| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0867/З |
| Дугаар | 128/ШШ2025/0011 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0011
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар нарын хоорондын Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулахаар даалгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ХХК-иас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулж Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулахаар даалгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/"-ын ажлын тендер шалгаруулалтад Д******* ХХК оролцож, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 803DBG/24/******* дугаар тендерийн баталгаа 17500000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулсан,
3. Д******* ХХК-иас Сангийн яаманд дээрхи тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр ...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй-г мэдэгдсэн,
5. Тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаар Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгээр Танай байгууллагаас зарласан БШУЯ/2024******* дугаартай "Дотуур байрны барилга /Тев, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон "Д*******" ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалт, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн Худалдаа хөгжлийн банкны 803DBG/24/*******00 дугаартай тендерийн баталгааны 17,500,000.0 (арван долоон сая таван зуун мянга) төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100******* тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор Сангийн яаманд хариу мэдэгдэнэ үү. хэмээн захиалагчид хүргүүлсэн,
6. Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-1/1635 Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгээр Тус газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай XIII.1.1.260 Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ төсөл, арга хэмжээнд оролцсон "Д*******" ХХК /РД:*******/-аас Сангийн яаманд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж уг оролцогчийн танай банканд байршуулсан 803DBG/24/*******00 дугаартай 17,500,000.00 /арван долоон сая таван зуун мянган/ төгрөгийн цахим тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдсэн байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсгийг үндэслэн тус тендер шалгаруулалтад оролцсон "Д*******" ХХК-ийн дээр дурдсан тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100******* тоот дансанд төвлөрүүлж, эргэн хариу мэдэгдэнэ үү хэмээн Худалдаа хөгжлийн банканд хүргүүлсэн байна.
7. Д******* ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0566 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тус компанийн тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тус тус тогтоож, Д******* ХХК-тай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж шийдвэрлэжээ.
8. Дээрх шийдвэрийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3101 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр Д******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3258 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр Боловсролын ерөнхий газрын даргад гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлсэн,
9. Улмаар Д******* ХХК болон Боловсролын Ерөнхий газрын дарга нар нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн УТ2401*******/БШУЯ/2024******* дугаар XIII.1.1.260 Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ гэрээг байгуулсан болох нь тогтоогдов.
10. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд Манай байгууллага нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0566 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/202401009 тендер шалгаруулалтын дугаартай "Дотуур байрны барилга Төв, Баян******* сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгосон тул 803DBG/24/******* дугаартай 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгааг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6648 дугаартай албан бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт "Оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулан хүргүүлж, тендер илгээнэ." гэж заасны дагуу цахим тендерийн баталгааг цуцлах хүсэлтийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр захиалагчид хандаж гаргахыг Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-ын 2 дугаар зүйлд журамласан байх тул тендерийн баталгааг цуцлах асуудлаар захиалагчид хандах-ыг мэдэгдсэн,
11. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газарт мөн хүсэлт гаргаж тус газраас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/3708 дугаартай албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2024/0566 дугаартай шийдвэрээр XIII.1.1.260 Дотуур байрны барилга Төв, Баян******* сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад танай компанид гэрээ байгуулах эрх олгохыг даалгасны дагуу тус газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн А-1/3101 дүгээр гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүргүүлсэн. Танай компанийн хүсэлт гаргах тухай 2024 оны 24/18 дугаар албан бичигт гүйцэтгэлийн баталгааг буцаан олгох тухай хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх, буцаан олгох, хүчингүй болгох нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлээр зохицуулагдана. Сангийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаар албан бичгээр танай компанийн дээрх тендер шалгаруулалтад гаргасан тендерийн баталгааг улсын орлого болгох талаар мэдэгдсэний дагуу тус газрын 2024 оны А- 1/1635 дугаар албан бичгээр Худалдаа хөгжлийн банканд мэдэгдсэн.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан танай нэхэмжлэл тендерийн баталгааг буцаахыг шаардаагүй байх бөгөөд тус шүүхийн шийдвэрт тендерийн баталгааг хэрхэх талаар дурдаагүй байх тул нэгэнт улсын орлого болсон тендерийн баталгааг тус байгууллагаас чөлөөлөх боломжгүй...,холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг хүргүүлжээ.
12. Ийнхүү нэхэмжлэгч Д******* ХХК-иас тус шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн үндэслэлээ: Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас БСШУЯ\2024******* тендер шалгаруулалтын дугаартай "Дотуур байрны барилга \Төв ******* сум\-ын ажлын тендер шалгаруулалтад оролцож тендерийн баталгаа болгож 17,500,000 төгрөгийн 803DBG\24\******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг байршуулсан болно. Тендерийн баримт бичиг болон урилгад тусгасны дагуу бид материалаа хүргүүлсэн боловч 2024 оны 04-р сарын 01-ний өдрийн А1\1392 дугаартай мэдэгдлээр манай байгууллагын тендерийн материал нь "Тендерийн баримт бичгийн ТШ319.1.1-т заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь шаардлагад нийцэхгүй гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.
Манай байгууллага нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэх хуудсанд дурдсанчлан автокраны мэдээлэл зөрсөн асуудал байхгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв болохыг нотлохоор автокраныг биетээр авч ирэн захиалагчид үзүүлэх боломжтой байх бөгөөд энэ талаар Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан болно. Сангийн яамнаас гомдлыг авч хэлэлцээд 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээрх шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаартай албан бичгээр тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосон байна.
Гэтэл манай компанийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн А1\1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах тухай" нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 128\ШШ2024\0566 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу манай компани нь Боловсролын Ерөнхий газрын даргатай 2024 оны 08-р сарын 09-ны өдрийн УТ2401*******\БШУЯ\2024******* дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 17,500,000 төгрөгийн 803DBG\24\******* дугаартай гүйцэтгэлийн баталгаагаа буцаан гаргуулахаар Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандахад улсын орлого болгосон 803DBG\24\******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг олгохгүй гэсэн хариуг Монгол улсын сангийн яамны 2024 оны 08-р сарын 08-ны өдрийн 03/6648 дугаартай албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09-р сарын 26-ны өдрийн А-113708 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн болно.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн А1\1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, манай компанитай "Дотуур байрны барилга Төв, Баян******* сум төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгасны дагуу манай компани нь Боловсролын Ерөнхий газрын даргатай 2024 оны 08-р сарын 09-ны өдрийн УТ2401*******\БШУЯ\2024******* дугаартай гэрээг байгуулсан учир Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.8-т заасны дагуу улсын орлого болгосон 803DBG\24\******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг манай компанид буцаан олгох ёстой
Гэтэл улсын орлого болгосон 803DBG\24\******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус байх тул энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* тендер шалгаруулалтын дугаартай "Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/"-ын ажлын тендер шалгаруулалтад оролцож тендерийн баталгаа болгож 17,500,000 төгрөгийн 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг байршуулсан болно.
Тендерийн баримт бичиг болон урилгад тусгасны дагуу бид материалаа хүргүүлсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А1/1392 дугаартай мэдэгдлээр манай байгууллагын тендерийн материал нь "Тендерийн баримт бичгийн ТШЗ19.1.1-т заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь шаардлагад нийцэхгүй гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.
Манай байгууллага нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэх хуудсанд дурдсанчлан авто краны мэдээлэл зөрсөн асуудал байхгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв болохыг нотлохоор авто краныг биетээр авч ирэн захиалагчид үзүүлэх боломжтой байх бөгөөд энэ талаар Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан болно
Сангийн яамнаас гомдлыг авч хэлэлцээд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгт дээрх шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаартай албан бичгээр тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосон байна.
Гэтэл манай компанийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материалын шаардлагад нийцсэн болохыг тогтоож гэрээ байгуулахыг даалгах тухай" нэхэмжлэл гаргаж Нийслэл дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0566 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангах шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу манай компани нь Боловсролын Ерөнхий газартай 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр УТ2401*******/БШУЯ/2024******* дугаар гэрээг байгуулсан бөгөөд 17,500,000 төгрөгийн 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгаагаа буцаан гаргуулахаар Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандахад Улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй гэсэн хариуг Монгол улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6648 дугаартай албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/3708 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн болно.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, манай компанитай "Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/" төсөл арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгасны дагуу манай компани нь Боловсролын ерөнхий газрын даргатай 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн УТ2401*******/БШУЯ/2024******* дугаартай гэрээг байгуулсан учир Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.8-т заасны дагуу улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг манай компанид буцаан олгох ёстой.
Гэтэл улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус байх тул энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан гаргуулахаар даалгаж өгнө үү. гэв.
13. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус яам нь "Д*******" ХХК-аас ирүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24/95 дугаар тендерийн баталгааг цуцлуулах хүсэлт гаргах тухай албан бичигтэй танилцаад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт "Оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулан хүргүүлж, тендер илгээнэ." гэж заасны дагуу цахим тендерийн баталгааг цуцлуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр захиалагчид хандаж гаргахыг Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-ын 2 дугаар зүйлд журамласан тул тендерийн баталгааг цуцлах асуудлаар захиалагчид хандах тухай 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6648 тоот албан бичгийг "Д*******" ХХК-д хүргүүлсэн болно.
Иймд "Д*******" ХХК-ийн тендерийн баталгааг цуцлуулах тухай албан бичигт холбогдох хариуг хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн баталгааг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
14. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Тус газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/2024******* дугаартай ХІІІ.1.1.260 "Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ УТ2401******* төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тендерийн үнэлгээг хийж, бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай мэдэгдлийг оролцогчдод албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрт тендерт оролцогч "Д*******" хязгаарлагдмал хариуцлагатай компани Сангийн яаманд гомдол гаргасан.
"Д*******" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалт, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т заасныг үндэслэн тендерийн баталгааг улсын орлого болгохыг 2024 оны А-3/2713 дугаар албан бичгээр манай газарт мэдэгдсэний дагуу тус газрын 2024 оны А-1/1635 дугаар албан бичгээр тус тендерт оролцогчийн гаргасан тендерийн баталгааг улсын орлого болгохыг Худалдаа хөгжлийн банканд мэдэгдсэн.
Тендерт оролцохыг сонирхогч этгээд нь дээрх төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичигт зааснаар тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журмын дагуу гаргах бөгөөд тендерт оролцогч "Д*******" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/123 дугаар нэхэмжлэлд "...803DBG/24/******* дугаартай гүйцэтгэлийн баталгааг байршуулсан буюу тус гүйцэтгэлийн баталгааг буцаан олгохгүй байгаа тухай" дурджээ.
"Д*******" ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлд тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа гэж хоёр өөр асуудлыг дурдсан байх бөгөөд тендерийн баталгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тендер шалгаруулалтын гэрээ байгуулах хүртэл хүчинтэй байх хугацаанд баталгаа гаргагчаас гаргасан баталгаа, харин гүйцэтгэлийн баталгаа нь хуулийн 42 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан оролцогчийн гэрээний Үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гаргаж буй баталгаа бөгөөд уг төсөл, арга хэмжээний хувьд гүйцэтгэлийн баталгаа нь тухайн онд санхүүжих дүнгийн 3 хувьтай тэнцэх дүнгээр 31,500,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг гаргах боловч нэхэмжлэлд дурдсанаар "Д*******" ХХК нь 17,500,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргасан талаар дурдсан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Түүнчлэн Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т заасныг үндэслэн улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгох асуудал нь манай газрын чиг үүрэгт хамааралгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасны дагуу манай газар нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш тул хариуцагчийг сольж шийдвэрлэж өгнө үү.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тодорхойгүй, манай газарт хамаарах асуудал биш, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандаж Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулахаар даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, түүний үндэслэлээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулах эрх олгохыг даалгасны дагуу манай компани нь Боловсролын ерөнхий газрын даргатай 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан учир улсын орлого болгосон тендерийн баталгааг манай компанид буцаан олгох ёстой гэж тодорхойлсныг хариуцагч Сангийн яам ...цахим тендерийн баталгааг цуцлуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны цахим системээр захиалагчид хандаж гаргах журамтай, манайх хариуцахгүй гэж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар ...гомдлыг Сангийн яам хянаад тендерийн баталгааг улсын орлого болгохыг манайд мэдэгдсэний дагуу Худалдаа хөгжлийн банканд мэдэгдэж улсын орлого болгосон тул буцаан олгох асуудал нь манай чиг үүрэгт хамааралгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/"-ын ажлын тендер шалгаруулалтад Д******* ХХК оролцон, захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай мэдэгдлээр тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдэн, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй хэмээн үзсэн,
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 803DBG/24/******* дугаар тендерийн баталгаа 17500000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулсан ба "Д*******" ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 тоот албан бичгээр мэдэгдсэн тул Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаар албан бичгээр захиалагчид Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдсэнээр, захиалагчийн мэдэгдлийн дагуу Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100******* тоот дансанд уг тендерийн баталгааг байршуулсан,
Д******* ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0566 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч Д******* ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1/1392 дугаар шийдвэр хууль бус болохыг болон тус компанийн тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тус тус тогтоож, Д******* ХХК-тай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж шийдвэрлэсэн,
Уг шийдвэрийн дагуу Д******* ХХК болон Боловсролын Ерөнхий газрын дарга нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн УТ2401*******/БШУЯ/2024******* дугаар XIII.1.1.260 Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ гэрээ байгуулагдсан болох нь тус тус тогтоогдов.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно, 14.6.3-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13-т Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам-ын 2.8-д Захиалагч хуулийн 14.6-д заасан нөхцөл үүссэн бол тендерийн баталгааг бүхэлд нь Төв төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд, үнэт цаасны баталгааг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлагыг баталгаа гаргагчид хүргүүлнэ гэж тус тус заасан.
Дээрх хууль болон журмын заалтуудаас үзвэл тендерт оролцогчийн гаргасан гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд захиалагч нь тендерийн баталгааг улсын орлого болгох ба энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Д******* ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0566 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын гаргасан гомдол үндэслэлтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.
Түүнчлэн уг шийдвэрийг үндэслэн захиалагч болон нэхэмжлэгчийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн УТ2401*******/БШУЯ/2024******* дугаар XIII.1.1.260 Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ тохиолдолд хариуцагч Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6648 дугаартай албан бичгээр ...тендерийн баталгааг цуцлах асуудлаар захиалагчид хандана уу гэх, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/3708 дугаартай албан бичгээр ...нэгэнт улсын орлого болсон тендерийн баталгааг тус байгууллагаас чөлөөлөх боломжгүй...,холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тус тус татгалзсан нь хууль бус бөгөөд эдгээр хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч байгууллагуудын татгалзлуудыг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.
Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулахаар даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч захиргааны байгууллага тус бүрд гэж тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад Сангийн яаманд холбогдуулан гаргасан гэж тодруулсан, энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд Д******* ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 803DBG/24/******* дугаар тендерийн баталгаа 17 500 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулсан, захиалагчаас Худалдаа хөгжлийн банканд тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдсэний дагуу "Д*******" ХХК-ийн тендерийн баталгааг Сангийн яамны Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100******* тоот дансанд төвлөрүүлсэн болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
Хуулийн дээрхи заалт болон энэ шүүхийн шийдвэрээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч байгууллагуудын татгалзлуудыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д******* ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй байсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд төрийн захиргааны байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул уг тендерийн баталгааг буцааж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгааны 17,500,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан олгуулахаар даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараагаа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024******* дугаартай Дотуур байрны барилга /Төв, Баян******* сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотой улсын орлого болгосон 803DBG/24/******* дугаартай тендерийн баталгааг олгохгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тендерийн баталгаа болох 17,500,000 төгрөгийг Д******* ХХК-д олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.