Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, атцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч:.Уранцэцэг,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: О.Эрдэнэцэцэг,

Хохирогч: *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1714000370003 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* овгийн *******.

 Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Есөнбулаг” 9 дүгээр баг 1-21 тоот хашаанд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед иргэн ыг толгойн тус газар архины шилээр цохиж, алсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07-р сарын 18-ны өдөр манай найз ******* гэдэг хүн надруу утсаар яриад манай гэрт хүрээд ирээчээ гээд өглөө 10 цагийн үед утсаар ярихад нь би гэрт нь очсон чинь тэднийд *******.*******, ******* гэдэг нар архи уугаад сууж байсан. Тэгээд би тэднийд ороод надад нэг аяга архи хийж өгөхөөр нь би түүнийг нь уугаад архи дууссан. Тэгээд *******, ******* *******ын хүүхэд гээд нэг эрэгтэй хүүхэдтэй бид нар цуг *******ын гэрлүү явсан. Тэгээд 9.1.21 тоотод байх гэрлүү нь очиход *******гэдэг хүн тэдний хашаанд нь байсан автомашины кабинд сууж байхаар нь ******* надад 3энэ хүнийг явуулаатаачээ ахынх нь таньдаг хүн байгаа юм3 гэхээр нь би Бт 3та одоо яв эзгүй айлын хашаанд юу хийгээд байгаа юм” гэсэн чинь миний урдаас салаавч өгөөд, “май муу чацга минь” гэхээр нь ******* “наад муу чинь яасан даварсан юм 2 алгадаад хөөгөөд гарга” гэхээр нь би Бын зүүн талын хацарлуу нь 2 удаа алгадсан чинь хамраас нь цус гарсан тэгсэн чинь *******“цусаа угаачаад явья” гэхээр нь би ус хийж өгөөд цусыг нь угаалгаад тэгээд цусыг нь угааж байхад нь би түүнд “******* ах архи уучихсан байна., та дахиж эзгүй айлд ирээд хэрэггүй шүү” гэсэн чинь “за за” гэж хэлээд тэр хүн явсан. Тэгээд *******, *******, түүний хүүхэд бид нар тэндээс яваад *******ын гэрт очиход , *******ын эхнэр, Цын эхнэр нар байсан.

Харин Г яваад өгсөн байсан. Тэднийхээс ******* бид 2 ******* хүнд мотоциколь аваачиж өгчихөөд буцахдаа “Гүнж” гэдэг нэртэй дэлгүүрээс 0,5 “ерөөл” нэг, 0,75 “нутаг” гэдэг 2 шил архи аваад *******ын гэрт нь ирээд Ц, *******, ******* бид 4 хувааж уусан. Хамгийн сүүлд нь 0.5 л “Ерөөл” архи задлаад *******, Ц нар 2 нэг нэг аяга уугаад, ******* би согтоод байна гэрт хүргээд өг гэхээр нь би хүргэж өгсөн. Явахдаа 0,5 л “ерөөл” архийг аваад явсан. Тэгээд 9.1.21 тоот хашаанд байх *******ын гэрт очсон чинь *******гэх хүн хашааг нь даваад ороод ирсэн тэгэхэд хамраас нь цус гарчихсан, зүүн талын шанаа зулгарчихсан сууж байхаар нь би “яасан юм бэ” гэсэн чинь “хашаа давах гэж байгаад ойччихлоо” гэж байсан. Тэгээд тэр *******гэдэг хүн *******ын барьж явсан 0,5 литрийн ерөөл архийг авах гээд булаацалдахаар нь *******аас тэр архийг нь, булааж аваад тэр, *******гэх хүний толгойны орой зулай хэсэгрүү нь тэр шилтэй архиараа нэг удаа цохисон. Тэгээд бид 3 *******ын гэрт орсон чинь тэр *******гэдэг хүн “тархи хагарчих шиг боллоо” гээд тархинаас нь цус гарч байхаар нь цусыг нь усаар угааж өгсөн. Тэгээд байж байтал араас ******* хүүхэдтэйгээ ирээд ******* унтаад өгсөн. *******, Б, бид гурав Быг цохисон “ерөөл” нэртэй архиа хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа тэр *******надтай танилцсан. Тэгээд тэр Бын хамраас цус гараад тогтохгүй байна гэхээр нь “яасан юм бэ” гэсэн чинь “хашаанд байгаа машинд орж унтана” гэхээр нь *******ын гэрийн сүүдэрт, гэрийн зүүн талд сүүдэрт хар өнгийн мишок юм уу, нэг юм дэрлүүлж унтуулчихаад ******* бид 2 *******ын гэрлүү нь явсан. Тэнд очиж байж байгаад *******ын хүүхэд тэдний гэрлүү нь очиж ирээд ******* унтаж байна нэг хүн гэрийн гадаа цус болчихсон унтаж байна гээд ирсэн. тэгээд нэлээд байж байгаад *******ын энхэр Ц *******ын гэрт очиж ирээд “чи зодчихсон юм уу нил цус болчихсон унтаж байна” гэхээр нь би очсон чинь нүүр нь цус болчихсон унтаж байхаар нь би түүнийг сэрээгээд “зүгээр үү” гэхэд “зүгээр” гэсэн чинь толгой дээр нь ус хийж өгөөд нүүрийг нь угаалгасан. Тэгээд *******ын гэрт нь ******* бид 2 очоод ******* архи аваад тэрийг нь хувааж уугаад тэндээ унтаад өгсөн. Тэрнээс *******ын хашаанд юу болсоныг би мэдэхгүй. Би архийг нь булааж аваад хойшоо татах үедээ түүний толгойг дайраад толгойн зулай, орой хэсэгт нь таараад ончихсон юм. Тэр архийг би аягалсан, шилийг нь *******ын гэрт орхисон. гэх мэдүүлэг / 2-р хх 65-70/

  .... Би 2002 онд Өмнөговь аймгийн 0166-р ангид нэг жилийн цэргийн алба хаагаад 2003 оны 5 дугаар сард халагдаж ирээд алтны газараар алт олборлож байгаад 2005 онд гэх хүнтэй гэр бүл болоод 3 хүүхэдтэй болоод 2013 онд салсан. 2014 онд хэрэгт холбогдсон 2 жилийн хорих ял аваад өршөөлийн хуулинд хамрагдаж 2015 суллагдсан. Тэгээд Богд,инст сумуудад мал маллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 08 -ны өдөр мал маллахаа болиод аймгийн төв орж ирсэн байсан юм. Би одоо 6-р багийн 30 б 05 тоотод байнга оршин суудаг хаягтай гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 71-73 /,

...******* би д 2 хамгийн эхлээд *******ын хашаанд байсан машины кабинд сууж байхад нь яв гээд явуулсан.Тэгээд ******* бид 2 тэнд жаахан байж байгаад *******ынд очоод архи уучихаад эргээд хамт *******жамын гэрт хамт ирэхэд талийгаач **************ын гэрийн зүүн урд талын хаяанд сууж байсан. Тэгээд ******* бид 2 очоод “та яагаад ороод ирсэн юм бэ” гэхэд “харин ах нь ороод ирлээ” гэсэн. Тэгээд би гэрийнх нь хаалгыг онгойлгох гэсэн чинь талийгаач С.*******надтай архи булаацалдахаар нь би булааж аваад толгойн зулайруу нь архитай шилээрээ цохичихсон юм. Тэгсэн чинь ын толгойн оройн хэсэг нь хагараад цус гарсан. Тэгэхээр нь *******ын гэрээс шанагаар ус хутгаж авчираад угааж цусыг нь арилгасан. Тэгээд Бын толгойн цусыг нь угааж өгчихөөд ******* унтлаа гээд гэртээ ороод хэвтээд өгсөн. *******бид 2 гэрийн гадаа байж байхад ******* ирээд талийгаач Б, ******* бид 3 *******ын гэрийн гадаа завилж сууж байгаад, нөгөө Быг цохисон тал шилтэй архиа бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад ******* бид 2 *******ын гэрлүү нь явлаа гээ талийгаач Быг наанаа унт унт гэсэн чинь за гээд тэр архи уусан газартаа суугаад үлдсэн. Тэгээд ******* бид 2 *******ын гэрт нь очоод архи уусан.

Би хамгийн эхлээд *******ын хашаанд очихдоо *******, ******* , түүний хүүхэд гээд бид дөрөв очсон ба тэдний хашаанд байдаг машины кабинд байсан чинь ******* “наадхаа 2 цохиод гарга” гэхээр нь би “гар та” гэсэн чинь тэр *******урдаас салаавч өгөхөөр нь шанааруу нь 2 алгадсан чинь хамраас нь цус гарсан. Тэгээд тэр *******“******* чи намайг хөөж байгаа юм уу” гэж байсан. Тэгээд би усаар цусыг нь угааж өгсөн. Тэгээд тэр *******гараад явсан Тэгээд *******, *******, *******ын хүүхэд бид дөрөв *******ын гэрт нь очоод тэнд архи уусан.

Би эхний удаа очихдоо талийгаач Быг 2 алгадаж хамраас нь цус гаргасан, 2 дахь удаагаа очихдоо түүний толгойруу нь архины шилээр цохисон юм. *******, ******* 2 Быг та яв яв гээд хөөгөөд байсанаас цохиж зодоогүй.

*******намайг цохиж зодоогүй ээ, хамарнаас цус гарсан байхад гэрт ороогүй. *******, *******бид 3 *******ын гэрийн гадаа “ерөөл” нэртэй архиа хувааж уучихаад ******* тэр архины шилийг хаях гээд босож байгаа харагдсан.

Тэр үед *******ын хашаанд 2 дахь удаагаа очиход шилтэй архийг ******* барьж явсан би Б, ******* хоёр тэр архиа булаацалдахаар нь дундуур ороод тэр архийг нь тэр хоёроос булааж аваад тэр архиар Бын толгойруу нь цохисон юм гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 74-79 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 18-ны өглөө намайг манай ******* гэдэг найз дуудаад би очсон. Очиход ******* ах, Г, , ******* 4 архи ууж байсан. Мотоциклийн юм солих гээд ******* ахын ээжийнд очиход *******гэдэг хүн машин дотор байсан. Энийг явуул гарга гэхээр нь явуулсан. Эргээд ирэхэд бас гэрийнх нь гадаа байж байсан. ******* ахыг хүргэж ирж байгаа нэртэй архи авч орж ирсэн. ******* ах 2 удаа цохиход нь би боль гээд салгасан. Архи булаагаад авахаар нь би буцааж булааж аваад архины шилээр цохисон. *******гаднаас ороод ирэхдээ хашаа давж орж ирсэн гээд шанаа нь халцарсан байсан. Эргээд би *******ынд очоод унтсан. Орой 21 цагийн үед Ц дуудаж, хүн зодсон байна гэхээр нь би ээжийг дуудаж очсон гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач С.*******нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд. Тэрээр Улаанбаатар хотод амьдардаг Баянхонгор аймагт ирэх болгондоо манайд ирдэг. Талийгаачийн оршуулгын зардалд 2500 000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилж байна гэх мэдүүлэг 1-р хх-ийн 98-99/,

 ...Талийгаач С.*******нь нас барахаасаа өмнө цусны даралт ихсэх болон судас хатуурах өвчнүүдээр өвчилж байгаагүй, зүгээр байсан, ер нь их бие сайтай, өвчин эмгэг хэлдэггүй, эрүүл чийрэг биетэй, хөл бөмбөг, бөхийн барилдааны спортоор хичээллэдэг эрүүл чийрэг биетэй хүн байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 101-102/,

4. Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаа сарын 20-ны өглөө дүүгээ нас барсныг мэдсэн. Хэрэг гарсан газар буюу *******ынд очиход *******ын ээж нь *******бол миний хүүхэд шиг хүн, манайхаар олон жил орж гарч байгаа хүн гээд байж байсан. Юу болсон талаар *******аас асуухад би үнэнээр нь хариулна. 2, 3 хоногийн өмнө зах орчихоод явж байгаад Бтай таарч, манайд ирсэн. Би найранд яваад ирэхдээ гэдэг хүнтэй хамт ирсэн юм. ******* өөрөө согтуу,ыг бараг эрүүл, Быг их согтоогүй байсан гэж хэлдэг. Быг сууж байхад чи муу хэн бэ гэж хэлж орж ирээд архины шилээр толгойруу нь цохисон. Хамт архи уучихаад явсны дараа *******дотор нь муухай болоод унасан. Гэрийн гадаа гараад харахад *******цус нөж болчихсон хэвтэж байсан гэсэн.аахан хүүхдийн яриагаар ах чамайг ингээд алчихъя, гүйцээчихье гээд *******ахыг зодоод аймаар цустай нь хольсон ээж ээ би айгаад байна, дахиж тэднийд очихгүй гээд байсан гэсэн. Миний дүү амь насаа алдаж, зохих ёсны дагуу оршуулсан, оршуулгын зардал 2500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар хохирол төлөөгүй. Хүнээ үхүүлчихээд бид мөнгө олох гэж яваагүй, Америкаас ирсэн зардлыг нэмбэл дааж давшгүй их мөнгө гарна, энэ бүгдийг нэхэмжлээгүй.ы ээжийн хувьд хохирол төлөхгүй, ******* алсан, тэрнээс олж аваарай, манай өмгөөлөгч битгий өгөөрэй гэсэн гэж сонин байдлаар хандсан. Миний хувьд маш их гомдолтой, хохирлыг гаргаж өгнө үү гэв.

 5. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт сувилагчаар ажилладаг юм. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн сувилагчийн үүргээ гүйцэтгэж байхад нэг хүн “Дунд захын ар талд хүнд зодуулсан, одоо 9-1-21 тоотод байна” гэсэн дуудлага ирсэн ба мөн яг тухайн үед даралт нь унасан байсан нэг хүнд дусал хийгээд эмнэлэг дээр тээвэрлэж авчирсан, мөн уг хүнийг авчирсанаас хойш Баянхонгор аймгийн “Түйн” голын гүүрэн дээр хүний бие муудаад таталт өгөөд байна яаралтай ирээчээ гээд дахин дахин утсаар шаардаж асуугаад байхаар нь түргэн тусламжийн машин уг дуудлаганд явсан тэр дуудлаганд явсанаас хойш 9-1-21 тоотоос ирсэн дуудлага өгсөн хүн нь дахин утсаар ярьж “ирэх болж байна уу” гэхээр нь “манайх яаралтай дуудлаганд гарсан байна боломжтой бол хүнээ аваад хүрээд ирээчээ” гэсэн чинь “за” гэсэн тэгээд өөрснөө хүнээ аваад ирсэн, ирэхээр нь уг хүнийгавзан эмч, Энхтуяа сувилагч нар тухайн хүний биеийг үзсэн, үзэхэд ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй ээ.2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 20 минутанд манай эмнэлэгт анх утсаар дуудлага өгсөн, дуудлага өгөхдөө Дунд захын ар талд хүнд зодуулчихсан байсан одоо биеийн байдал нь муу байна гэсэн тэгээд би яг хаана байгаа вэ гэж хаягийг нь авсан. Би тэр хүнийг эмнэлэг дээр авчирахад нь би тэр хүнийг хараагүй, би дуудлага хүлээн авч утсаар дуудлага хүлээж авдаг юм. Уг хүнийг ирэхэдавзан эмч, сувилагч Энхтуяа нар уг хүнийг хүлээж авч үзсэн юм Би тухайн үед уг хүнийг авчирсан хүмүүстэй нь уулзаагүй болохоор юу болсон талаар би мэдэхгүй байна.******* гэдэг эрэгтэй хүн утсаар дуудлага өгсөн, юнителийн дугаар байсан, яг ямар дугаараас өгсөнийг нь би санахгүй байна. Дуудлага хүлээж авсан бүртгэл байгаа, тэр хүн 103 дугаарын утсанд дуудлага өгсөн, эмнэлгийн 103 дугаартай дуудлага хүлээж авдаг утас нь ярианы бичлэг хийдэггүй юм.Тэр иргэн ******* гэдэг хүний өгсөн дуудлагатай зэрэгцээд ирсэн учраас эхлээд хамгийн хүнд гэж үзсэн дуудлага руугаа явсан юм. Мөн тэр хоёр хүнийг очиж үзээд эмнэлэг дээр тээвэрлэж авчирсан болохоор удсан байхаа гэх мэдүүлэг / хх-ийн 104-106/,

 6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 ... Өчигдөр орой 19:00 цаг өнгөрч байхад ******* гэдэг хүн утсаар яриад “та энд хүрээд ирээч энд нэг хүнийг цохиод унагачихлаа ухаангүй болгочихлоо” гэхээр нь би өөрийн нөхөр С, охин Ц нарын хамт очсон чинь хашаанд нь байх гэрийн хаяанд нь хар өнгийн ууттай аяны хөнжил дэрлэчихсэн нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Тэр хүний нүүр ам нь нил цус болчихсон байсан хажууд нь газар манай шал согтуу хэвтэж байсан. Тэгээд би “түргэн дуудая” гэсэн чинь “түргэн дуудаад яах вэ энэ хүн баашилж байгаа юм наадах чиь 3 хоног дараалан архи уучихсан юм” гэж хэлэхээр нь би жаахан байж байгаад би өөрийнхөө гар утсаар түргэн тусламж дуудсан чинь “манайх өөр дуудлаганд явчихсан байна хүнээ аваад ир” гэхээр нь би манай нөхөр С. охин Ц би нар тэр хүнийг өргөж машиндаа суулгаад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр аваад ирсэн чинь эмч үзээд нас барчихсан байна гэсэн. Бид нарыг очиход тэр гэрийн зүүн урд талын хаяанд хар өнгийн аяны хөнжил дэрлэчихсэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, цээжээрээ цагаан өнгийн фудболк өмссөн байхаар нь би тайлаад тэр хашаанд байгаа хогийн савруу хаясан, би өөр юманд гар хүрээгүй. Хэн хэзээ, яаж зодсон талаар би мэдэхгүй. *******ыг ойр дотны хүмүүс гэж дууддаг бөгөөд эхнэрээсээ салсан 2 хүүхдийн хамт манай гэрт амьдардаг. Зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, даруухан ажилсаг, хичээнгүй зантай, хааяа архи уудаг, архи уусан үедээ муухай зан гаргадагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 108-109/,

...******* надруу утсаар яриад “Монхор өдөр 14 цагийн үед хүн цохичихсон чинь хүн нь одоо ухаан орохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “түргэн цагдаа дуудаад өгчих гэсэн чинь та өөрөө хүрээд ирээ” гэсэн. Тэгээд би өөрийн нөхөр болох С, хүүхэд Ц бид нар гурвуүлаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-1-21 тоот хашаанд очсон чинь тэр хашаанд *******, *******ын эхнэр, ын эхнэр, машин худалдаж авах гэж байгаа гурван залуу нар байсан, талийгаач болохоор *******ын гэрийн зүүн урд талд газарт хар өнгийн мишок, буюу аяны хөнжил дэрлэчихсэн дээшээ хараад хэвтсэн байсан, хажууд нь газраар газраар хэвтэж байсан, тэгээд би очоод түргэн дуудая, цагдаа дуудая гэсэн чинь ******* “цагдаа дуудаад яах вэ, энэ хүнийг ингэж хэлээрэй одоо эмч дуудахаар зах дээр зодуулчихаад ирсэн гэж хэлээрэй” гээд миний гар утсаар түргэн дуудсан, түргэн дуудахдаа ч гэсэн тэр хүнийг зах дээр зодуулчихлаа гэж хэлсэн, тэгээд тэр хүнийг *******, машин авахаар ирсэн байсан 3 залуугийн 2 залуу бид нар нийлээд талийгаач Быг өргөж гэрт нь оруулсан. Тэгээд ******* их айсан байдалтай байсан ба би л нүүрээ ширлэеыг хашаа даваад зугтаа гэхээр нь хашаа даваад яваад өгсөн. Тэгээд *******ын эхнэр талийгаачийн нүүрэн дээр байсан цус, гэрийн хаалган дээр байсан цус зэргийг арчиж цэвэрлэсэн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй удаад байхаар нь дахиад 2 удаа залгаж асуусан чинь манай түргэн тусламжийн машин гүүрний доод талруу яаралтай дуудлаганд явсан та нар өөрсдөө хүнээ аваад ир гэхээр нь *******, С, Ц бид нар талийгаачийн машинаар эмнэлгийн түргэн дээр авчирсан ба авчирахад эмч үзээд энэ хүн чинь нас барсан хүн байна гэсэн.

 Намайг очиход талийгаач *******нь гэрийн зүүн урд талд газраар хар өнгийн аяны хөнжил буюу мишок дэрлэчихсэн газраар, цээжээрээ цагаан өнгийн фудболк өмссөн, тэр фудболк нь нил цус болчихсон байсан, тэгээд ******* “намайг фудболкыг нь тайлчих” гэхээр нь би тайлаад хогийн савруу хийчихсэн, талийгаач нь тэр үед унтаж байгаа юм шиг хурхираад л байгаад байсан. Мөн толгойноос нь цус гарчихсан байсан.Тэр архины шилийг хэн хогийн саванд хийснийг би мэдэхгүй ээ, би тэр цагаан өнгийн фудболкыг хогийн саванд хийхдээ хогийн саванд юу байгааг нь хараагүй шууд аваачаад шидээд хийчихсэн. Би тэр үедээ “14:00 цагийн зодсон юм бол яагаад ингэж орой хэлж байгаа юм бэ” гэсэн чинь ******* “би нам унтчихсан байна эд нар болохоор байхгүй байсан юм” гэж хэлсэн юм. Мөн тэр үед ын эхнэр гэдэг хүн надад танай хүүхдийг чинь *******, ******* хоёр гүжирдчихлээ шүү гэж хэлсэн өөр юм хэлээгүй.ын эхнэрийнх нь нэрийг би мэдэхгүй ээ, нь манайы найз нь байгаа юм. ын эхнэр болохоор *******, ******* хоёр танай хүүхдийг гужирдчихлээ шүү л гэж өөр нэг ч үг хэлээгүй, би ч түүнээс янз бүрийн юм асуугаагүй. нь манай хамгийн том хүү байгаа юм. Багадаа 1 дүгээр ангид сурч байгаад гарчихсан тэрнээс хойш сургуульд суугаагүй, хөдөө мал малладаг байсан, тэгээд 2001 онд Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид цэргийн алба хаахаар яваад цэргийн албаа хаагаад ирсэн, 2005 онд эхнэр авч гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэд гарсан, 2013 онд эхнэрээсээ салаад нэг хүүхдээ эхнэртээ өгөөд, мөн амьдарч байсан гэрээ эхнэртээ өгөөд салсан. Тэрнээс хойш 2 хүүхдээ өөр дээрээ аваад манай гэрт ирээд амьдарч байгаа.д одоо ямарч эд хөрөнгө байхгүй, эхнэрээсээ салаад гэр орноо өгчихөөд л 2 хүүхдээ аваад л манайд ирсэн тэгээд одоог хүртэл бид нартай хамт Баянхонгор аймгийн Баянхонор сумын 6-р багийн 6-30-5 тоотод амьдарч байгаа. Зан байдлын хувьд томоотой, янз бүрийн муу ааш зан байхгүй, ажилсаг, хар ажилд сайн, хүний үгнээс гардаггүй, томоотой хүн юм. Би яг ямар хэрэг болсон талаар би зодох үед нь хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 111-112/,

7. Гэрч Н.*******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед *******ын эхнэр хүүхэд чинь хүн цохичихсон байна, та хүрээд ирээч гэж утсаар ярьсан. Би нөхөр, хүүхэд, хүргэн гуравтайгаа яваад очиход *******ухаангүй байж байсан, та нар түргэн дуудаж үзүүлэхгүй яасан юм бэ гэсэн чинь ******* өө яахав таныг эхлээд дуудлаа гэж хэлснээ би нүүрээ ширлүүлье одоо яахав. цохичихсон байна, зах дээр хүнд цохиулчихсан байна гэж түргэн дуудъя гэсэн. Түргэн дуудахад гүүр рүү явчихсан байна, унаа байвал аваад ир гээд манай нөхөр ******* бид 3 аваад явсан. Эмнэлэг дээр очиход зүрх нь зогсчихсон хүн байна гэж хэлсэн гэв.

   8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9-р багийн 9-1-21 тоот хашаанд байдаг юм. Тэгээд би өнөөдөр Баянхонгор сумын 9-р багийн 9-1-21 тоот хашаанд байдаг хадам ээжийнх буюу гийн гэрт нь очсон чинь хашаан дотор нь гэрийнх нь зүүн урд талд нь газарт *******хар өнгийн аяны хөнжлөө дэрлээд доошоо харсан байдалтай, нүүр толгой, зулай нь нил цус болчихсон газар хэвтэж байсан тэр үед би харахад түүний нүүр ам нь бараг гаднаас нь юм мэдэгдэхээргүй цус болсон байсан, тэгээд би түүнийг сэргээх гээд дуудаад байсан чинь ерөөсөө сэргэхгүй хурхираад унтаад байгаа юм шиг л байсан, гар нь жаахан хөдлөөд байсан. Тэгээд би өөрийнхөө гэрт очсон чинь манай гэрт унтаж байсан. Тэгээд би түүнийг сэрээгээд “чи Быг зодсон гэж байна ш дээ тэр хүн чинь цус гоожчихсон, толгой нь хагарчихсан ээжийн гэрийн хаяанд хэвтэж байна” гэсэн чинь тоохгүй байсан, “чи цагдаагаа дууд дууд би зодох нь зодсон, 2 удаа алгадсан, сүртэй юм болоогүй” гэхээр нь би “чи сүртэй юм болоогүй гээд байхдаа яадаг юм бэ нүүр ам нь нил цус болсон байна” гэсэн тэгээд биыг дагуулаад 9-1-21 тоот хашаанд ирсэн чинь *******өмнө нь ямар байдалтай байсан яг тэр байдлаараа хашаанд нь хэвтэж байсан. Тэгээд ******* ахад “энэ хүн эвгүй болчихжээ тоохгүй байна хоёулаа эмнэлэг дуудая” гэсэн биы ээж рүү утсаар яриад “Ж энд хүн алчихсан юм шиг байна хүн нь дуудаад ерөөсөө сэрэхгүй байна би жаахан татлаа сэргэхгүй байна” гэсэн чинь ээж нь “за би яваад очиеоо” гэсэн. Тэгээд ээж нь ирээд тэр Быг үзээд “энэ хүн муу байна” гээды ээж нь эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирэхгүй удаад байсан ба би Бын нүүр ам нь нэл цус болчихсон байхаар нь би сэргэх боловуу гээд алчуураар нүүр амыг нь арчиж өгсөн. Тэгээд *******,ы ээж бид нар Быг дамжлаад гэрт өргөж оруулсан, энэ үед бас сэргэхгүй хурхираад л унтаж байгаа юм. Тэгээды ээж , С нар Быг аваад машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан.Намайг хадмын хашаанд очиход манай хүүхэд болох П ах Быг зодсон, зодоод цустай нь холиод хаячихлаа гэж л яриад байсан, яг яаж зодсон гэдгийг хэлээгүй. Басы ээж нь тэр үедээ “та нар янз бүрийн юм битгий яриарай, цагдаад өдөр ирэхдээ зодуулчихсан ирсэн” гэж хэлээрэй гэж надад хэлсэн.ыг гэж дууддаг юм, манай хүүхдүүд бүгдээрээ ах л гэж дууддаг юм. Би өчигдөр өдөр 15:00 цагийн үед ирэхэд *******хашаанд нь тийм зодуулсан байдалтай хухираад унтаж байгаа юм шиг байдалтай байсан.Намайг хашаанд ирэхэд ******* гэртээ унтаж байсан, П гээд манай хүүхэд өмнө нь гэртээ очиж надад хэлээд надтай цуг эргэж тэнд очсон, өөр хүн байгаагүй ээ.П надад хэлэхдээ “Монхор ах ахыг зодоод хаячихсан л” гэж надад хэлсэн, яг тэгж зодсон, ингэж зодсон гэж хэлээгүй ээ. Быг манайхан ах гэж дууддаг юм. гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 132-137/,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: Тухайн үед ээжийн нохой манай гадаа гүйгээд оччихсон байсан юм. Хашаанд нь уях гээд очиход *******гэдэг хүн гэрийнх нь хаяанд хурхираад унтаж байсан. Намайг нохой уячихаад гэртээ очиход манайд унтаж байсан. Биыг дуудаад чи хүн зодчихсон юмуу, тэр хүн чинь гэрийн хаяанд хэвтээд байна гэж хэлэхэд сэрэхгүй, нилээн дуудуулж байж сэрсэн. ******* ах намайг тамхинд яваад ир гээд би тамхинд нь явж байсан чинь араас таксиний мөнгө байна уу гэж нэхэж явсаар байгаад хэрэг болсон газар ирсэн. ******* ах эхлээд эмнэлэг дуудъя гэж байгаады ээжийг дуудсан. эгч ирээд түргэн дуудахад өөрсдийнхөө унаагаар аваад ир гээд эмнэлэгрүү аваад явсан. Би талийгаачийн нүүрний цусыг угааж өгсөн. Тэрнээс хойш би мэдэхгүй гэв.

10. Арван найман насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би ******* ах, ах хоёртой хамт ******* ахын гэрлүү нь явсан чинь хашаанд нь ах байж байсан. Тэгээд ах ахыг эхэлж орж ирэхдээ архиар ахын толгойруу нь цохьсон, дараа нь гараараа толгойруу нь цохьсон. ах гэж *******ахыг хэлж байгаа, ах гэж ахыг хэлдэг юм. ах ахыг юу ч гэж ч хэлээгүй архины шилээр цохьсон, ах ахыг зодоогүй. ах ахын толгойн энэ хэсэгрүү нь гээд өөрийнхөө толгойн орой хэсэгт баруун гараараа зааж үзүүлэв. Шил нь хагараагүй.Эхэлж хашаанд ирэхэд ах ******* ахын машинд байж байсан, тэгэхээр нь гаргах гэсэн чинь явахгүй байсан чинь ах ахыг архины шилээр цохьсон. ахыг ахаас өөр хүн зодоогүй. ах ахыг гэрийн гадаа хашаан дотор байхад архины шилээр цохьсон. Гэр дотор зодоо хийгээгүй, цус гарсан, хэн цэвэрлэсэнийг нь мэдэхгүй гэв.Монхор ах ахыг архины шилээр толгойруу нь цохих үед ******* ах бид хоёр тэгээд ах, ах бид нар байсан өөр хүн байгаагүй. ахыг ахаас өөр хүн зодоогүй, ******* ах ахыг зодоогүй. мэдүүлэг. 1-р хх-ийн 176,179/,

.. Би ******* ах, ах хоёртой цуг 2 удаа хашаанд нь очсон тэр үед дандаа цуг явсан, ерөөсөө сүүлд нь очоогүй ээ. ******* ахын хашаанд ******* ах, ах бид гуравыг очиход ах ******* ахын хашаанд байдаг машин дотор байж байсан ба бид гурав хашаанд нь ороод ах эхлээд хашаанд нь ороод гар гээд гараараа зодсон, тэгсэн чинь ахын хамарнаас нь цус гарсан, тэгээд ах хашаанаас гараад явсан. Тэгээд ах, ******* ах бид нар жаахан байж байгаад яваад “Гүнж” дэлгүүрээс тэр хоёр нэг шил архи аваад манай гэрт ирсэн, тэгээд манайд архинаасаа талыг нь уучихаад бид гурав дахиад ******* ахын хашааруу явсан, тэгээд хашаанд нь ирэхэд хашаанд нь гэрийнх нь хажууд нь ах сууж байсан, тэгээд ******* ах бид хоёр гэрийг нь онгойлгоод гэрт нь орох гэж байсан чинь ард байсан ах эхлээд ахын нүүрлүү нь гараараа цохьсон, тэгээд дараа нь барьж явсан архины шилээрээ цохьсон, тэгээд ******* ах гэртээ ороод унтаад өгсөн, тэгээд гэрийн гадаа ах ахын нүүрнээс гарсан цусыг нь угааж өгсөн. Тэр үед ах ахын толгойруу нь барьж явж байсан архины шилээрээ нарийхан амтай хүзүүнээс нь барьж байгаад ахын толгойруу нь нэг л цохьсон, тэр үед тэр архийг булаацалдаагүй. Тэр үед ах гэрийн гадаа ахын цусыг нь угааж өгсөн, архины шилийг нь ах гэрт оруулаад ширээн дээр тавьсан. Тэр үед ах тэр архитай шилийг ******* ахын гэрт нь оруулаад ширээн дээр тавьхад тэр архины шил нь хажуу талдаа цус болчихсон байсан, би яг сайн харсан, хажуу талдаа цус болчихсон байсан.

Тэр үед ******* ах бид хоёр түрүүлээд гэрийг нь онгойлгоод орох гэж байсан чинь ар талд ах ахын толгойруу шилээр цохьсон, тэгээд ******* боль, байг гэж ахыг загнасан, тэгээд ******* ах гэртээ ороод унтаад өгсөн. Би тэр үед ******* ахтай хамт гэрлүү орох гэж байсан. Цохих нь бол ******* ахын гэрийн хажууд цохьсон юм. Тэр үед ******* ах, ах бид гурав яг цуг алхаж яваад л хашаанд очсон.

Тэр үед ах хашаа давж орж ирсэн гэж хэлсэн, ойчсон гэж хэлэхгүй л байх шиг байсан, ямар ч гэсэн хашаа давж орж ирсэн гэж хэлсэн. Бид гурвыг ирэхэд ахын бие зүгээр л байх шиг байсан. Тэр үед ******* ах ахыг зодоогүй, газар ч унагаагүй, 30 секүнд мекүнд гэж юм хэлээгүй, зодоогүй харин ахыг ахын толгой руу нь архины шилээр цохьсоных нь дараа боль байг гэж хэлээд нүүрийг нь угааж өг гэж хэлсэн юм. Тэгээд ******* ах гэртээ ороод унтаад өгсөн. Ерөөсөө ******* ах тэгж шороо самардаагүй, гэртээ ороод шууд унтаад өгсөн, тэгж шороо самардаагүй, чулууч шидээгүй, гэртээ ороод шууд унтаад өгсөн.

Би ахыг ахын толгойруу нь архины шилээр цохих үед нь яг хажууд нь хамт байсан. Цохих үед нь архины шил нь жаахан архитай байсан, цохих үед нь архи нь хагараагүй, хөөсрөөд зүгээр болчихсон. Тэр үед тэр хоёр архиа булаацалдаагүй, шууд архиныхаа бариул шиг нарийханаас нь барьж байгаад шууд толгойруу нь толгойн орой хэсэгт нь цохьсон гээд өөрийнхөө зулай хэсгийг гараараа зааж энд нь цохьсон гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 124-126 /,

 11. Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй гэрч ын хууль ёсны төлөөлөгч Д.Чимиддамбыг байлцуулан мэдүүлэхдээ: Би /Ж/ ахыг танина. ах /Б/ ахыг нутаг гэдэг архины шилээр толгойд нь 1 удаа цохисон. ах хашаа давж орж ирээгүй, хаалгаар орж ирсэн. Ирэхдээ нүүр нь шалбараагүй байсан. Дараа нь ах гэрийн хаяанд хэвтэж байсан гэв.

 12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн нөхөр Цын хамт аймгийн төвд ирээд *******ын гэрт ирсэн чинь ******* манай нөхрийн мотоциклийг гуйгаад Нарийний гүүрлүү ээжийгээ хүргэж өгөх гээд явсан. Тэгээд явсан хойгуур нь Ц бид хоёр гэрт нь байж байсан чинь *******ын гэрт нь Гүндцамба, Ц хоёр нэг шил архи хувааж уусан тэгээд тэр архиа Ц, Гүндцамба хоёр хувааж уугаад дуусч байхад ******* ээжийгээ хүргэж өгчихөөд ирлээ гээд хүрээд ирсэн, тэгээд Ц ууж байсан архиныхаа үлдэгдлийг нь *******д аяганд хийж өгсөн тэгээд байж байхад гаднаас ******* нэг шил 0,75 литрийн ерөөл нэртэй архи авч орж ирээд ирээд манай нөхөрт өгсөн чинь манай нөхөр ийм архи уудаггүй гээд уугаагүй. Тэгээд байж байхад гаднаас ож ирсэн тэгээд тэд нар тэр архийг хувааж уучихаад *******, хоёр гараад явсан Ц унтаад өгсөн. Тэгээд би хүргэнийхээ гэрийн буйрийг янзалалцах гээд “Тумбааш” дэлгүүрийн хашаанд очоод айлын гэрийн буйр янзалалцаж байхад *******ын эхнэр Ц надруу утсаар яриад “манай хадам ээжийн хашаанд нэг хүн юу ч үгүй нүдүүлчихсэн цус нөжтэйгээ холилдчихсон байна, юу ч үгүй нүдчихсэн байна ш дээ” гэхээр нь “тиймүү яасан аймаар юм бэ юу ч үгүй нүдчихсэн байна уу” гэсэн чинь “юу ч үгүй нүдчихсэн байна” гээд тэгээд би тэнд шороогоо зөөж байхад Ц сэргэчихсэн мотоцикльтойгоо хүрээд ирсэн тэгээд бид хоёр шороог нь зөөж дуусгачихаад цуг *******ын гэрт нь ирсэн чинь *******ын эхнэр Ц хүүхдүүдтэйгээ байж байсан тэгээд Ц, Ц бид гурав зах дээр очиж хоол идчихээд эргээд *******ын гэрт нь ирчихээд Ц унтлаа гээд унтаад өгсөн. Ц намайг хоёулаа цуг манай хадам ээжийнд очоотохоё гэр нь эзэнгүй байгаа гээд бид хоёр *******ын хашаанд очсон чинь хашаанд нь *******ын гэрийн зүүн урд талд нь нэг эрэгтэй хүн нэг хар өнгийн юм дэрлэчихсэн хэвтэж байсан ба тэгээд Ц ингээд зодчихсон байна лээ ш дээ гэсэн тэр хүн нь *******ын гэрийн зүүн урд талд нь нэг хар өнгийн юм дэрлээд хэвтчихсэн байсан бид хоёрыг очиход тэр хашаанд ******* л байсан тэгээд тэр ******* “наад хүн чинь худлаа баашилж байгаа юм зардлын мөнгө олох гэж баашилж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд ус аваад нүүрийг нь угаагаатах, хүйтэн усаар угаавал сэргэх байх гэсэн чинь Ц усаар нүүр, толгойнх нь цусыг арчиж угаасан. Тэгээд байж байхад *******ы ээж, аавыг нь дуудая наад хүн чинь ухаан алдчисан сэргэхгүй удаад байна гээд нь ******* утсаар яриад монхорын ээж, аавыг нь дуудсан чинь аав, ээж нь дуүгийнх нь хамт хүрээд ирсэн. Тэгээд ирээд ээж нь наадах чинь ухаан алдчихсан хүн байна ш дээ гэсэн тэгээды ээжийн утсаар эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байгаады ээж нь тэр газарт хэвтэж байгаа хүний фудболкыг нь тайлаад хогийн савруу хаясан. Тэгээд бид нар тэр хүнийг дамжилаад *******ын гэрт оруулаад гэрт нь ороход шал нь цус болчихсон байсныг ньы ээж нь арчиж цэвэрлэсэн. Тэгээд түргэн ирэхгүй удаад байсан чинь өөрсдийнхөө унаагаар аваачие гээд унаагаараа аваад явсан. Тэгээд би *******ын гэрлүү яваад өгсөн юм. Ц бид хоёрыг *******ын гэрт нь очиход гэрт нь *******жмац байсан мөн гэрийнх нь гадаа тэр эрэгтэй хүн газар хэвтэж байсан өөр хүн байгаагүй ээ. Тэр газар хэвтэж байсан хүн нь гэрийн зүүн урд талд нэг хар юм дэрлэчихсэн цагаан өнгийн фудболктой тэр нь нил цус болчихсон, нүр ам нь нил цус болчихсон байж байсан. Тэр хүн ямарч ухаангүй юм шиг л байсан. Би тэр үедээ ямар ч архины шил хараагүй ээ. бид хоёрын ярьсан зүйл нь надаас “чи энэ хүнтэй цуг яваа юм уу” гэж асуухаар нь би” үгүй үгүй би ын эхнэр нь байгаа юм л” гэж хэлсэн би өөр зүйл хэлээгүй, надаас ч өөр юм асуугаагүй, бид хоёр энэнээс өөр юу ч яриагүй. Би энэ хэргийн талаар Ц нь манай ээжийн хашаанд хүн зодчихсон гэнээ гэж хэлсэн тэгээд бид дараа нь очиход хашаанд нь нэг цус болчихсон хүн хэвтэж байсан би өөр зүйл мэдэхгүй, хэзээд нь яаж зодсон юм би мэдэхгүй ээ. Би тэгж алх нуугаагүй .гэх мэдүүлэг / хх-ийн 160-162 /,

13. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: Тухайн үед манай дүү ээжийн гэрийг эргэчихээд ахад тамхи өгчихөөд ирье гээд бид хоёр хамт явсан. Очиход гэрийнх нь хаяанд нэг хүн цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Дүү бид хоёрыг явж байхад 1000, 1000 төгрөг өгчихөөч гээд араас дагаж явж байгаад хэрэг гарсан хашааруу орсон. Манай дүү ******* гэдэг хүнд тамхиа өгчихөөд гэрийнх нь хүмүүсийг дуудахгүй бол болохгүй юм байна гээд дуудсан.ы ээж нь ирж, талийгаач хүний цусыг арилгаад эмнэлэгрүү өөрсдийнхөө машинаар авч явсан гэв.

  14. Гэрч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* уг нь гайгүй даруухан зантай, архи дарс ууж хүнтэй зодоон цохион хийдэггүй. Би ийм хэрэгт хобогдсон гэхэд нь итгээгүй, зан аашийн хувьд хүнтэй нийтэч эелдэг зөөлөн зан ааштай даруухан, ажилд сайн, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, нөхөрсөг томоотой, ажилсаг, хүнд тусархуу зантай хүн байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 120-121/,

15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: нь манай хүүхэд байгаа юм. Тэгээд өчигдөр орой эхнэр бид хоёр гэртээ байж байсан чинь манай эхнэрлүү ******* гэдэг хүн утсаар яриад “танай чинь энд хүн зодчихлоо тэр хүн нь босохгүй байна” гэхээр нь би эхнэрийн хамт мөн охин Ц бид нарыг тэр газарт нь очиход хашаанд нь гэрийнх нь зүүн талын хаяаны ойролцоо нэг эрэгтэй хүн хар өнгийн аяны хөнжил мишок дэрлэчихсэн нэг эрэргтэй хүн дээшээ хараад газар хэвтэж байсан, хажууд нь газарт өөрөө зэрэгцээд согтуу унтаж байсан. Тэр газар хэвтэж байсан хүн нь бол нүүр ам нь нил цус болчихсон байсан, тэгээд түргэн дуудая гэсэн чинь “******* наадах чинь баашилж байгаа юм 3 өдөр архи уучихсан” гэхээр нь бид нар жаахан байж байгаад түргэн тусламж манай эхнэрийн утсаар ******* дуудсан, тэгээд түргэн тусламж ирэхгүй өөр дуудлаганд явчихсан гээд хүнээ аваад ир гэхээр нь *******, Ц, манайх эхнэр бид нар тэр хүнийг өргөж машинд суулгаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дээр авчирсан чинь эмч нь үзээд нас барчихсан байна гэсэн.Бид нарыг тухайн газарт очиход тэр *******гэдэг хүн мишок буюу аяны хөнжил дэрлэчихсэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, нүүр ам нь нил цус болчихсон, газарт дээшээ хараад хэвтэж байсан, мөн түүний өмсөж байсан хувцас нь бас нил цус болчихсон байхаар нь манай эхнэр дээгүүрээ өмссөн байсан цагаан өнгийн фудболкыг нь тайлж авсан, харин Ц тэр Бын нүүр нь цус болсон байсныг нь арчиж цэвэрлэсэн. нь тэр Бын хажууд нь газарт хэвтээд унтаж байсан,ы бие нь бол зүгээр л байх шиг байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 125-127 /,

16. Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өчигдөр ******* гэдэг хүн манай ээжрүү утсаар яриад хүүхэд чинь хүн ухаангүй цохиод нүдчихсэн байна гэхээр нь би ээжийн хамт 9-1-21 тоот хашаанд очсон чинь тэр хашаанд гэрийн хажууд нь нүүр ам нь цус болчихсон хүн хэвтэж байхаар нь би цагдаа түргэн дуудая гэсэн чинь ******* энэ хүн 3 хоног архи уучихаад шоконд орчихоод хэвтэж байгаа юмаа гэхээр нь жаахан байж байгаад болоё гэсэн тэгээд ******* түргэн тусламж дуудсан чинь хүнээ аваад хүрээд ир манайх яаралтай дуудлаганд явсан байна гэсэн. Тэгэхээр нь би манай аав, ээж, ******* бид нар тэр ухаангүй байгаа хүнийг машинд өргөж суулгаад аваад эмнэлэг дээр ирсэн юм.Би тэр хүнийг хэн, яаж зодсоныг би мэдэхгүй ээ. Тэнд ээж бид хоёрыг очиход *******, Ц наана нь бас нэг хөгшин эгч байсан өөр хүн байгаагүй. Намайг тэнд очиход тэр ухаангүй байгаа хүн тэр хашаанд хоёр гэр байдаг бөгөөд зүүн талын гэрийн зүүн урд талд нь ойрхон газарт гэрийн хаяавч дээр толгойгоо тавиад хөлөө унжуулчихсан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр үедээ нүүр нь нил цус болчихсон байсан, толгойноос нь цус гарсан байсан, үүнийг нь Ц арчиж цэвэрлэсэн.ыг ойр дотны хүмүүс нь гэж дууддаг бөгөөд эхнэр хүүхдээсээ салсан, одоо 2 хүүхэдтэйгээ аав ээж дээрээ байдаг, өөрийн гэсэн гэр орон байхгүй, зан байдлын хувьд байгаагаараа л байдаг, архи уусан ч ямар нэгэн муухай зан, гэм хал байхгүй, даруухан, ажилсаг, хамаатан садны дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Одоогоор ажил хийгээгүй байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 141-143/,

17. Гэрч Г.ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би багийн нийтийн ажил хийгээд ******* гэдэг айлын хашааг нь зосдож будаж байсан чинь тэр өдрийн орой 18:00 цаг өнгөрч байхад зос найруулах ус дуусчихаад ус авах гээд *******ын гэрт нь орсон чинь гэрт нь *******, *******ын эхнэр,, гэдэг хүмүүс байж байсан. Бас *******ын хүүхэд гээд нэгэн жижигхэн банди байсан. Тэгээд намайг гэрт нь ороход тэр дөрөв дөрвүүлээ хоорондоо хэрэлдээд гэдэг хүн нь та нар хүн зодчихсон байна, тэр хүн чинь үхэх гэж байна гэнэ гээд байсан. Бас тэгээд *******ын эхнэр нь *******, хоёрыг загнаад та нар хүн зочихсон байна зодсон хүн чинь үхчихлээ гээд гэрээсээ архи гаргаж шидээд, алх гаргаж шидээд байсан. Би үүнээс өөр юм мэдээгүй гэх мэдүүлэг / хх-ийн 147-149/,

18. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: нь манай дүү *******ын найз байгаа юм, би зүгээр танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би ******* буюу Чимэддамбын гэрт нь “ерөөл” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи аваад очсон чинь тэднийд Ц,, Гүндцамба нар архи уугаад байж байсан, тэгээд би тэнд очоод авчирсан архиа гаргаад Ц архи уухгүй гээд унтаад өгсөн, Гүндцамба нэг аяга архи уучихаад гараад явсан, тэгээд миний авчирсан архийг бид хоёр хувааж уугаад дуусах гээд байж байсан чинь ******* ирээд хамгийн сүүлийн аягыг нь *******д хийж өгөөд уулгасан. Тэгээд архиа ууж дуусгачихаад би гэрлүүгээ явлаа гэсэн чинь цуг явна гэхээр нь за гээд би хоёр цуг *******ын гэрээс гарч яваад дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй “ерөөл” нэртэй архи аваад эргэж *******ынд ирсэн чинь *******, Ц хоёр унтаж байхаар нь бид хоёр тэр авчирсан архинаасаа нэг нэг аяга хийж уучихаад хоёулаа тал шил архиа аваад манай хашаанд очсон чинь манай хашаанд гэрийн хаяанд ах сууж байсан, тэгсэн чинь л хажуугаар нь бид хоёр өнгөрөх гэсэн чинь барьж явсан архины шилээрээ ахын толгойруу нь нэг удаа цохьсон, тэгээд гэрт орчихсон. Тэгээд би гэрт ороод унтаад өгсөн, би архи уугаад согтохоороо хаана ч хамаагүй унтаад өгдөг юм.

Би тэр үед ари уучихсан байсан болохоор гэртээ архи аваад ирэхээсээ өмнө ньтай ирсэнээ санахгүй байна.

Ж нь Бын толгойн яг орой хэсэгт нь гээд би зааж үзүүлье гээд гараараа өөрийнхөө толгойн яг оройн хэсэгт цохьсон гэж заав. Юунаас болоод цохьсоныг нь би мэдэхгүй ээ. тэр үед 0,5 литрийн хэмжээтэй “ерөөл” гэсэн нэртэй архины шилэн дотор дундуур хэмжээтэй байсан архитай шилээр Бын яг толгойн орой хэсэгт нэг удаа цохьсон юм. Тэр үед цохьсон архитай шил нь хагараагүй,”Ерөөл” архи нь хөөсрөөд л зүгээр болчихсон, цохихдоо архитай шилнийхээ ёроолоор нь нэг удаа цохьчихсон. Тэр үед Бын толгой нь хагараад толгойноос нь цус гарсан, тэгээд л би гэрт ороод унтаад өгсөн, цус нь гоожоод гэрийн гадаа суугаад үлдсэн. Тэгээд би гэртээ унтаж байгаад гэрээсээ гараад ирсэн чинь манай гэрийн зүүн урд талд *******ах хар өнгийн мишок, аяны хөнжлөө дэрлэчихсэн газар хэвтэж байсан. Намайг тэр үед толгой, нүүр хэсэг нь нил цус болчихсон, цээжээрээ өмссөн байсан цагаан өнгийн майк нь бас нил цус болчихсон хэвтэж байсан.

Дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй ерөөл архи аваад *******ын гэрт очиж нэг нэг аяга уугаад дараа нь өөрийнхөө гэрт ирэхээсээ өмнө нь гэртээ ирсэн эсэхээ би санахгүй байна. Би тэр үед нэлээд архи уучихсан байсан болохоор санахгүй байна.

Тэр үед бид хоёр манай хашаанд орохдоо архиа барьж явсан бөгөөд хашаанд орж ирэхэд талийгаач *******манай хашаан дотор, манай гэрийн хаяанд сүүдэрт сууж байсан, тэгээд бид хоёрыг орж ирэхэдаас барьж явсан архийг нь авах гээд гараа сарвайсан чинь л барьж авсан тал дундуур архитай шилээрээ бөгсөөр нь буюу архины шилнийхээ ёроолоор нь түүний толгойн орой хэсэгт нэг удаа цохьсон. Архийг тэгж нэг их булаацалдсан юм байхгүй, би тэр үедд Быг хашаанаас гарга гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд би гэртээ унтаж байгаад орой сэрээды ээж, аав нь ирсэн байхад нь ээж нь сандраад яанаа хүн зодчихсон байна одоо яах бол гэхээр нь л “би нүүрээ ширлэе зах дээр хүнд зодуулаад ирсэн хүн байна гэж хэлье” гээды ээж гийн гар утсаар нь түргэн тусламжруу дуудлага өгөхдөө зах дээр хүнд зодуулаад ирсэн хүн байна гэж дуудлага өгсөн юм. Намайг түргэн тусламж руу дуудлага өгсөн чинь түргэний хүн нь цагдаатай цуг очно гэж хэлэхээр нь л би түргэн тусламж нь цагдаатайгаа цуг ирэх юм байна гэж бодсон юм.

Би дөнгөж хашаандаа ороод явж гэртээ ороод л унтаад өгсөн, тэр архийг хэн уусан, хэн хогийн саванд хийснийг нь би мэдэхгүй ээ, аягүй бол талийгаач *******хоёр хувааж уусан байж магадгүй, тэр үед *******ын нэг жаахан хүүхэд бид нараас өөр хүн байгаагүй юм чинь. Би цохингуут нь архи хагалчих вий дээ гэж бодоод харсан юм, тэгээд л архи нь хөөсрөөд гэж сайн харсан зүйлээ хэлж байгаа юм.

Гэр дотор байсан цусыг *******ын хүүхэд арчиж цэвэрлэсэн, толгой нүүрнийх нь цусыг *******ын эхнэр Ц арчиж цэвэрлэсэн, цус болсон цагаан өнгийн майкийг ньы ээж тайлсан. Быг гэж дууддаг, харин гэж дууддаг юм. Талийгаач Быг өргөжаргапсайханы аав Сгийн машинаар түргэн тусамж дээр авч очсон, зах дээр зодуулчихаад ирсэн байна, таксигаар авчирлаа гэж би хэлсэн юм. Би тэр үедээыг хэрэгт холбогдчихоно гэж бодоод л тэгж хэлсэн юм, би тэр үедээ талийгаач Быг арай ч нас барчихгүй байх гэж бодоод тэгж хэлсэн юм.гэх мэдүүлэг / хх-ийн 150-153 /,

.... Намайг хүүхдээ хөтлөөд хашаа руу ороход манай гэрийн хажууд талийгаач С.*******сууж байсан. баруун гартаа тал шил 0.5 литрийн багтаамжтай “Ерөөл” нэртэй архийг бариад миний баруун гар талд зэрэгцээд шахуу явж байсан. Би гэрээ онгойлгох гээд хаалга руу дөхөж явтал үгийн зөрөөгүй тас гээд нь ын толгой руу нь барьж байсан шилтэй архиар цохьсон. Архитай шил хагараагүй ба ын толгойн орой хэсгээс нь цус гарч байсан ба би гэртээ ороод унтсан. Архи булаацалдсан зүйл бол болоогүй ба шууд шилтэй архиар цохьсон. Гэхдээ С.*******нь архийг нь авах гээд өмнөөс нь сарвайсан байж магадгүй тэгэнгүүт шилтэй архиар цохьсон. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй.Ээжийн хашааны том хаалга нь ганц модоор чагталсан байдаг ба түлхэхээр зай гарчихдаг түүгээр орж ирсэн байх. Надад жижиг хаалга нь цоожтой байсан юм. Миний ажигласнаар өөр шарх гэмтэл байгаагүй.Жы ээж тухайн үед талийгаачыг ухаангүй байхад дуудаж ирүүлсэн ба тэгэхэд “яанаа манай хүүхэд хүн зодсон байна, чи аргал” гэж надад хэлсэн. Тухайн үед талийгаач амьд байсан ба би “за за амьд байгаа юм чинь арай үхэхгүй байлгүй” гэж хэлээд “зах дээр хүнд зодуулчихаад ирсэн гэж” анх дуудлага өгсөн. Тэрнээс би “чи залуу хүн хэргээ хүлээчих яах ч үгүй” гэж хэлсэн зүйл байхгүй.Хашаанд, хүүхэд бид нарыг анх орж ирэхэд хашаанд ороод ирсэн гэрийн хаяанд сүүдэрт цүнхтэй хувцсаа тавьчихсан сууж байсан.Би ороод л унтаад өгсөн. Намайг унтсан байхад талийгаачийг нилээд зодсон юм байна лээ. Би унтаж байгаад гараад иртэл зодуулчихсан байхаар нь би дүү Цыг дуудсан.гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 118-119 /,

19. Нарийн мэргэжлийн эмч нарын 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн шинжээчийн

 1.Яллагдагч ******* нь эрүүгийн хэрэгт холбогдохоосоо өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байсан.

 2. Яллагдагч ******* нь одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байна. Болсон явдлыг зөв тусган авч өөрийн үйлдсэн хэргийг хариуцаж чадна.

 3. Яллагдагч ******* нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 203/

 20. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн:

 “1. Талийгаач ын биед тархины битүү гэмтэл, их тархины дух, зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайд шарх, зулай хэсгийн хуйхны цус хуралт, хөмсөг, бугалга, тохой, мөр, суганд зулгаралт, бугалга, дээд доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой.

2.Талийгаач нь хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

3.Талийгаач ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд нас барахаас

өмнө ямар байрлалд хэвтэж байсныг тогтоох боломжгүй.

5.Талийгаач нь нас барахаас өмнө 12 цагийн дотор дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-211/,

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7380 дугаартай шинжээчийн:

 1. Хэргийн газарт үзлэг хийх үед хогийн савнаас илрүүлэн хурааж авсан архины шил, цагаан өнгийн фудболк, иргэн *******аас хураан авсан бор шаргал өнгийн ноосон цамц дээр цус илэрсэн.

2. Эдгээр зүйлсээс илэрсэн цус нь АВ(1Ү) бүлгийн харъяалалтай байна.

3. Талийгаач , яллагдагч ******* нарын цус нь АВ(1Ү) бүлгийн харъяалалтай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 232-233/,

 22 . Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4026 дугаартай шинжээчийн

1. 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архины шилнээс 3 ширхэг гарын мөр илрүүлж, бэхжүүлэв.

2. Уг архины шилнээс илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээгээр шаардлага хангахгүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 238-239/,

 23. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач ын биед тархины битүү гэмтэл, их тархины дух, зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайд шарх, зулай хэсгийн хуйхны цус хуралт, хөмсөг, бугалга, тохой, мөр, суганд зулгаралт, бугалга, дээд доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгг хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

3. Талийгаач ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 4. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд нас барахаас өмнө ямар байрлалд хэвтэж байсныг тоггоох боломжгүй.

 5. Талийгаач нь нас барахаас өмнө 12 цагийн дотор дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна.

НЭМЭЛТЭЭР ТУСГАГДСАН АСУУЛТУУД

1. Талийгаач ын биед зүүн хөмсөгний дотор тал, зүүн бугалга, тохой, баруун мөр, баруун суга, баруун бугалга, зүүн тохойд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

2. Талийгаач ын биед их тархины дух, зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зулайн шарх, зулай хэсгийн хуйхны цус хуралт, хөмсөг, бугалга, тохой, мөр, суганд зулгаралт, бугалга, дээд доод уруулд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Талийгаач ын биед их тархины дух, зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 

4. Цусны даралт ихсэх болон судас хатуурах өвчтэй хүмүүсийн тархинд цус харвалт, цусан хураа нь үүсч болдог.

5. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, унахын аль ч байдлаар үүсч болох бөгөөд мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсэх боломжтой. Бусад биеийн гадна хэсгийн гэмтлуүд нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчиллээр үүсэх боломжгой.

6. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь тодорхой хэмжээнд талийгаачийн биед зовиур шаналгаа үүснэ.

7. Талийгаачийн биед учирсан тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хатуу хальсан доорх цусан хурааг зөв оношлон мэс заслын эмчилгээг хийвэл амь насыг аврах боломжтой бөгөөд 2,3-р шатлалын эмнэлэгт мэс заслын эмчилгээг хийж болно.

 8. Талийгаачийн биед учирсан их тархины дух, зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь архины шил, архитай шил, гараар цохихын 1 удаагийн үйлчиллээр аль ч нөхцөл байдалд үүсэх боломжтой гэх дүгнэлт / 2-р хх-ийн 2-3 /,

 24. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Тухайн хүний биеийн онцлог, хоол унд хэрэглэсэн байдал, нас, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэргээс хамаарч цусанд согтууруулах ундааны зүйл илрэхгүй байх боломжтой. Тухайн хүний хувьд 2017 оны 07 дугаар 18-ны өдөр хэрэг болоод маргааш нь цус авсан тохиолдолд илрэхгүй байх боломжтой. Согтолтын зэрэг тогтоох шинжилгээ нь тухайн хүнээс цус авсан тэр үеийн байдлыг илэрхийлдэг бөгөөд урд өдрийн согтолтын зэргийг нөхөн тогтоох боломжгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэг хуудас хохирол төлөх болно гэсэн нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон гэж шүүхээс үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ыг 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 21 тоот хашаанд иргэн ын толгойн тус газар архины шилээр цохиж, түүний амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаагаар нотлогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Харин мөрдөн байцаалтын шатанд гэрч аас нь бичиг үсэг мэдэхгүй гэх ба түүнээс мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг авсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохиролыг барагдуулах талаар 2 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хүсэлтийг хангасан хугацаанд шүүгдэгч нь хохиролоо барагдуулаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулахад мөнгө бэлэн биш байсан бөгөөд шүүгдэгчийг ялласан яллах дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зүйлд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хоёр сая таван зуун / 2500000 / төгрөг оршуулганы зардал нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь төлөхөө бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байсаныг дурдах зүйтэй байна.

Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт хоёр сая таван зуун / 2500000 / мянган төгрөгний нотлох баримтыг гаргаж өгсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд нэг сая таван зуун ерэн хоёр мянга зургаан зуун хорин нэгэн / 1.592.621 / төгрөгний нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул есөн зуун долоон мянган гурван зуун далан есөн / 907379 / төгрөгийг хэрэгсэхгүй болгож нийт нэг сая таван зуун ерэн хоёр мянга зургаан зуун хорин нэгэн / 1.592.621 / төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ы цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг хөлдөөгчийг хохиролыг барагдуулах зорилгоор зарцуулахыг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн аяны хөнжлийн уут,бор шаргал өнгийн цамц, цагөөн өнгийн майк, бор саарал өнгийн даавууны тасархай, шорооны үлдэгдэл, “Ерөөл” архины шил, цэнхэр өнгийн аяны хөнжил, хоё пүүз, хар өнгийн өмд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, нэг ширхэг СД-ийг Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун далан найм /178 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг найман / 08 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчд найман / 08 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар уг хэргийн учир шүүгдэгч *******ы нэг зуун далан найм /178 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас нэг сая таван зуун ерэн хоёр мянга зургаан зуун хорин нэгэн / 1.592.621 / төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн аяны хөнжлийн уут,бор шаргал өнгийн цамц, цагаан өнгийн майк, бор саарал өнгийн даавууны тасархай, шорооны үлдэгдэл, “Ерөөл” архины шил, цэнхэр өнгийн аяны хөнжил, хоё пүүз, хар өнгийн өмд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, нэг ширхэг СД-ийг Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролыг нөхөн төлж барагдуулах зорилгоор зарцуулахыг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 12- ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч

*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ АТЦЭНГЭЛ