| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00058/И |
| Дугаар | 315/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00078
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүгээр хороо ..... хотхон ....в байрны ... тоотод байрлах, утасны дугаар ...., ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..-р багт байрлах, утасны дугаар ...., ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох
зээлээр худалдсан барааны төлбөр 15,496,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ветланд ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* 2023 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 08 сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл 15,496,700 төгрөгийн бараа зээлээр аваад одоо болтол төлөөгүй байх тул 15,496,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь******* ******* ******* ******* ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ******* ветланд ХХК-ийн нэхэмжилсэн 15,496,700 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ветланд ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдсан барааны төлбөр 15,496,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 15,496,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 03 сарын 30-ны дотор бүрэн төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 236,500 төгрөгийн тал хувь 118,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,250 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ветланд ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ветланд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох зээлээр худалдсан барааны төлбөр 15,496,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 30-ны дотор төлж дуусгахаар тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 236,500 төгрөгийн тал хувь 118,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,250 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ветланд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА