Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2025/00081

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

           Нэхэмжлэгч: Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, ******* 11-р гудамжны 9 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

           “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,155,266.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,697.92 төгрөг нийт 11,174,964.14 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь ХААН банканд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2024 оны 06 сарын 09-ний өдөр ЗГ/202456500480 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 10,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 19,8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, хүүний төлбөрт 38,158.44 3 төгрөг төлөгдсөн байна.

            Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 195 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг удаа дараа шаардаж, утсаар холбоо барьж хэлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,155,266.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,697.92 төгрөг нийт 11,174,964.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбар нь ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 11,174,964.14 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,174,964.14 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3,700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,774,964.14 төгрөгөөр Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт  тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,750 төгрөгийн тал хувь 96,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 96,875 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгож шийдвэрлэлээ.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарын, хариуцагч ******* холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 11,174,964.14 төгрөг гаргуулах” шаардлагыг хариуцагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3,700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,774,964.14 төгрөгөөр Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт  тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,750 төгрөгийн тал хувь 96,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 96,875 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      П.БОЛОРМАА