| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00062/И |
| Дугаар | 315/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2025/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг ...-р хороо ..... дугаар гудамжны ... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал уурын зуухны галчаар ажиллаж байгаад 1983 оны 06 сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж 1986 оны 06 сарын 15-ны өдөр халагдаж ирээд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр усанд норж бичилт нь баларсан тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Иймд намайг Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сараас 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхаатар аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 9 сарын 5-ны өдрийн 136 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 11/162 дугаартай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 298090 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 273756 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* Амарсанаа нь Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Г.******* 1982-1990 оны ажиллаж байх үеийн ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******г машинистаар 1986 оны 9 сарын 5-нд томилсон 136-р тушаал (хх-5х), Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 11/162 дугаартай лавлагаа (Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1983-1989 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий) хх-6х, 273756 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны хооронд хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар (хх-7х),
4. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1975-2007 онуудад сантехникчээр ажиллаж байсан. ******* нь Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982-1983, 1986-1990 он хүртэл машинист буюу галчаар тус тус ажиллаж байсан. ******* нь 1983-1986 онуудад цэргийн алба хааж байсан. ******* нь 1982 онд ажилд орохдоо надтай хамт үйлдвэрийн уурын зууханд машинистаар, цэргээс халагдаж ирээд 8-н жилийн уурын зууханд сласериар тус тус хамт ажиллаж байсан учраас Г.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1978 оноос 1990 оныг дуустал уурын зуухны механикаар ажиллаж байсан. ******* нь Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээнд 1982-1983 онуудад уурын зуухны машинистаар ажиллаж байгаад 1983 оны 06 сард цэргийн албанд татагдаж, 1986 онд цэргээс халагдаж ирээд тус газраа үргэлжлүүлэн 1990 он хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан. Би тухайн үед Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт механикаар *******тай хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд Г.******* Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 01-ээс 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 01-ээс 1989 оныг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА