Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ...-р хороо....р гудамжны  .... тоотод оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* *******

 

лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай ******* ******* нэртэй лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 03 сараас 1983 оны 06 сарыг дуустал, 1986 оны 07 сараас 1991 оны 12 сарыг дуустал туслах малчин, туслах ажилтнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн архивын тасгийн лавлагаанд миний нэрийг олон түмний дуудаг нэрээр ******* ******* гэж цалингийн хүснэгтэнд бичсэн байна. Энэ лавлагаа нь миний тус нэгдэлд ажиллаж байсан цаг хугацаа хийж байсан ажил мөн тус цалингийн лавлагааг гаргахад үндэслэсэн цалингийн цэсэнд ******* гэж би өөрөө гарын үсэг зурсан байсан зэргийг харгалзан ******* миний ажиллаж байх үеийн лавлагаа болохыг тогтоож өгнө үү. Надаас өөр Цэнд овогтой ******* нэртэй хүн надтай хамт ажиллаж байгаагүй.

       Иймд намайг Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 тоот лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

            2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 08/299 дугаартай лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай лавлагааны хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

        ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай ******* ******* нэртэй цалингийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай ******* ******* нэртэй лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болох нь нэхэмжлэгчийн “...Тухайн цаг хугацаанд тус нэгдэлд надаас өөр Цэнд овогтой *******, ******* нэртэй хүн ажиллаж байгаагүй. Мөн цалингийн цэсэнд миний гарын үсэг зурагдсан цалингийн цэснээс архивч түүвэрлэн гаргасан” гэх тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 08/299 дугаартай ******* Баяр (*******) нь 1983 оны 06 сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж 0129 дүгээр ангид алба хаагаад 1986 оны 06 сарын 09-ний өдрийн б/390 дугаар тушаалаар цэргийн албанаас халагдсан гэх бичилт бүхий лавлагаа нь  түүний цалингийн цэсний  Цэнд овогтой ******* нэртэй тохирч байгаа байдал,

 

   4. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...Би *******тай эгч дүүсийн хүүхдүүд учраас сайн мэднэ. ******* нь айлын 2 дахь хүүхэд юм. Ээж нь Цэнд гэдэг хүн байдаг, аав байхгүй. ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд  1980-1983 онуудад туслах малчин, туслах ажилтнаар ажиллаж байгаад 1983 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1992 оныг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед *******ыг ******* ******* гэж дууддаг байсан, би ч гэсэн ******* нэрээр  нь л мэднэ. Хүмүүс *******ыг ******* нэрээр сайн мэднэ, ******* гэдэг нэрийг хүмүүс мэдэхгүй. Тухайн үед нэгдэлд ажиллаж байхад нь олны дууддаг нэр ******* нэрээр нь бүртгэгдэж цалингийн лавлагаа нь ******* нэрээр гарсан байна. Жинхэнэ нэр нь ******* юм байна.

Би тухайн үед тус нэгдэлд 1979-1992 онуудад малчдын цалин хөлсний тоо бүртгэгчээр ажиллаж байсан, мөн ******* буюу *******тай садан төрлийн холбоотой учраас сайн мэдэж байна” гэх мэдүүлэг

 

            5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “... Бид *******ыг ******* ******* нэрээр нь сайн мэднэ. ******* нэрийг мэдэхгүй. Жинхэнэ нэрийг нь ******* гэдгийг сүүлд мэдсэн. ******* буюу ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980-1983 он, 1986-1992 онуудад туслах малчин, туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. ******* буюу *******гийн ээж нь Цэнд гэдэг хүн байдаг. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1970-1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан учраас ******* буюу *******г сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай ******* ******* нэртэй лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ыг Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай ******* ******* нэртэй цалингийн лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.БОЛОРМАА