| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00068И |
| Дугаар | 315/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00086
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Таван-Эрдэнэ төвийн 3 давхарт байрлах ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ******* 119 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 4,948,061.99 (дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран нэгэн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 5 сая төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 1049320491 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрхи зээлээ төлөлгүй 176 хоног болсон байна. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон ба гэр бүлийн холбоо хамаарал бүхий хүмүүс рүү нь хэлж гэрийн хаягаар нь очсон ч уулзаж чадаагүй.
Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч *******гээс үндсэн зээл 3,848,388.97 төгрөг, зээлийн хүү 1,077,812.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,860.81 төгрөг, нийт 4,948,061.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК нь Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 4,948,061.99 (дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран нэгэн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,948,061.99 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,448,061.99 төгрөгөөр ******* финанс корпораци ББСБ ХХК –д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,131 төгрөгийн тал хувь 47,065.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,065.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн, хариуцагч Г.******* холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 4,948,061.99 (дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран нэгэн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах” шаардлагыг хариуцагч ******* нь 4,948,061.99 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,448,061.99 төгрөгөөр ******* финанс корпораци ББСБ ХХК–д тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,131 төгрөгийн тал хувь 47,065.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,065.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА