| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00073/И |
| Дугаар | 315/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ...-р багт оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981-1983 онуудад хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986-1991 онуудад дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. Би морин хуур хөгжим тоглож байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим бичиг баримт дутуу байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд намайг Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981-1983 онуудад хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986-1991 онуудад дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, төрсний гэрчилгээний хуулбар, 467974 дугаартай Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 11/68 дугаартай лавлагаа, Сайшаалын үнэмлэх, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981 оны 01 сарын 26-аас 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986 оны 01 сарын 16-аас 1991 оны 11 сарын 04-ний өдрийг дуустал хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Цэнд Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981 оны 01 сарын 26-аас 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986 оны 01 сарын 16-аас 1991 оны 11 сарын 04-ний өдрийг дуустал хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, С.******* 1981-1991 оны ажилласан байдлыг тэмдэглэж, ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5-6х), Сүхбаатар аймгийн аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 11/68 дугаартай лавлагаа (Сүхбаатар аймгийн Соёлын ордон болон Түвшинширээ сумын клубт 1983-1989 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий) хх-7-8х, 467974 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар (хх-10-13х)
4. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1983-1991 оныг дуустал нэгдлийн даргын орлогчоор ажиллаж байсан. ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1984-1991 оныг дуустал эрхлэгч, хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед соёлын ажилтнууд нь намын харъяанд ажилладаг байсан. Сумын клубын ажилчид нь багуудад тоглолт, намын сурталчилгаанд явдаг байсан. Хөдөөгүүр явах машин унаа, бензин тосыг нь нэгдлээс хариуцан гаргаж өгдөг байсан. Би тухайн үед нэгдлийн боловсон хүчин буюу нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчийн орлогч даргаар ажиллаж байхдаа клубын хөдөө явах бензин тос, санхүүгийн асуудлыг нь шийдэж өгч байсан учраас С.******* ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, (хх-27х)
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981-1984 он хүртэл хөгжимчнөөр ажиллаж байсан. Би хөгжмийн багш нь юм. *******ийг 1981 онд ажилд ороход нь хүлээн авч морин хуур хөгжмийг зааж өгсөн. Тус Соёлын ордонд морин хуур тоглодог хоёр хүн байсан. Түүний нэг нь ******* юм. *******тэй 1981-1984 онуудад хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. ******* нь 1984 онд хөдөө орон нутаг руу шилжээд явсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг (хх-28х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд *******ийг Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981 оны 01 сарын 26-аас 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986 оны 01 сарын 16-аас 1991 оны 11 сарын 04-ний өдрийг дуустал хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1981 оны 01 сарын 26-аас 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хөгжимчнөөр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын клубт 1986 оны 01 сарын 16-аас 1991 оны 11 сарын 04-ний өдрийг дуустал хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА