| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00026И |
| Дугаар | 315/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний эхнэр ******* нь малчнаар тэтгэвэрт гарахад миний малчны А данс хэрэгтэй болсон. Гэтэл 1999-2003 оны А дансанд миний нэрийг ******* гэж авгайлж дууддаг нэрээр минь бүртгэсэн байна. Иймд ******* нэртэй Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагааны эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/22 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагаа, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2002 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2004 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2005 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Мөнххаан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Мөнххаан сумын малчин, даатгуулагчид олгох архивын лавлагаа, 2010 оны мал тооллогын маягт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “******* нэртэй, Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагааны эзэмшигч нь овогтой мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* нэртэй, Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагааны эзэмшигч нь овогтой мөн болох нь нэхэмжлэгчийн ... “1999-2003 оны А дансанд миний нэрийг ******* гэж авгайлж дууддаг нэрээр минь бүртгэсэн байна” гэх тайлбар, Үрчлэлтийн гэрчилгээнд эцэг ******* , хүүхдийн төрсний гэрчилгээнд эцэг ******* гэж бичигдсэн тус гэрчилгээнүүдийн овог, хүүхдийн төрсөн он, сар, өдөр, нэр, эцэг эхийн нэртэй тохирч байгаа байдал, мөн *******, ******* нарын төрсөн он, сар, өдөр, регистр тохирч байгаа байдал, ******* нэртэй 2011 оны мал тооллогын маягт нь Б.******* Мөнххаан сумын малчин даатгуулагчид олгох архивын лавлааны 2011 онд тоолуулсан малын тоотой тохирсон,
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* бид хоёр сургуульд нэг ангид хамт сурдаг байсан. Бид Ширчиндорж багшийн ангид 1-3-р ангид нэг ангид хамт байсан. Сургуульд сурагч байхдаа ******* нэртэй байсан. Бид нарын мэдэхээр нэртэй, бид гэж дууддаг байсан. Одоо ч бид л гэдэг. Иргэний үнэмлэх нь нэртэй хэвлэгдсэн юм шиг байна лээ. Бид нэрээр нь л мэддэг.“ гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* бид хоёр бага сургуульд нэг ангид хамт сурдаг байсан. Сургуульд сурагч байхдаа нэртэй байсан. Би одоо ч л гэж дууддаг. Одоо хүмүүс л гэж дуудаад байдаг юм билээ. Нэрээ сольсон юм уу яагаад хоёр нэртэй яваад байдгийг нь мэдэхгүй байна. Манай ангид байхдаа бол нэртэй хүүхэд л байсан. Одоо хөдөө мал малладаг. Бид нэг ангид хамт байсан болохоор нэрээр мэднэ“ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* нэртэй Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагааны эзэмшигч нь овогтой мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* нэртэй Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/21 дугаартай лавлагааны эзэмшигч нь овогтой мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА