Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00101

 

                                         Зохигчдын эвлэрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... хороо, Сөүлийн гудамж, ................ .. давхарт байрлах, утасны дугаар ....., ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын ...-р багт оршин суух, утасны дугаар ..., ******* ******* холбогдох

         зээлийн гэрээний үүрэгт 2,199,049.31 төгрөг, зээлийн хүү 700,721.39 төгрөг, торгууль 80,000 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 2,985,270.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим кредит картын гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 2,300,000 төгрөгийн зээлийг авсан.

        Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Орау/ аппликейшний 1110130712003148 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 2,300,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь "Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний алдангийг", мөн зүйлийн 3.2.8 дахь хэсэгт зааснаар "Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт *******-д үл маргах журмаар төлөх" үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дахь цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч *******аас нийт 2,985,270.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

            Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 2,985,270.70 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,199,049.31 төгрөг, зээлийн хүү 700,721.39 төгрөг, торгууль 80,000 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 2,985,270.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

      Хариуцагч ******* нь 2,985,270.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,714 төгрөгийн тал хувь 31,357 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,357 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,199,049.31 төгрөг, зээлийн хүү 700,721.39 төгрөг, торгууль 80,000 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 2,985,270.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,714 төгрөгийн тал хувь 31,357 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,357 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА