2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02008

 

 

 

 

 

 

2025

 

 

 

 

 

03 18 192/ШШ2025/02008

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:***

Хариуцагч:****

Зээлийн гэрээний үүрэгт 17,789,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03-р сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03-р сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К***к ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *** нь 2024 оны 5-р сарын 23-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 16,810,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь 2024 оны 8-р сараас хойш хуваарьт төлбөрийг төлөлгүй зөрчил үүсгэсэн байна. Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 3-р сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,378,844 төгрөг, үндсэн хүү 1,373,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,694 төгрөг, нийт 17,789,154 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****ХК-ийн нэхэмжилсэн 17,789,154 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** гаргасан хариу тайлбартай уншиж танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,789,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч****шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.**** ХК-ийн нэхэмжлэлтэй, ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,789,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 17,789,154 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,896 төгрөгөөс 123,448 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 123,448 төгрөгийг хариуцагчаас, 123,448 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ