүлэг, гуравдугаар бүлэгт тодорхой заасан байдаг. Тус журмын дагуу тодорхой үйлдэл хийсэн үү, бид нар тусгай зөвшөөрлийг цуцлуулах гэж байгаа бол нөхөн олговроо  авъя гээд хүсэлтээ гаргасан уу, хүсэлт гаргахад нь үгүй, олгохгүй гэдэг шийдвэр гарсан уу, тэр нь хэнээс яаж гарсан, хэнд яаж хандсан талаар тодорхой байх ёстой. Түүнээс үндэслэн гэм буруугийн асуудал ярина уу гэхээс биш ерөнхий байдлаар бүх зүйлийг Засгийн газарт холбогдуулан яриад байгаа нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал яригдаж байна. “******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газраас цуцалсан байдаг. Тусгай зөвшөөрлийг цуцлахад тухайн агентлаг өөрөө дур мэдэн цуцлаагүй, тус компани хүсэлт гаргасны дагуу цуцалсан гэдгийг дурдаж байна. Хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх ёстой. Нэхэмжлэгч нар нэг нөхөн төлбөртэй холбоотой асуудал биш гэж байгаа үндэслэл нь нөхөн төлбөртэй холбоотой маргаан байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой ашигт малтмалаас нөхөн төлбөрөө авсан бол энэ маргаан үүсэхгүй байгаа гэсэн хохирол учрахгүй байсан гэж үзэж байгаа. Гэтэл нөхөн төлбөр авсан уу, авахаар хандсан зүйл байна уу гэхэд хандаагүй гэдэг. Түүнээс ямар эрх зүйн үр дагавар бий болгох вэ гэхээр хүчин төгөлдөр журмын хүрээнд авах эрхээ алдах эрх зүйн үр дагавар бий болсон байна. Хууль мэдээгүй эсвэл хууль нь төөрч будилсан асуудал өөрөө бусад асуудлын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байвал түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Хууль мэдээгүйнхээ хүрээнд эрүүгийн хариуцлага эсвэл ямар нэгэн хариуцлага шийтгэл эсвэл эрх зүйн үр дагавраас чөлөөлөгдөж болохгүй гэдэг нь эрх зүйн ерөнхий зарчим тул нэхэмжлэгч этгээдүүд өөрөө нөхөн төлбөр аваагүйгээс учирсан хохирлыг шаардах эрхгүй үр дагавар бий болгож байна. Энэ маргааны гол үндэс нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж байгаа. Гэхдээ хэн ашиглах эрхтэй байсан гэвэл “******* *******” ХХК ашиглах эрхтэй байсан, харин  цуцалж байгаа шийдвэр нь өөрөө “******* *******” ХХК-ийн зөвшөөрлөөр  цуцалж байгаа. гэдэг хүн “” ХХК бол тусгай зөвшөөрөлгүй болохоор энэ тусгай зөвшөөрлийг цуцлахаас үүсэх үр дагавар тэд нарт хамаагүй учраас энэ асуудлууд өөрөө хамаарахгүй. Тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой маргаагүй гээд байгаа юм тэгвэл юутай холбоотой маргаад байгаа гэдэг нь өөрөө тодорхой биш байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхойлох үүрэгтэй шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бас үүрэгтэй байдаг. Ийм учраас нэхэмжлэгч өөрөө юу шаардаад байгаа тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой ч бид нар шаардаагүй маргаагүй гээд тайлбарлаж байгаа хэдий ч  нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхой биш байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой биш учраас хариуцагчийн буруу биш хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй, хариуцагч буруугүй гэж үзэж байна. Давж заалдах шатын шүүхийн асуудлаар Монгол улсын Засгийн газрыг хариуцагчаар татаагүй, хариуцагчаар оролцоогүй. Монгол улсын Засгийн газар хариуцагчаар оролцоогүй учраас тус шүүхийн магадлалыг өнөөдрийн шүүх хуралдаанд дүгнэлтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн Монгол улсын Засгийн газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Монгол улсын сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас гаргасан “******* *******” ХХК, “” ХХК, иргэн нарын нэгдмэл зорилготой нэг хуулийн этгээдүүдийн/нэг гишүүнтэй, нэг эзэнтэй, хоёр компанийн/ нэр дээр тушаасан их хэмжээний мөнгийг хүлээн авсан Сангийн яамыг хамтран хариуцагчаар татаж геологи, хайгуулын ажлуудад зарцуулсан хөрөнгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж зохицуулсан. Сангийн яам нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсэх, учруулсан тохиолдолд ямар хохирлыг хэрхэн учруулсан талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдаагүй байна. Иймд “******* *******” ХХК, “” ХХК, нарын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдох иргэний хэргийн Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатарын гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

            3.Иргэдийн төлөөлөгч Ц.Нарангэрэл дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг Засгийн газраас гаргуулах нь үндэслэлтэй байна. Засгийн газар хариуцах нь зөв гэж дүгнэж байна гэв.

 

4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/1хх 1-3, 138-139, 143-144 тал/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/1хх 31, 149, 206-207, 209-210, 228, 237-238, 2хх 196-199, 3хх 231-234 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 4, 140, 145, 231-236 тал/, итгэмжлэл/1хх 121, 2хх 81, 192 тал/, “******* *******” ХХК-ийн №***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх 6, 151 тал/, “******* *******” ХХК-ийн дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт/1хх 7-12, 130-135 тал/, гийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх 141 тал/, гийн тайлбар/2хх 64-67 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2/5490 дугаар “******* ******* “ХХК-д гэх албан бичиг/1хх 13 тал/, “Мишээл Од ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 67 тоот ******* ******* ХХК-ийн удирдлагад Баталгаажуулалт хийсэн тухай гэх албан бичиг/1хх 15 тал/, “Мишээл од ” ХХК-ийн ***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх 16 тал/, “Мишээл од ” ХХК-ийн ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/1хх 17 тал/, ****  дугаартай “******* *******” ХХК-д гэх албан бичиг/1хх 18 тал/, 2021 оны 09 сарын 02-ны өдрийн “******* *******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн үзлэг шинжилгээний дүгнэлт/1хх 19 тал/, фото зургийн үзүүлэлт/1хх 20-22 тал/, “******* *******” ХХК-ийн 2005-2006, 2007-2009 оны санхүүгийн жилийн тайлан, анхан шатны баримтууд/Хавсралт-хавтсаар 2 ширхэг/, “******* *******” ХХК-ийн 2023 оны 2 дугаар хагас, 2014 оны жилийн, 2003-2005 оны жилийн санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд/Хавсралт-хавтсаар 1 ширхэг/, “” ХХК-ийн 2011, 2012 оны 1-2 дугаар улирал, 2013-2014 оны санхүүгийн жилийн тайлан/Хавсралт-хавтсаар 1 ширхэг/, “******* *******” ХХК, нарын 2001-2021 он хүртэлх хугацааны үйлчилгээний хөлс төлсөн гэх санхүүгийн анхан шатны баримтууд/Хавсралт-Хавтсаар 1 ширхэг/ зэрэг,

 

Хариуцагч талаас:

Үндэсний Геологийн албанаас олгосон итгэмжлэл/1хх 24 60 тал/, Үндэсний Геологийн албаны хариу тайлбар/1хх 23-24 тал/, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон итгэмжлэл/1хх 61, 4хх 69 тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын хариу тайлбар/1хх 65-67, 160-161, 2хх 91-92, 207-208 тал/, Монгол улсын Засгийн газраас олгосон итгэмжлэл/2хх 188, 4хх 26 тал/, Монгол улсын Ерөнхий сайдын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 90, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай захирамж/2хх 189 тал/, Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/3179 дугаар итгэмжлэл/2хх 190 тал/, хариуцагч Монгол улсын Сангийн яамны хариу тайлбар/2хх 191, 3хх 238 тал/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанд “******* *******” ХХК-иас Ашигт малтмал ашиглах лиценз хүсч гаргасан өргөдөл/1хх 68 тал/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2004 оны 08 сарын 10-ны өдрийн 5-6430 тоот ******* ******* ХХК-ийн захирал Ж.Баянтөрд Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/1хх 69 тал/, дугаартай Ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээний хуулбар/1хх 70/, ******* ******* ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт/1хх 71-72 тал/, тойм зураг/1хх 73 тал/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын “******* *******” ХХК-ид шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/1хх 245 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 6/5385 дугаартай “******* *******” ХХК-д гэх албан бичиг/1хх 33 тал/, “Мишээл од ” ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 69 дугаартай Монгол улсын иргэн д гэх албан бичиг/1хх 34 тал/, гийн үйлчилгээний хөлс төлсөн байдал гэх хүснэгт/1хх 35-36 тал/, Хадгаламж банк дахь 17000032473 тоот дансны орлогын мэдүүлгийн баримт/1хх 38, 43 тал/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны Хайгуулын лиценз авах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтууд/1хх 40-43, 99-101 тал/, Анод банкны кассын орлогын мэдүүлэг/1хх 45, 48 тал/, “Түшиг уул” ХХК-ийн төлбөрийн даалгаврын баримт/1хх 47 тал/, Хаан банк ХХК дахь 2101103 тоот АМХЭГ-ын дансны мөнгөн шилжүүлгийн баримт/1хх 50-52, 105 тал/, гийн эзэмшлийн лицензийн төлбөр төлсөн байдал гэх хүснэгт/1хх 53, 92 тал/, Ж.Баянтөрийн лицензийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт/1хх 55 тал/, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь төлбөрийн баримт/1хх 57-59, 103, 106 тал/, “******* ******* “ХХК-ийн хамаарал бүхий эзэмшлийн лицензийн төлбөр төлсөн баримт/1хх 75-77 тал/, Улаанбаатар хотын банк ХХК-ийн төлбөрийн баримтууд/1хх 78-79, 87 тал/, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт/1хх 81, 84-85, 88, 90, 93, 97 тал/, Хас банк ХХК дахь үйлчилгээний төлбөр төлсөн төлбөрийн баримт/1хх 83-84 тал/, гаас лицензийн төлбөр төлсөн баримт/1хх 92 тал/, Хадгаламжийн банк ХХК дахь орлогын мэдүүлгүүд/1хх 95-96 тал/,  Тээвэр хөгжлийн банк ХХК дахь үйлчилгээний төлбөр төлсөн төлбөрийн баримт/1хх 99 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “****” ХХК-д гэх албан бичгийн хуулбар/1хх 124, 126, 146 тал/, “Чингис минерал девелопмент” ХХК-ийн хувь нийлүүлэгч буюу хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан зардлын нэгтгэл/1хх 127 тал/, “******* *******” ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай талбайн зураглал/1хх 136-137 тал/,“Мишээл Од ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 69 тоот иргэн д Баталгаажуулалт хийсэн тухай гэх албан бичиг/1хх 142 тал/, “” ХХК-ийн 000019192 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх 147, 150 тал/, ******* ******* ХХК-ийн №000603 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх 151/, уул уурхайн кадастрын зураг/1хх 211-219, 220-223, 224-225, 226-227, 229-230, 239-240, 2хх 1-21, 40-60 тал/, газрын уул уурхайн кадастрын тойм зураг/2хх 1-21, 40-60, 90 тал/,  Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 10/4585 дугаартай “******* *******” ХХК-д гэх албан бичиг/2хх 23 тал/ зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

           

Шүүхийн журмаар:

Сангийн яамнаас АМХЭГ-ын орлогын дансны хуулга/1хх 111-120 тал/, “ ” ХХК-ийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн б/65 дугаартай ******* дүүргийн анхан шатны шүүгч танаа Материал хүсэх тухай албан бичиг/1хх 186/, 2022 оны 06 сарын 07-ны өдрийн “ ” ХХК-ийн б/64 тоот ******* дүүргийн анхан шатны шүүгч *** танаа Шинжээч томилсон ажлын талаар гэх албан бичиг/1хх 167 тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн танаа Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай/1хх 168-186 тал/, “ ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/34 тоот ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ерөнхий шүүгч танаа Шинжээчийн тайлан/1хх 188-204 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 10/5025 дугаартай албан бичиг, хавсралтын хамт/2хх 37-38 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 1/4767 дугаартай албан бичиг/3хх 4 тал/, Үндэсний Геологийн албаны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/592 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг хавсралт Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн 2007, 2008, 2009 оны уулын жилийн ажлын тайланг “” ХХК гүйцэтгэсэн нотлох баримтуудын хамт/3хх 23-161 тал/, Монгол банкны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10/234 дугаар 1997-2021 оны Монгол банкны жилийн бодлогын хүү, төгрөгийн хадгаламжийн жилийн хүүгийн лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг/3хх 243-244 тал/, Монгол улсын шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт/4хх 40-45 тал/, хавсралт 1-4а, б, 5а-ын хамт/4хх 46-55, 56, 57, 58-59, 61-62, 63-64, 65-66 тал/ зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүхээс зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Үндэсний геологийн алба”, хариуцагч “Ашигт малтмал, газрын тосны газар” нарт холбогдуулан Геологи, хайгуул, уул уурхайн чиглэлээр Ашигт малтмалын газарт тушаасан 1,326,260,920 төгрөгийн санхүүгийн баримтад үндэслэн түүнийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК, нарыг тэдний хүсэлт нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан, мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр хамтран хариуцагчаар Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Сангийн яам нарыг татан оролцуулсан, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчлөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Үндэсний геологийн алба”-наас татгалзан, хариуцагч Монгол улсын Засгийн газарт холбогдуулан нийт 7,025,070,745 төгрөгийн эрсдэлгүй хүүгээр олох байсан орлогын 4,222,676,852 төгрөгөөс 2,642,627,296 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д, 43,736,624.70 төгрөгийг нэхэмжлэгч д, 1,516,962,388.09 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д, бодитой учирсан хохирол 2,821,744,436.81 төгрөгөөс 1,580,049,556.26 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид, 15,169,625.95 төгрөгийг нэхэмжлэгч д, 1,226,525,254.60 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-ид тус тус гэм хорын хохиролд гаргуулахыг хүссэн шаардлага болгон өөрчилж, хариуцагч “Үндэсний геологийн алба”, хариуцагч “Ашигт малтмал, газрын тосны газар”, Монгол улсын Сангийн яаманд холбогдох шаардлагаасаа татгалзсан.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч Монгол улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлээ дэмжин оролцдог бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... уул аймгийн сумын -1 гэх 28 гектар/га/ талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах эрхийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр ...“******* *******” ХХК-ид олгон улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ бүхий дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон, нэхэмжлэгч нарын зүгээс урт хугацааны зорилтоор их хэмжээний техник тоног төхөөрөмж, тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн, ажилтнуудыг авч, хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зарцуулан ажиллуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсад тушаасан боловч 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, Монгол улсын Их Хурал болон Монгол улсын Засгийн газрын эрдэс баялгийн салбарт баримталж ирсэн тогтворгүй бодлого, шийдвэрүүд, Ашигт малтмалын тухай хуулийн удаа дараагийн тогтворгүй өөрчлөлтүүдээс болж үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, Монгол улсын Засгийн газар дээрх хууль тогтоомжийг биелүүлж хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд-компаниийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, тус хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журмыг цаг хугацааны хувьд 2 жилийн дараа 2010-2012, 2015, 2020, 2022 онуудад батласан, тус дүрэм журмын хэрэгжилт тодорхойгүй, мэдээлллээр хангаагүй зэргээс их хэмжээний хохирол учруулсан тул Монгол улсын Засгийн газар бүхэлдээ хариуцах үндэслэлтэй. Иймээс Засгийн газрын алдаатай шийдвэр үйл ажиллагаа, түүний хэрэгжүүлэгч агентлагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлаас нэхэмжлэгч нар хохирсонд гомдолтой байна гээд шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн эд хөрөнгөд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон “******* *******” ХХК нь нийт 4,222,676,852 төгрөг, “” ХХК нь 2,743,487,642 төгрөг, иргэн нь 58,906,250 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч “Үндэсний геологийн алба”, хариуцагч “Ашигт малтмалын газрын тосны газар”, Монгол улсын Сангийн яам нараас татгалзсан тул хариуцагч Монгол улсын Засгийн газраас гэм хорын хохирол гаргуулах шаардлагын хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэтгэлцсэн.

 

Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа: ...Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гээд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан журмаар нөхөн олговор олголтын харилцаа зохицуулсан хэм хэмжээний актыг нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөн биелүүлэх ёстой, тус журмын 3.4 дэх хэсэгт нөхөн олговор олгохгүй байх үндэслэлийн талаар зохицуулж өгсөн ба 3.4.2-т тухайн нөхөн олговор олгох асуудлыг цуцалсан мэдэгдлээ нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлтээ гаргасан нөхцөлд олгохоор зохицуулсан, гэвч 90 хоногтоо багтааж хүсэлт гаргасан зүйл байдаггүй, хүсэлтээ гаргаагүй тохиолдолд нөхөн олговор олгохгүй байх хууль зүйн үндэслэлд хамаарна, 2022 онд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэлтэй холбоотой учирсан гэх 7 тэрбум төгрөгийн хохирол гэж тодорхойлсон хохирлын хэмжээнд нь Засгийн газар ямар шалтгаант холбоотой, Засгийн газрын ямар хууль бус шийдвэр гаргасны улмаас 7 тэрбум төгрөгийн хохирол бий болсон нь тодорхой бус, өөрөөр хэлбэл Засгийн газрын санаатай болон болгоомжгүй гэм буруутай үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, хохирол үүссэн эсэх, улмаар хариуцлагыг гэм буруутай хуулийн этгээд, иргэн хүлээх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хариуцагч Монгол улсын Засгийн газарт 7 тэрбум төгрөгийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөр нь уг эрхийг нь хүчинтэй байлгахын тулд төрд өгч байгаа төлбөр тул хуулиар төлбөр төлөх үүргээ биелүүлснийхээ хариуд Засгийн газраас төлсөн төлбөрийг нь буцааж өгөх, цаашлаад хайгуулын ажлын зардал, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн гэх 1,568,000,000 төгрөгийг 7 тэрбум гэж тодорхойлон одоогийн нөхцөлд банк үүсгэн байгуулах, олон тооны орон сууц худалдан авах бололцоотой байсан гэж хийсвэр нэхэмжлэл гаргасан нь хохирол гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, Монгол улсын эрх барих дээд байгууллага Улсын Их хурлаас маргаж буй хуулийг 2009 онд хууль баталсан, тухайн хуулийн хэрэгжилтийг хангаж Засгийн газраас 2010 онд тогтоол гаргасан, тухайн хуулийг хүчингүй эсвэл хүчин төгөлдөр бусад тооцох эрх бүхий этгээдээс тогтоосон шийдвэр байхгүй тул хууль бус шийдвэр гэж үзэхгүй, Засгийн газрыг  буруутгах нь хуульд нийцэхгүй, тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газраас цуцалсан, “******* *******” ХХК-ийн зөвшөөрлөөр  цуцалсанд , “” ХХК нар тусгай зөвшөөрөлгүй тул тусгай зөвшөөрлийг цуцласнаас үүсэх үр дагавар тэдэнд хамааралгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “******* Инвест” ХХК нь  аймгийн ,  сумын нутагт  1 нэртэй элсний орд газарт орших 28 га талбай бүхий уурхайн талбайд 10,000,000 төгрөгийн зардлаар геологи, судалгааны ажлыг хийж гүйцэтгэн улмаар хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай тоот гэрчилгээ бүхий, дугаар бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авч, уг талбайд ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 28.65 га талбайд үйл ажиллагаа явуулж байжээ.

 

Монгол улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль”, Монгол улсын Засгийн газар 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг тус тус баталсан, Засгийн газраас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор “Хилийн заагийг тогтоох” тухай тогтоол тус тус батлан мөрдүүлсэн.  

 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно гэж заасны дагуу Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоожээ.

 

“******* Инвест” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн 28 га талбай нь дээрх тогтоолын үйлчлэлд багтсан тул 2016 оноос эхлэн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдсон.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж, энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* Инвест ХХК нь 28.65 га талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 1999 оноос хойш ******* Инвест ХХК нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд лицензийн төлбөрт 219,076,920 төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,600 төгрөг, 2007-2020 оны хугацаанд хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 452,292,400 төгрөг, нийт 690,000,920 төгрөг, нэхэмжлэгч нь өөрийн нэрээр лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,625 төгрөг, нийт 6,885,769 төгрөгийг төлсөн, “” ХХК нь лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,260,100 төгрөг, нийт 728,494,818 төгрөг төлсөн, нийт төлбөрийг нэгтгээд тооцоход 1,425, 381,507 төгрөгийн зардал төлбөрийг зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр томилсон “” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, “ ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн тайлан, Монгол улсын шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас тогтоогдож байна.

 

“” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын орд газарт хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол, олох ёстой  байсан орлогын зах зээлийн үнэ цэнийг үнэлж, өнөөгийн байдлаар  ******* *******” ХХК 4,222,676,852, иргэн 58,906,250.64 төгрөг, “” ХХК 2,743,487,642.69 төгрөг, нийт 7,025,070,745.33 төгрөг гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

8. Дээрх шинжээч нарын дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлон бодит хохирол, олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагч Монгол улсын Засгийн газар эс зөвшөөрч татгалзсан нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн А/8207 дугаар тусгай зөвшөөрөл 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цуцлагдсан, тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 18,42 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн ГУУКК-системд бүртгэлтэй байгаа ба тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ дээрх хоригт багтсан гэх үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ.

 

Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, Монгол улсын Их хурлаас батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилласан нь өөрийг нь буруутгах үндэслэл болохгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан гэх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс Монгол улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх нь түүний үндсэн бүрэн эрхэд хамаарах тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн Монгол улсын Засгийн газрын алдаатай шийдвэр, үйл ажиллагаа/үйлдэл, эс үйлдэхүй/-г тогтоосон Үндсэн хуулийн цэц, шүүхийн шийдвэр, тогтоол, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоогдоогүй тул хохирол, цаашлаад хариуцлага тооцох үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч Монгол улсын Засгийн газарт холбогдох гэм хорын хохирлын 7,025,070,745 төгрөгөөс нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид 4,222,676,852.26/2,642,627,296+1,580,049,556.26/ төгрөг, нэхэмжлэгч д 58,906,250.65/43,736,624.70+15,169,625.95/ төгрөг, нэхэмжлэгч “” ХХК-ид 2,743,487,642.69/1,516,962,388.09+1,226,525,254.60/ төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэх дүгнэлт дээрх Иргэний хуулийн заалтаар няцаагдаж буй тул хангах үндэслэлгүйг дурдав. 

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол нь хууль бус үйлдэл/эс үйлдэхүй/ тогтоогдоогүй тул хор хохирол болон шалтгаант холбоо яригдах боломжгүй тул уг хохирлын тооцоолол үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам, тус хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдах хууль зүйн үндэслэл гэх зэрэг үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нараас төрд холбогдуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашиглах боломж олгоогүй, үндэслэлгүй төлбөр хураамж авч хохирсон тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэйг дурдав.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэгч “******* *******” ХХК, “” ХХК, нар нь хариуцагч “Үндэсний геологийн алба”, хариуцагч “Ашигт малтмалын газрын тосны газар”, хариуцагч Монгол улсын Сангийн яам нараас татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Үндэсний геологийн алба”, “Ашигт малтмал газрын тосны газар”, хариуцагч Монгол улсын Сангийн яам нарт холбогдох гэм хорын хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК, “” ХХК, нарын нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

           

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Инвест” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,271,334/1,000,000+21,271,334/ төгрөг, нэхэмжлэгч гаас төлсөн 522,681 /70,200+452,481/ төгрөг, нэхэмжлэгч “” ХХК-иас төлсөн 13,945,588/13,875,388+70,200/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол улсын Засгийн газраас гэм хорын хохиролд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид 4,222,676,852.26 төгрөг, нэхэмжлэгч д 58,906,250.65 төгрөг, нэхэмжлэгч “” ХХК-ид 2,743,487,642.69 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК, “” ХХК, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК, “” ХХК, нар нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Үндэсний геологийн алба”, “Ашигт малтмал газрын тосны газар”, хариуцагч Монгол улсын Сангийн яам нарт холбогдох гэм хорын хохиролд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Инвест” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч гаас төлсөн 522,681 төгрөг, нэхэмжлэгч “” ХХК-иас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               ******