Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2025/00092

 

                                                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... төвийн 3 давхарт байрлах, утасны дугаар ....,  .............-ын  Сүхбаатар аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...-р баг, Мандал хорооллын ... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* ******* холбогдох

 

            зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,708,986.73 төгрөг, хүү 442,055.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,936.17 төгрөг нийт 5,155,978.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02  сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын Сүхбаатар аймаг дахь салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2024 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрх зээлээ төлөлгүй 140 хоног болсон байна. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон. Иймд үндсэн зээл 4,708,986.73 төгрөг, хүү 442,055.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,936.17 төгрөг нийт 5,155,978.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ******* ББСБ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын нэхэмжилсэн 5,155,978.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын Сүхбаатар аймаг дахь салбар  нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,708,986.73 төгрөг, хүү 442,055.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,936.17 төгрөг нийт 5,155,978.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

             Хариуцагч *******ын нэхэмжилсэн 5,155,978.51 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 97,446 төлсөн төгрөгийн тал хувь 48,723 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 48,723 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын  Сүхбаатар аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ******* ******* ******* ББСБ-ын  Сүхбаатар аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,708,986.73 төгрөг, хүү 442,055.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,936.17 төгрөг нийт 5,155,978.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 97,446 төлсөн төгрөгийн тал хувь 48,723 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 48,723 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-ын  Сүхбаатар аймаг дахь салбарт олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА